Жижигхэн цайны газрын туслах ажилтнаас дэлхийн хамгийн алдартай стейкний тогооч болж мандсан давсны ханхүү буюу Нурсет Гокчегийн Лондонд нээсэн тансаг зоогийн газарт хүний хөл тасрахгүй бололтой.
Шүүслэг үхрийн махан дээр маягтай гэгч нь давс цацаж байгаа донжтой төрхөөрөө олны анхаарлыг татсан турк тогооч салбартаа манлайлагч нь болсон байна.
You can BET that Salt Bae's new restaurant in London will be packed with footballers 🧂
The game's biggest stars just can't get enough! 🥩 pic.twitter.com/8V9k2T9jZS
— Goal (@goal) September 24, 2021
Өдгөө өөрийн гэсэн зоогийн газартаа алтадсан стейк зэрэг сонин содон бүтээгдэхүүн гаргаж, нэрийн стейкээ итгэмээргүй өндөр үнээр зарж, үйлчлүүлэгчийн ширээн дээр биечлэн очиж давс цацдаг ажилтай болжээ.
Түүний зоогийн газарт бүх юм өндөр үнэтэй ч үйлчлүүлэгчдийн цуваа тасардаггүй гэнэ. Жишээлбэл, “Аварга томахавк” стейк 630 паунд. Хэрвээ дээр нь алтны үртэс цацуулъя гэвэл энэ үнэ дор хаяж хоёр дахин өсөх аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ