Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ | News.MN

Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Францтай хагаралдсан, Австралитай гэрээ байгуулсан, цөмийн хөдөлгүүртэй шумбагч бүтээж өгөхөөр болсон зэргийг эс тооцвол АНУ-ын цаашид Азид үзүүлэх нөлөөг нэг мөр тодорхойлох чухал үйл явдал энэ долоо хоногт болох гэж байна.

Тухайлбал, ерөнхийлөгч Жо Байден Япон, Австрали, Энэтхэг гурван орны удирдагч нартай биечлэн уулзаж, дөрвөн талт “Quad” хэлэлцээг хийх гэж буй. Мөн тэрбээр энэ үйл явдлаар Хятадын хүчирхэгжин тэлж буй нөлөөллийг эсэргүүцэхийг бүх ардчилсан орнуудад уриалж байгаа юм.

Дөрвөн талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 1-нд Вашингтонд болно. Уг хэлэлцээг хийхэд Японы Ерөнхий сайд Ёшихиде Сүга, Энэтхэгийн удирдагч Нарендра Моди, Австралийн Скотт Моррисон нар оролцох аж. Хэлэлцээний үеэр дөрвөн орны удирдагч нар Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг чөлөөт, нээлттэй болгох тухай хэлэлцэх гэнэ.

Хэлэлцээ АНУ-ын Азид баримталж буй бодлогод том өөрчлөлт гарсан үед болж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээр татаж байна. Нэг талаас Байден тухайн бүс нутаг дахь дипломат түншлэлээ бэхжүүлэхээр хичээж байхад Япон харин Хятадын нэмэгдэж буй цэргийн хүчийг шүүмжилж сууна. Түүнчлэн АНУ, Нэгдсэн Вант улс, Австрали гурав хамтран “АУКУС” хэмээх гэрээ байгуулсан нь байдлыг улам нухацтай болгож байна. Чухам ийм эгзэгтэй үед дөрвөн талт хэлэлцээ хийх нь АНУ-ын хувьд чухал нүүдэл юм.

ХЯТАДЫН ЭСРЭГ

Дээрх дөрвөн талт хэлэлцээг хийх тухай яриа анх 2007 онд гарч байсан боловч Хятад эрс хүчирхэгжиж, Дональд Трампын гарын үсэг зурах хүртэл 10 жилийн турш хойшлогдсон аж. Түүнээс хойш Азийн дипломат орчин эрс өөрчлөгдөж, хэлэлцээний ач холбогдол улам нэмэгдсээр байна.

Австралийн хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Скотт Моррисон цар тахлын үүсэл гарлыг Хятадаас хайхыг шаардсанаас болж Бээжин, Канберрагийн харилцаа эрс муудсан юм. Моррисоны үйлдэлд Бээжин хариу арга хэмжээ авч, Австралийн бараанд хатуу хязгаарлалтууд тогтоосон бөгөөд тэдний харилцаа одоо хэр нь сэргэж амжаагүй хэвээр.

Энэ зуур АНУ Ази дахь түншлэлүүдээ бахжүүлсээр байгаа нь Дональд Трампын үед нэгэнт муудсан хоёр улсын харилцааг улам доройтуулсаар буй.

Энэ сарын эхээр АНУ, Австралийн удирдагчид Нэгдсэн Вант улсад уулзаж, гурван улс цэргийн технологи, туршлага санаануудаа солилцож байхаар “АУКУС” гэрээ байгуулсан нь Канберрагийн хувьд том амжилт байв.

Түүнээс гадна Япон улс ч гэсэн АНУ-ын Азид нөлөөлөхөөр эрмэлзэж байгааг сайшааж байна. Хэдийгээр Ши Жиньпин төр барьж эхэлсэн эхний жилүүдэд халуун дулаан харилцаа бий болгохыг зорьж байсан ч, эсрэгээр хоёр улсын харилцаа жилээс жилд муудсаар иржээ.

Японы батлан хамгаалахын сайд Нобуо Киши энэ сард өгсөн ярилцлагадаа “Япон орон зүүн Хятадын тэнгис дэх өөрсдийн газар нутгаа Хятадын түрэмгийллээс эцсээ хүртэл тууштай харамлаж хамгаална” гэж шулуухан хэлсэн юм.

АНУ-ын Герман маршаллын сангийн Азийн хөтөлбөрийн захирал Бонни Гразерийн хэлснээр дөрвөн талт хэлэлцээнд Энэтхэг өдгөө хамгийн болгоомжтой байх шаардлагатай гишүүн болж байна. Түүнчлэн дөрвөн талт хэлэлцээний дагуу Хятадтай сөргөхөд Дели хамгийн чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм.

Гэхдээ өнгөрсөн оны дунд үед Дели, Бээжингийн цэргүүд хилийн маргаантай бүсэд гардан тулаанд орж, Энэтхэгийн армиас дор хаяж 20 цэрэг амь үрэгдсэнээс хойш Хятадтай сөргөөцөлдөхөөс ихэд болгоомжлох болсныг ажиглагчид байталж байна.

ТАЙВАНИЙН АСУУДАЛ

Энэ долоо хоногийн уулзалтад яригдах хамгийн чухал сэдвүүдийн нэг нь Тайвань байх бололтой. Учир нь сүүлийн үед Бээжингийн Тайванийг нэгтгэх эрмэлзэл улам хүчтэй илэрч, арлын ойролцоо үргэлж идэвхтэй цэргийн үйл ажиллагаа явуулах болсон юм. Тэгээд зогсохгүй олон улсад Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэж магадгүй гэдгээ ч удаа дараа анхааруулсан билээ.

Тиймээс ч Хятадын эсрэг байр суурьтай орнуудын анхаарлын төвд буй Тайваньд АНУ сүүлийн үед ихэд ач холбогдол өгч, төлөөлөгчдөө илгээн зэвсгийн наймаа хүртэл хийх болсон.

Тэгвэл Австрали ч гэсэн Тайванийг дэмжихээ тууштай илэрхийлсээр байна. Мөн Японы Ерөнхий сайдын орлогч Таро Асо Хятадаас газар нутгаа хамгаалахын тулд Вашингтонтой нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж ярилцлага өгчээ.

Харин Энэтхэг өмнө нь Тайванийн тухай ам нээж байгаагүй тул хэрвээ энэ удаагийн уулзалтад Дели холбоотнуудтайгаа ижил байр сууррьтайгаа илэрхийлбэл Хятадад том цохилт болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 216.38.195.77

xta

Avatar

Зочин 2021-09-29 211.36.159.170

Ямарч тохиолдолд хятадыг дарж байх нь бидэнд ашигтай. Хэрвээ хятад 1 номер болбол бидэнд том аюул ирнэ шүү

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

=========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-09-29 103.26.193.241

Goy yum bolohnee

Avatar

zochin 2021-09-29 202.179.15.71

oorsdoo huchirhegjij boldog,busad n bolohgui uym bna

Avatar

zochin 2021-09-29 66.181.177.246

har hujaanuudiig sain darah heregtei

Avatar

Mongol 2021-09-29 103.26.193.85

Snbnu. Hyatuud delhiid korono taraasan gaigaa idahgui amsah bolno. Manaihan Battulga muu, Hurelsuh muu gej bodoj baigaa. Neg ue Romchud bailaa Daraa ni Mongolchuud bailaa Odoo ene 2 hen tuuhend uldeh ve gedgee uzj bndaa.

Avatar

Зочин 2021-09-29 202.126.89.203

ЁО ЭНЭ АМЁРИКУУД МӨРӨӨРӨӨ БАЙГААД ӨГӨӨСЭЙ ҮГҮЙ БОЛ ЭНЭ ХОРВООГООС ТОНИЛООСОЙ ‼️
StUPID USA ALWAYS INVOLVED IN OTHERS' BUSINESS OR FIGHT FOR THEIR BENEFITS ONLY…..

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.39

ану-д асуудал байгаа юм биш ээ. хятадууд хил залгаа орнуудтайгаа газар нутгийн маргаан үүсгээд байгаа юм. үүний цаана бүхнийг колончлох гэсэн түрэмгий бодлого буй нь илт байна. Монголыг ч гэсэн цаг нь болохоор эзэлнэ гэж иргэддээ үргэлж суртал ухуулга хийгээд буйг бүгд харж, сонсож байгаа биз дээ? хятад хчирэгжиххүчирхэгжих тусам Монголын тусгаар тогтнолд аюултай гэдгийг бүү март. Монголд ясандаа тултал өс санасан үндэстэн бол хятад гэдгийг бүү март!

Avatar

Зочин 2021-09-29 139.5.219.123

kkk ,guylagchin mongoliig yu gej tooj haritsah ve de ,bas uuriigoo toochihj, chaavaas ,

Avatar

Зочин 2021-09-29 139.5.219.132

Тэнэгүүдийг золиослох нь хаха.

Avatar

Зочин 2021-09-29 202.179.26.0

ЗӨӨ ЗӨ . ОРОС ХЯТАД ГЕРМАН ЭСРЭГ ТАЛ НЬ АМЕРИК ЯПОН ЭНЭТХЭГ ГЭЖ ХУВААГДАХ НЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2021-09-29 192.82.90.21

герман юу гэж тэгтлээ толгой нь эргхэвдээ

Avatar

ҮНЭН 2021-09-29 103.26.193.224

хаха ёстой ёстой зарим үхэрнүүд мөөрөх юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж