Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд, нүүрстөрөгчийн давхар ислийн гол үүсвэр бол нүүрс. Гэвч СО2 буюу хүлэмжийн хий нь цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй. Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна.
Нүүрсэнд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээ хамгийн багадаа 50 хувь буюу 1 кг нүүрс 0.5 кг-аас дээш хэмжээний нүүрстөрөгч агуулдаг. 1 кг нүүрс шатаахад 1/24 кmol CO2 ялгарах ба ойролцоогоор 1.83 кг CO2 болдог аж.
Хятадын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэнэ” гэж мэдэгдсэн билээ.
Хятадын “Bank of China” банк дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор ирэх аравдугаар сараас эхлэн нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүйгээ мэдэгдсэн нь дэлхийн анхаарлыг яалт ч үгүй тийш чиглүүлэв. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа нүүрсний зах зээлд үүсээд буй асуудлыг онцоллоо.
“Bank of China”-ийн мэдэгдэлд дурдсанаар, Хятад улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болох зорилтод хувь нэмрээ оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд, банкны зохион байгуулалтын бүтэц, бизнес хөгжүүлэх стратеги, бүтээгдэхүүний инноваци, экологийн үйл ажиллагаа, стресс тест, олон улсын хамтын ажиллагаа, чадамжийг бэхжүүлэх, технологийн чадавхийг хөгжүүлэх зэрэг 15 чиглэлээр Хятад улсын “ногоон” шилжилтэд оруулах хувь нэмрийг тусгасан нарийвчилсан замын зураглалыг тодорхойлсон аж.
Тус банк нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ. Өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар, тус банкны дотооддоо олгосон “ногоон” зээлийн хэмжээ 1 их наяд юань давж, 2021 он гарснаас хойш 15 хувиар өссөн байна.
“Bank of China" Хятадаас гадна Хонконг, Макао, Тайваньд нүүрс, нүүрсээр ажилладаг шинэ төслүүдийг санхүүжүүлэхээ бүрмөсөн зогсоохоо мэдэгдэв. Гэхдээ өмнө нь гарын үсэг зурсан төслүүдийг оруулаагүй бөгөөд цаашид хэрхэхээ нарийвчлан дурдаагүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар, Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд нүүрсний нэг ч төсөлд санхүүжилт болоод зээл олгоогүй аж. Хятадын зарим арилжааны банк, санхүүгийн байгууллагууд ч нүүрсний төслүүдийг дэмжихгүйгээ илэрхийлжээ.
Хятадын коксжих нүүрсний импорт
Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа нь 2020 оны мөн үеийнхээс 41.6 хувийн бууралттай үзүүлэлт аж. Хятад улс өнгөрсөн наймдугаар сард 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14 хувиар өссөн үзүүлэлт ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7 хувиар буурсан дүн аж.
Хятад улсын хувьд дэлхийн 20 гаруй улсад нүүрсний уурхай болон нүүрсний цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулжээ. Өдгөө Монголд Хятадын санхүүжилттэй нүүрсний хоёр төсөл хэрэгжиж буй бол зургаан төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний асар их хямрал Хятадын зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн бүсэд нүүрлэжээ. Нүүрсний нийлүүлэлт хангалтгүйн улмаас цахилгаан эрчим хүчний хомсдол үүсч буй нь аж үйлдвэрийн томоохон салбаруудын үйл ажиллагааг тасалдуулж, дэлхийн хоёр дахь эдийн засагт хамгийн хүнд цохилт болж буй аж.
Жилин мужийн захирагч нүүрсний импортоо нэмэгдүүлэхийг уриалсан бол Эрчим хүчний компаниудын холбооноос нийлүүлэлт хийгдэж байгааг мэдэгдэв. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд Хятадын зүүн хойд хэсэгт цахилгаангүй болсны улмаас гэрлэн дохио, орон сууцны цахилгаан шат, 3G гар утас ашиглах боломжгүйд хүрч, үйлдвэрүүд зогссон гэж мэдээлжээ.
Нийт 13 сая гаруй хүн амьдардаг Шэньян, Далянь зэрэг хотууд энэ "хямрал"-д өртөөд буй аж. Мөн Apple (AAPL.O), Tesla (TSLA.O) зэрэг дэлхийн компаниудын нийлүүлэгчдийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсон байна. Жилин нь нүүрсний үнийн огцом өсөлтөд өртөж, эрчим хүчний хязгаарлалт тогтоох шаардлагатай тулгарсан 10 гаруй мужийн нэг аж.
НҮҮРСНИЙ САЛБАРААС 2021 ОНЫ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 368 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАЛДАХ ТООЦОО ГАРГАВ
Сангийн сайд Б.Жавхлан энэ жилийн хувьд 42 сая тонн нүүрс экспортлох манай улсын зорилт 28 сая тонн болж буурахаар байгааг мэдээлэв. Коксжих нүүрсний үнийн хувьд, өнгөрсөн наймдугаар сард дунджаар тонн тутамд 202.37 ам.доллар байсан бөгөөд долдугаар сарын үнээс 25.23 ам.доллар, өнгөрсөн оныхоос 97.77 ам.доллараар тус тус нэмэгджээ.
Сангийн яам нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар төсөвт төвлөрүүлэх нүүрсний салбарын орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоо гаргав. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүйд хүрлээ.
Монгол Улсад өнөөдөр халдварыг бүрэн хумих зайлшгүй шаардлага тулгарч буй. Тухайлбал, хилээр тээвэрлэлт хийж буй жолооч нараас Хятадын талын авсан шинжилгээгээр халдвар илрэхгүй байх нь чухал юм. Хэрвээ халдвар илэрвэл тухайн өдрийн баяжмалын экспорт, бараа материалын импорт хийх тээвэрлэлт бүрэн зогсох билээ.
Өнгөрсөн зургаан сарын дунд үеийн байдлаар нүүрсний экспорт 9.01 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8 хувиар өссөн дүн юм. Тиймээс манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны түвшнээс ахиу байх боломж бийг эдийн засагчид онцолж байна.
Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, хоёрдугаар улирлын нүүрсний орлогын алдагдсан боломж өдөрт 7.4 сая ам.доллараар хэмжигджээ. Үүн дээр мөн хугацааны зэсийн баяжмалын экспортын алдагдсан боломжийг (300 сая ам.доллар) нэмж тооцвол манай улс өдөрт 11 сая ам.долларын орлого алдсан байна.
Оюутолгойн баяжмал тээвэрлэлт гуравдугаар сарын дундаас бүрэн зогссон ч сарын дараа хэсэгчлэн сэргэж, тавдугаар сарын дундаас эхлэн хэвийн хэмжээнд очив. Хятадын тал дотоодын халдваргүй, ногоон бүсдээ хамгаалалтаа сайн хийхийг анхааруулж буй. Энэ шалтгааны улмаас манай улс он дуустал нүүрсээ хангалттай түвшинд экспортлож чадахааргүй байна.
Хятадын “ногоон” зээл, “ногоон” бодлогын хүрээнд нүүрсний эрэлт, хэрэгцээ урт хугацаандаа алгуур буурах нь дамжиггүй. Гэвч эдийн засагчдын үзэж буйгаар, бидэнд дор хаяж 40 жилийн боломж байгаа бөгөөд түүнийг алдахгүй байх нь чухал билээ.
Эх сурвалж: XINHUA, BLOOMBERG, SXCOAL, REUTERS
Зочин 2021-09-28 203.23.199.200
Хятадын зүүн хойд мужуудад цахилгаан тасраад байна. https://ikon.mn/n/2c6k Жилинь муж бүр аймаар байгаа сурагтай. Гол нь нүүрс олдохгүй байна гэнээ.
Иргэн 2021-09-28 139.5.216.96
Урд хилтэйгээ ойрхон АЦС барих хэрэгтэй?! Манайд уран зандөө бна?! Монгол улсын маань аюулгүй байдалд ч хэрэгтэй шүү
Зочин 2021-09-28 185.220.101.35
! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Tugs 2021-09-28 202.9.47.2
Хүүк, Батлага нар (дээр оросууд)-ын юу санасан 9 хүсл биелэв. Нүүрс газар дороо үнс болов. Одоо Нямкагийн болон дарга нарын хэдэн мянган машин хэрэггүй төмрийн хаягдал болох замдаа оров.
Амар Амгалан Азжаргал Ашид Оршигээ !!! 👌👌👌 2021-09-28 202.126.89.178
АЙ ЭХ ДЭЛХИЙ МИНЬ ЦАГ ЯМАГТ АРИУН ДАГШИН БАЙЖ ХУР БОРОО ЦАГТАА ОРЖ ТАРИА НОГОО ДЭЛГЭРЧ ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТАН БҮХЭН АМАР ТАЙВАН АЗЖАРГАЛТАЙ БАЙГЭЭ !!! 👌👌👌🌲🌲🌲
Зочин 2021-09-28 66.181.166.191
Манай экспортын нүүрсэнд хамаагүй л мэдээ байна. Коксжих нүүрсийг цахилгаан эрчим хүч гаргахад ашигладаггүй
Зочин 2021-09-28 66.181.166.191
https://www.greenpeace.org/eastasia/blog/6815/24-new-coal-fired-power-projects-approved-in-china-in-first-half-of-2021-greenpeace/
Зочин 2021-09-28 66.181.166.191
БНХАУ ойрын үед нүүрсний 23 станц нэмж ашиглалтад оруулна гэсээн
Зочин 2021-09-28 64.119.29.209
Монгол улсын нүүрсний экспортын дийлэнх хувийг коксжих нүүрс буюу гангийн нүүрс эзэлдэг. Мэдээж цаашид эрчим хүчний нүүрсий эрэлт багасах ч Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн хамаарал нүүрснээс 100 хувь хамааралгүй болчихгүй. Судалгаа нийтлэл бичсэн ч гол ялгаагаа сайн мэдэхгүй л байна.
Зочин 2021-09-28 218.103.114.183
нах салхины станцаа говь байгуулцан бол өдийд супер сүлжээгээгээрээ хятад руу ази руу эрчим хүч цутгаж байхгүй юу урагшгүйм бээ монгол улс мөнгөнд дургүй юм байх даа
medehgui baij bitgii burj bai garaa.. 2021-09-28 64.119.23.197
nar salhinii stans naidvargui ch dee. nargui bas salhigui odor tog gargaj chadahgui esvel mash baga gargadag tul erchim hvch tasaraltgui naidvartai ajilah estoig bieluulij chaddagui yumaa. nodin amerikd tehasiin bvh tsahilgaan sensuud holdoj amerikuud 6 say tog tsahilgaangui arab garui honog zobson ch dee. odoo baruun evropiin salhin sensuud bas salhigui tul ajilahgui evropiin hiin vne 1020 evro hvrch deed hemjeegeer osood bnaa.
Зочин 2021-09-28 202.179.27.37
за эрчим хүчний нүүрс авахгүй гэж байна угаасаа ч зарж байсан биш дээ. коксжих нүүрсээ 30,40 жил авах л байх. тэр болтол нь зарах л хэрэгтэй.ТТЦС барих ажил л хэцүү болох нь. бид нар өөрсдөө барих гэхээр энэ урагшгүй хэдэн хулгайчууд улсын сан хоосолчихсон, хятадаас өөр зээл өгөх амьтан олдохгүй. Хятадууд нь ч зээл олгохгүй гэдгээ мэдэгдчихлээ.ЭХЯамны сайд байсан даваасүрэн тэргүүтэй хэдэн хүн саад хийгээд бариулсангүй дээ
Зочин 2021-09-28 202.179.27.37
Одоо ганц сайхан гаргалгаа нь салхин ЦС, нарны ЦСыг гадны хөрөнгө оруулалтаар барих л хэрэгтэй. Манайд эзгүй салхи нартай газар зөндөө бна. нүүрс зарахгүй эрчим хүчээ хятадад нийлүүлэх ийм арга бна даа.
Зочин 2021-09-28 192.82.77.137
ХАР АЛТ ГЭЖ НЕФТИЙГ ХЭЛДЭГ БОЛОХООС НҮҮРСИЙГ ХЭЛЖ ХАРАГДААЧ
Зочин 2021-09-28 192.82.76.144
Манай улс цаашид яанаа.Оросууд УЦС хариулахгүй Хятадууд нүүрсээр галладаг цахилгаан станцуудын санхүүжилтыг зогсоолоо. 3 р цахилгаан станц Хүрэлсүхийн хүслээр музей болоход их ойрхон боллоо3