"Төрийн ордон шоронжсон байдалтай байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

"Төрийн ордон шоронжсон байдалтай байна"

"Төрийн ордон шоронжсон байдалтай байна"

Парламентын сэтгүүлчид өнөөдөр/2021.09.28/ УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг нээлттэй сурвалжлах, иргэдийн мэдэх эрхийг хангахыг шаардаж албан бичиг хүргүүллээ.


Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

-Парламентын засаглалтай орон биш болчихсон. Засгийн газар, Ерөнхий сайд бүх асуудлыг шийдэж байна. Парламентын хэрэг алга.  Төсөв, эрх мэдэл нь Засгийн газарт байна. Татвар болгон авсан мөнгийг хэн, яаж зарцуулахыг олон нийтийн төлөөлөл бус Засгийн газар нь шийдэж байна. Үүнийг нь сурвалжлах, ярих шаардлага бидэнд бий. Бид хүний муу үзэх гээд байгаа юм биш. Олон нийт сонгосон нөхдөө хаана юу хийж явааг мэдэхийг хүсч байна. УИХ-ын гишүүд “Хүний эрх. Би энийг ярих шаардлагагүй” гэж бодож байгаа бол уучлаарай. Олон улсын жишиг ярьж байна. Жишиг аваад буй нөхдүүд шигээ төрийн хүн байх хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж байгаа. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журман дээрх хэвлэлийн эрх чөлөө зөрчсөн заалтуудаа эргэж хараач гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээдэг. Бид нараас байнга иргэд шаарддаг. Бид ажлаа хийхгүй байгаадаа биш. Бид нарыг ажиллах боломжоор хангахгүй хоёр жил болчихлоо. Хоттой хонь шиг хоёр давхарт хашаад ариун цэврийн өрөө  оръё гэтэл төрийн хамгаалалтын ажилтан дагаад явдаг. Төрийн ордон шоронжсон байдалтай байна. Иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байна. Сэтгүүлчид бид удаан хүлээсэн. Намрын чуулганаар чухал асуудлууд яригдана. Энэ үед иргэд мэдэх эрхтэй. Үүний тулд бид чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явлаа гээд халдвар тараана гэж биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж, тоглолт хийдэг атлаа Төрийн ордонд сэтгүүлчдийн хөлийг хорисноор цар тахлын нөхцөл байдал хүндэрнэ гэж ойлгож болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж