"Гал алдсан" нь олдохгүй, гавъяа байгуулсан мундахгүй ДАРГА НАР!

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

"Гал алдсан" нь олдохгүй, гавъяа байгуулсан мундахгүй ДАРГА НАР!

"Гал алдсан" нь олдохгүй, гавъяа байгуулсан мундахгүй ДАРГА НАР!

Цар тахал нийслэлчүүдийг юм юманд дугаарлаж сургав. Саяхныг хүртэл социалимзмыг санан дурсдаг байсан хүмүүс бодитоор тэр үедээ "эргэн очсондоо" бухимдав, уурлав. Анх маск олдохгүй дугаарлаж байсан адаг сүүлдээ мах, шатахуун, түлшиндээ хонон өнжин оочерлодог болсон.

Монголд өнгөрсөн долоо хоногоос шатахууны хомсдол нүүрлэсэн.  Бензин хайсан хүмүүс энд тэндгүй. Зарим нь машинтайгаа гудамжинд ч хонож үзэв. Шатахууны хомсдол гэнэтийн зүйл биш. Аль хавраас ийм асуудал үүсэхийг сануулж байсан гэж импортлогчид буруугаа төр засаг руу чихэв. Төр засаг нь импортлогчдыг дуудаж авчраад хэвийн горимд яаралтай оруулахыг тушаав. Яагаад хомсдол үүсгэв гэдэгт харин ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээсэнгүй.

Өнөөдөр хэн гэдэг албан тушаалтан, аж ахуй нэгж шатахууны хомсдолд оруулж, гал алдахад хүргэсэн талаарх хариуцлага ярьж суух ёстой. Харамсалтай нь, эсрэгээрээ шатахуун авч ирсэн “гавьяа”-гаа булаацалдаж сууцгааж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийх үеэрээ “ОХУ-аас наймдугаар сарын сүүлчээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна гэсэн. Үндсэн шалтгаан нь найм, есдүгээр сард гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа. Нефть импортлогч компаниуд шатахууны нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй байдаг ” гэх тайлбарыг мэдээлэл дундаа хавчуулж орхисон.

Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 24-нд “Шатахуунтай холбоотой асуудлууд нийгмийг бухимдуулж байна. Ялангуяа АИ-92 шатахуун хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд байдаг. Шатахууны нөөцийн хэмжээг хэвийн хэмжээнд хүргэнэ гэдэг дэндүү дордсоны шинж гэж өмнө нь тухайн салбарын сайд байсан хүнийхээ хувьд бодож байна. Энэ асуудлыг зохицуулах нь хэцүү зүйл огт биш. Хагас сарын шатахууны нөөц хангалттай байгаа. “Роснефть”-ийн гүйцэтгэх захиралтай хоёр өдрийн өмнө утсаар ярьж, асуудлыг шийдэх талаас нь ярьсан. Өмнөх байсан дотно харилцааг ийм зүйл дээр  ашиглах ёстой.

Нийт 44 мянган тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, Киргиз рүү явж байгаа шатахууныг зогсоож, Монгол руу явуулах чиглэлийг хоёр хоногийн өмнө өгсөн. Манай холбогдох байгууллагын төлөөлөл тэнд очсон. Шатахууны асуудал удахгүй тав хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно” гэсэн юм. Тэрбээр “Роснефть”-ийн гүйцэтгэх захирлаас ирсэн захидлыг хэвлэлээрээ дамжуулан олон нийтийн сүлжээнд тавьсан нь олон хүний гайхширлыг төрүүлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзаж, шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгсөн  гэнэ. Бас УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч, шатахуун тээвэрлэж ирсэн гэх. Шатахуун оруулж ирсэн “гавьяатан” нь Ашигт малтмал, газрын тосны газар, салбарын сайд, Засгийн газар, шатахуун импортлогчид уу, хэн бэ. Энэ мэт үндсэн ажлаа хийхгүй, өөр бусдын хийснийг булаацалдаад сууж байгаа дарга нар ичиж, эмээсэн ч юм алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж