Төлбөрийн картаа хамгаалах энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Төлбөрийн картаа хамгаалах энгийн аргууд

 

Та бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, цаг зав хэмнэж, бэлэн мөнгө биедээ авч явах үед учирч болзошгүй эрсдлээс сэргийлдэг төлбөрийн картаа гээсэн, хулгайд алдсан, картын мэдээллээ алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах авах вэ?

Энэ тохиолдолд та ХААН Банкны Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 дугаарт нэн даруй холбогдох, эсвэл help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа хүсэлт илгээж, картаа яаралтай хаалгаарай.

Харин бусдын төлбөрийн картыг олсон бол цахим орчинд зургийг нь оруулж, зарлахын оронд банканд хандан, хүлээлгэж өгөх нь эрсдэлгүй. Гэмтсэн болон хугацаа нь дууссан картаа хаяхдаа хайчлах, хугалах зэргээр дахин ашиглах боломжгүй болгон устгаж хэвшээрэй.

Мөн онлайн худалдан авалт хийхдээ картын мэдээллээ оруулахын өмнө тухайн вэбсайтыг сайтар нягталж, албан ёсны эрхтэй эсэх, аюулгүй байдлын SSL сертификаттай эсэх (https://), үйлчилгээ нь төлбөртэй эсэх, автомат төлбөр таталттай эсэх зэрэг үйлчилгээний нөхцөлүүдтэй нь танилцахаа мартуузай.

  • Та картын нууцлалаа хамгаалах үүднээс дараах зүйлсийг нууцалж, бусдад хэзээ ч бүү дамжуулаарай
  • Картын дугаар /Картын зургийг авч бусдад илгээхгүй, цахим орчинд нийтлэхгүй байх/
  • CVV дугаар / Хүнд хэлэхгүй, дамжуулахгүй, бичиж тэмдэглэхгүй байх/
  • Пин код /Пин кодоо төрсөн огноо, утасны дугаар гэхчлэн таахад хялбар, өөрт хамааралтай мэдээлэл бүхий тоогоор сонгохгүй байх, бусдад хэлэхгүй, дамжуулахгүй, бичиж тэмдэглэхгүй байх/

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж