Өрийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна | News.MN

Өрийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна

Өрийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна

Өрийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулав. Мөн энэхүү цахим хурлаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нар Монголын эдийн засгийн төлвийг танилцууллаа.

Covid-19 дахин дэгдэж, цар тахлыг хумихад хүндрэлтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаанд тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн уг тайланд дурджээ. Цар тахалгүй үед санхүүгийн чадамжтай байсан компаниуд цар тахлаас шалтгаалан дампуурснаар тэдний биет бус хөрөнгө алдагдаж байгаа бол хямралыг даван туулж үлдэх компаниуд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа хойшлуулж буй аж. Эдгээрээс жижиг компаниуд хямралд хамгийн их өртөж байна. Ихэнх компаниудад ямар нэг бэрхшээлтэй тулгарч байгаа ч том компаниудын хувьд борлуулалт буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлж, төрийн дэмжлэг авах магадлал өндөр байна.

Айл өрхүүд, ялангуяа ядуу өрхүүд орлогогүй болох, хоол хүнсний хомсдолд орох, хүүхдүүдээ сургуулиас завсардуулах, мөн эд хөрөнгөө худалдах зэргээр хохирол амссан байна. Үүнээс үүдэх хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хүний капиталын алдагдал, өгөөж бий болгодог хөрөнгийн алдагдал нь айл, өрхийн ирээдүйн орлогод сөргөөр нөлөөлнө. Компани хоорондын тэгш бус байдал нэмэгдсэнээр ажилчид хоорондын тэгш бус байдлыг мөн нэмэгдүүлж болзошгүй юм.

Энэхүү тайланд Индонез, Филиппин зэрэг бүс нутгийн ихэнх орнууд 2022 оны эхний хагаст хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ. Энэ нь халдварыг нэг мөр арилгахгүй ч нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх боломж олгох юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадита Мату “Хүндрэлд ороод буй улс орнууд хүн амаа хурдтай вакцинжуулах, шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг Covid-19-ийг хянах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагасаас эхлэн эдийн засгаа дахин идэвхжүүлж, өсөлтөө хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой” гэж хэлэв. Мөн тэрбээр “Гэхдээ урт хугацаанд зөвхөн дорвитой шинэчлэл хийж байж тус бүс нутаг энэ зуунд байгаагүй эдийн засгийн өсөлтийн удаашрал болон тэгш бус байдлын тэлэлтийн хавсарсан хүндрэлийг тойрч чадна” хэмээв.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ "Цар тахал Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүний инфляци эдийн засагт тодорхой эрсдэлүүд үүсгэхээр байна” гэлээ.

Бүс нутгийн хэмжээнд Covid-19 цар тахлын даамжралыг арилгахын тулд дөрвөн чиглэлээр томоохон хүчин чармайлт гаргах шаардлагатай юм. Үүнд: вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн вакцины эргэлзээ болон түгээлтийн хүчин чадлын хязгаарлалтыг шийдвэрлэх; халдварыг хянахын тулд шинжилгээ, мөшгөлт болон тусгаарлалтын үйл ажиллагааг сайжруулах; вакцины импортын хараат байдлыг бууруулахын тулд бүс нутгийн хэмжээнд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх; мөн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлж, тус вирусийн халдвар дарагдахгүй байх эрсдэлд чиглэн бэлтгэл хангах явдал болно. Тэр дундаа эдийн засгийн чадамж сул орнуудын хувьд дээрх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг олон улсын тусламжаар дэмжих шаардлагатай байна гэв.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2021 ОНД 4.5 ХУВЬ, 2022, 2023 ОНД 5.2 ХУВИАР ӨСНӨ

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла Ферро “Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийн чиг хандлага өөрчлөгдөхөөр байна” гэж хэллээ. “Дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад 2020 онд тус бүс нутагт Covid-19-ийн тархалтыг сайн хянаж чадсан ч 2021 он гараад Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэн нь 2021 оны өсөлтийн боломжийг хумьж байна. Гэсэн хэдий ч тус бүс нутаг урьд өмнөх хямралуудыг даван туулахдаа илүү батжиж, хүчтэй болон гарч ирж байсан бөгөөд энэ удаагийн хямралыг ч мөн бодлогын зөв арга хэмжээгээр дамжуулан даван туулах боломжтой” гэж хэлсэн юм.

Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану Зүүн Ази болон Номхойн далайн бүсийн эдийн засгийн төлөвийн талаар илтгэл тавьж, бүс нутгийн тайлан дээр гарсан гол үр дүнгүүдийг танилцуулав. Бүс нутгийн хувьд эдийн засгийн сэргэлт суларчээ. Бүсийн өсөлтийн төсөөллийг 2.5 хувь болгож, өмнөх төсөөлөл (4.4 хувь)-өөс бууруулсан байна. Гэвч улс бүрийн хувьд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь Covid-19-ийн нөлөөлөлтэй холбоотой гэж Дэлхийн банк үзжээ.

Мөн энэ нь урт хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зогсоосонтой холбоотой гэж үзсэн байна. Жишээлбэл, Монгол Улс “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалтыг өөр тийш нь хуваарилах буюу түр хугацаанд зогсоосон.

Дэлхийн банкнаас мэдээлснээр, бүс нутагт ядуурал хадгалагдаж, тэгш бус байдал нэмэгдэх нь. 2021 онд 24 сая орчим хүн ядуурлаас гарч чадахгүй, ядуу иргэдийн орлого буурч, хоол хүнсний аюулгүй байдал, боловсролын асуудал үүсэх эрсдэл бий аж.

Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Олон улсын түвшинд эдийн засаг сэргэж, түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа нь экспортын цэвэр орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Түүнээс гадна эдийн засгаа нээлттэй байлгаж, эргэн нээхэд вакцинжуулалтын үр дүн эерэгээр нөлөөлнө. Нийлүүлэлт талдаа Оуютолгойн хувьд халдварын тархалт гаргахгүй, уурхайнуудын үйл ажиллагаа жигд явагдсанаар харьцангуй эерэг үр дүн авчирна гэв.

Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод буй. Цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулснаа мэдээллээ.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна” гэж хэллээ. Мөн тэрбээр “Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм” гэв.

Covid-19-ийн тархалтыг дарахаас гадна эдийн засгийг эрчимжүүлж, хүртээмжтэй болгох цогц стратеги шаардлагатай байна. Уг хямралаас гарч буй нэг эерэг тал болох технологийн хурдацтай хэрэглээ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, боловсролыг ардчилж, төрийн байгууллагуудыг өөрчлөх боломжтой болохыг энэхүү тайланд тодорхойлсон байна.

Энэхүү эерэг нөлөөг дэмжих бодлогын шинэчлэлүүд мөн шаардлагатайг онцолжээ. Тухайлбал, дэвшилтэт технологийг бизнестээ нэвтрүүлэхэд шаардлагатай ур чадварыг бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй; бизнес эрхлэгчид шинэ технологийг нэвтрүүлэх хөшүүргийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Сургалт, заах ур чадварын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын ач холбогдлыг сайжруулах зэргээр боловсролын салбарт олон жил хүлээгдэж буй шинэчлэлийг хэрэгжүүлснээр боловсролын салбар дахь шинэ технологийн үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгох боломжтой гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-28 107.189.6.61

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-28 202.55.188.99

Tusgai zuvshuurul geh avilgaa boliod benzinii unee chuluul. Tegvel zah zeeliinhee jamaar yavna

Avatar

ruth 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

ард 2021-09-28 139.5.217.16

Суурь үнийг хяналтгүй тавьж болохгүй, харин хязгаартай хэлбэлзүүлж болно. 2021-09-27 139.5.217.16

Бензин, цахилгаан, талх 3 ын үнийг баян, ядуу ямар ч улс засгийн хатуу хяналтанд байлгадаг хуультай. Хатуу хяналт гэдэг нь үнийг нь яг нэг хэмжээнд түгжээд байна гэсэн үг биш, харин зах зээлийн үнээсээ хамаараад дээш доош хэлбэлзэж болно. Гэхдээ тодорхой хязгаарын дотор хянаж байдаг. Бензиний үнийг чөлөөлнө гэвэл ёстой хэдхэн компани тоглолт хийгээд тухайн улсын эдийн засаг ифляцид дарлуулж эдийн з

Avatar

Зочин 2021-09-28 202.21.124.132

Монгол орон яг над шиг ганцхан ажилтай, нэмэлт орлого байхгүй, арчаагүй. Хааяаа хүүхдийн шүд өвдөхөд цалингаа өгөөд тэгээд арай ядан чардайж байдаг Монгол гэр бүл шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж