Монголын чөлөөт бөхийн тамирчид Норвеги улсад ДАШТ-д оролцох бөгөөд долоон хоног Унгарт бэлтгэл хийхээр түр саатаад байна. Харин ширээний теннисний тамирчид Доха хотод Азийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон юм.
ДАШТ-д оролцох чөлөөт бөхийн баг тамирчид:
Эрэгтэй тамирчид
- 57 кг: Э.Бэхбаяр
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Т.Тулга
- 70 кг: Б.Батмагнай
- 74 кг: Э.Бямбадорж
- 79 кг: Б.Бат-Эрдэнэ
- 86кг: Г.Ганхуяг
- 92 кг: Д.Оргилох
- 97 кг: Ө.Батзул
- 125 кг: М.Лхагвагэрэл
Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ аравдугаар сарын 2-ноос 10-ны өдрүүдэд болно.
Эмэгтэй тамирчид
- 50 кг: Д.Отгонжаргал
- 53 кг: Б.Болортуяа
- 55 кг: Э.Сумъяа
- 57 кг: Э.Даваачимэг
- 59 кг: Б.Шоовдор
- 62 кг: Э.Гантуяа
- 65 кг: Т.Энхжин
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 72 кг: Э.Даваанасан
- 76 кг: Н.Загардулам
Азийн аваргад оролцох ширээний теннисний баг тамирчид:
Эрэгтэй баг
- Б.Билэгт
- Ж.Мөнхзориг
- Г.Сэр-Од
Эмэгтэй баг
- Б.Болор-Эрдэнэ
- Б.Должинзуу
- М.Ундрам
Багийн даргаар ОУХМ Б.Баярмагнай дасгалжуулагчаар Кан Дон Хүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн нар ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр/2021.09.28/ эхэлж, аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.