Францын ерөнхийлөгч өндгөөр шидүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч өндгөөр шидүүлжээ

Францын ерөнхийлөгч өндгөөр шидүүлжээ

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд зочлох үеэрээ өндгөөр шидүүлжээ. Тэрбээр Лион хотноо болсон арга хэмжээнд бие хамгаалагчдаар хүрээлүүлэн оролцсон ч нэгэн эрэгтэй түүхий өндгөөр оносон аж. Макрон руу өндөг шидсэн 19 настай оюутныг цагдаа нар баривчилжээ. Харин оюутан залуу ямар учраас улсынхаа ерөнхийлөгч рүү өндөг шидсэн нь тодорхойгүй байна.

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Макрон олон нийттэй уулзаж явахдаа нүүрэндээ алгадуулсан. Түүнийг алгадсан эрэгтэй хуулийн хариуцлага хүлээн бүтэн сар шоронд хоригдсон.

Өдгөө 43 настай Эммануэл Макрон зургаан сарын дараа борох Францын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвших магадлалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж