АНУ-ын Калифорни муж улсын Шаста хотноо 8500 акр газрыг хамарсан ойн түймрийг өдөөсөн хэргээр 30 настай эмэгтэй буруутгагджээ. Александра Соувернева нь есдүгээр сарын 22-нд ууланд зугаалж явахдаа ус буцалгах гэж байгаад гал алдсан гэж прокуророос буруутгасан байна. Цагдаа нар түүнийг баривчлах үеэрээ цүнхнээс нь асаагуур, нүүрстөрөгчийн баллон олжээ. Харин тэрбээр мод нь хэтэрхий нойтон байсан учир гал асааж чадаагүй хэмээн мэдэгдсэн юм.
Александраг онц байдал тогтоосон үед гал тавьсан хэрэгт буруутгаж байна. Энэ төрлийн хэрэгт есөн жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноодог бөгөөд түймэр ассаар байгаа учир хэрэг нь хүндрэх боломжтой.
Калифорни муж улсын гал унтраах албаныхны мэдээлснээр түймрийн 50 орчим хувийг цурманд оруулсан ч бүрэн унтрааж чадаагүй байна.
Александра 150 мянган ам.долларын барьцаа төлж суллагдсан ба дараагийн шүүх хурал нь аравдугаар сарын 5-нд болно.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ