Симмонс солигдохыг шаардаж, Өрвин вакцинаас "зугтаав"

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Симмонс солигдохыг шаардаж, Өрвин вакцинаас "зугтаав"

Симмонс солигдохыг шаардаж, Өрвин вакцинаас "зугтаав"

NBA-ийн хэвлэл мэдээллийн өдөрлөг орон нутгийн цагаар өчигдөр/2021.09.27/ болж, шинэ улирал албан бусаар эхэллээ. Одоогоор лигийн 30 багаас хамгийн том асуудалтай нүүр тулгараад буй нь "Филадельфиа 76ers" баг. Тус багийн бүх одод холбон тоглогч Бен Симмонс дахин Филадельфиагийн өмсгөлтэй талбайд гарахгүй гэдгээ илэрхийлж, солигдохыг шаардаж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Эмбийд, Тобиас Харрис, Матисс Тайбулл тэргүүтэй "76ers" багийн тоглогчид түүнийг ятгахын тулд хувийн онгоцоор Лос Анжелес явах гэж байсан гэнэ. Гэвч Бен Симмонс тэдэнтэй уулзахаас татгалзжээ.

Өчигдөр болсон медиа өдөрлөгийн үеэр Жоэл Эмбийд хамтрагчийнхаа талаар “Би түүнийг бодлоо өөрчилнө гэж итгэж байна. Би түүнтэй хамт тоглох дуртай. Тэр багт хүч нэмдэг. Бид өөрсдийгөө хүрээлж багаа босгож байна. Би энэ багийг миний баг гэж хардаггүй. Надад тэр сонин биш” гэжээ.

Ирэх долоо хоногт багуудын бэлтгэлийн бааз нээгдэж, аравдугаар сарын 20-нд шинэ улирал эхэлнэ.

Бен Симмонсыг авах хамгийн өндөр магадлалтай таван баг:

  • Торонто Рэпторс
  • Сакраменто Кингс
  • Сан Антони Спөрс
  • Миннесота Тимберуолвес
  • Голден Стэйт Уорриорс

Мөн NBA-ийг тойрсон вакцины асуудал үүссэн. Лиг болон АНУ-ын мужуудын зүгээс тамирчдыг заавал вакцинд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрэв эс хамрагдвал тоглолтод оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Одоогоор Кайри Өрвин, Андрью Уиггинс тэргүүтэй тамирчид вакцин хийлгэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Өрвин вакцины талаар ярихдаа “Би хувийн зүйлсээ нууцалмаар байна. Юуны өмнө нь би чинь хүн. Үүнийг нууц хэвээр нь хадгалж, асуудлыг зөвөөр шийдэхийн тулд багийнхантайгаа ярилцаж, төлөвлөгөө гаргамаар байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж