“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх бөгөөд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт:ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцана.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж