ЭМГЭНЭЛ | News.MN
ЦЭГМЭДИЙН АНХБАЯР (1968-2021 ОН)
Бидний журмын нөхөр, хурандаа Ц.Анхбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1968 онд Улаанбаатар хотод төрж, 1976-1986 онд Нийслэлийн арван жилийн 17 дугаар дунд сургууль, 1986-1990 онд ЦНДС-ийг Явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер–Ерөнхий цэргийн командын офицер, 2001-2003 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2008 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Стратегийн дамжааг Оператив-тактик, команд штабын мэргэжлээр тус тус төгссөн.
1990-1994 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид салаа, салбарын захирагч, 1994-2003 онд Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах 032 дугаар ангид Цэрэг-цагдаагийн тусгай бүлгийн зохицуулагч офицер, цэрэг-цагдаагийн бүлгийн дарга, Хүрээний сахилгын хорих байрын дарга, 2003-2004 онд ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтэст Хүний нөөцийн мэргэжилтэн, 2004-2010 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Штабын даргын орлогч, дайчилгааны офицер, 2010-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч, 2020 оны 10 дугаар сараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар тус тус томилогдон ажиллаж байлаа.
Тэрээр ажиллах хугацаандаа батлан хамгаалах бодлого, зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэхийн төлөө хамт олноо удирдан манлайлж, оюун ухаан, мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажилладаг, зарчимч, шударга тэргүүний офицер байлаа.
Түүний Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 90 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, Дайчин алдар I, II, III медаль, Эх орны төлөө I, II, III хүндэт тэмдэг, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж байлаа.
Талийгаачийн албандаа чин сэтгэлээ зориулдаг, шударга, зарчимч, хичээнгүй, нөхөрсөг, тусч зан чанар, инээмсэглэж явдаг даруухан дүр төрх тань Батлан хамгаалах салбарын алба хаагчид бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД,
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД, ЗХЖШ-ЫН ДАРГА, БХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ХАМТ ОЛОН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж