Япон, БНСУ-ын цэргийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгос зүүн эргээсээ үл мэдэгдэх биет хөөргөжээ. Гэтэл яг энэ үед дэлхийн нөгөө талд Пёньяны төлөөлөгч Ким Сун НҮБ-ын ерөнхий чуулганы индэр дээрээс үг хэлж байсан юм.
Японы талаас Умард Солонгос баллистик пуужин хөөргөсөн байж болзошгүй гэж байгаа бол Сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд умард хөрш нь дор хаяж нэг үл мэдэгдэх зүйл зүүн тэнгис рүү харвасан талаар онцолсон байна. Харин Ким Сун индэр дээрээс АНУ-ын дайсагнасан бодлогыг шүүмжлэн ярьж байв.
Түүний хэлснээр БНАСАУ хэзээ ч АНУ-ын ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгаагүй бол АНУ Өмнөд Солонгост байрлуулсан олон бааз, 30 мянган цэргээ оролцуулан сүрдүүлэг, заналхийллийн шинжтэй олон сургуулилалт хийж байсан нь буруу гэнэ.
Хэрвээ Пёньяны хөөргөсөн зүйл пуужин болох нь тогтоогдвол тэд энэ онд нийт зургаан удаа зэвсгийн туршилт хийсэн болох юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ