УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Ахмадын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатар тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг, мэндчилгээний хамтаар гэрт нь хүргүүллээ.

Өмнөх жилүүдэд ахмадын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн нийт ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байсан билээ. Харин өнгөрсөн жил болон энэ жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү гэрээр нь очиж баяр хүргэхийн зэрэгцээ гарын бэлэг, мэндчилгээгээ хүргүүлээд байгаа юм.

Баянгол дүүргийн нийт 25 хорооны 7200 гаруй ахмадуудад мэндчилгээ гарын бэлэг гардуулахаас гадна цар тахлын нөхцөл байдлыг сэрэмжлүүлэн аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг давхар сануулан, эрүүл энхийг хүслээ.

Цаашид цар тахлын нөхцөл байдал буурч, хөл хорио, халдвар хамгаалалтын дэглэм буурсны дараа уламжлалт уулзалт, хүлээн авалтуудаа өргөн хүрээнд зохион байгуулахаа Ж.Ганбаатар гишүүн илэрхийлж, азай буурал ахмадууддаа урт удаан насалж, улам сайхан жаргахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Дашрамд дурдахад жил бүрийн ахмадын баяр болохтой зэрэгцээд Ж.Ганбаатар гишүүн баянгол дүүргийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэлийн тоглолт, уулзалтыг зохион байгуулладаг уламжлалтай. Зарим ахмадууд энэ жил энэхүү уламжлалаараа хүлээн авч уулзах болов уу гэсэн хүлээлттэй байснаа тэд нуусангүй. Харамсалтай нь энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уламжлал болсон хүлээн авалт, хүндэтгэлийн уулзалт болсонгүй. Харин цаг үеийн байдлаас хамаарч ийнхүү ахмадуудаа хүндэтгэн гарын бэлэг, мэндчилгээгээ гэрээр нь хүргүүлээд буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж