Реппер “Gee” сайн дурын ажилтан болжээ | News.MN

Реппер “Gee” сайн дурын ажилтан болжээ

Реппер “Gee” сайн дурын ажилтан болжээ

Реппер “Gee” сайн дурын ажилтан болжээ

Цар тахлын тархалтаас хамаарч эмнэлгийн ор болоод эмч, ажилтнуудын дутагдалд ороод байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамны уриалгаар олны танил эрхмүүд халдварын нөхцөл байдлын улаан бүсэд сайн дурын ажилтан хийх болжээ. Тухайлбал, реппер Gee /Т.Мөнх-Эрдэнэ/ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж, иргэдийн утасны дуудлагад хариулт өгч ажиллаж буй аж.

Тэрбээр цахим хуудастаа Covid-19-ийн энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал, стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү. Дор бүрнээ хичээгээрэй. Covid-19-өөр өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ хэмээн бичжээ.

Реппер Gee тус өрхийн эмнэлэгт ирж буй утсаар дуудлага, мэдээлэл бүртгэж авах ажил дээр сайн дураар ажиллаж байгаа аж. Эмнэлгийн салбарын ажилтнуудыг сэтгэлээр дэмжих нь хамгийн чухал бөгөөд бусад олны танил хүмүүсийг ч сэтгэлээрээ нэгдэж, хамтарч ажиллахыг уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-28 66.181.179.84

Зөв зүйлд үлгэр дуурайлал үзүүлж байна. Нөгөө insta, fb-н influencer-үүд нь төлбөртэй сурталчилгаа орж ирэхийг хүлээгээд хөдлөхгүй л сууж байгаа даа.

Avatar

Зочин 2021-09-28 209.141.56.96

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-28 59.153.115.128

Бусдын сайхан сэтгэл санаачлагыг үл тоон сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүс өөрсдийгөө хүний адаг шаар гэж ойлго. Гэвч сайн хүмүүс олон юм даа. Тун зөв бодолтой, чадвартай залуу санагдсан шүү. Эрүүл энх, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Avatar

B 2021-09-28 218.214.185.115

Дарханд очоод я***н аваад эхнэрээ араар на тавьдаг худлаа гар Жий

Avatar

Зочин 2021-09-28 89.39.107.178

Баримтгүй бурах буриадуудынл ажил

Avatar

Зочин 2021-09-28 59.153.84.162

Сайхан уриалга байна. Ойр зуурын цаг авах ажилд ийм хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-28 202.126.88.189

Kfc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж