Найман тэрбум төгрөгийг барагдуулах хугацаа өгчээ | News.MN

Найман тэрбум төгрөгийг барагдуулах хугацаа өгчээ

Найман тэрбум төгрөгийг барагдуулах хугацаа өгчээ

Найман тэрбум төгрөгийг барагдуулах хугацаа өгчээ

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжилсэн. 

Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авсан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь 2018  оноос  эхлэн захиалга авч,  2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-28 107.189.6.61

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.123

Үнэгүй юманд нугасгүй хүмүүс гэж биднийг хэлнэ биз дээ. Намайг хулхидаад өгөөч гэж духан дээрээ биччихээд ийм газраар явахаар чинь хэн бугайнь ч байсан хблхидаад өгнө биз дээ.

Avatar

Зочин 2021-09-28 192.82.76.218

iim yumand itgej badag uher yumaa

Avatar

Зочин 2021-09-28 202.126.90.104

U

Avatar

Зочиг 2021-09-28 66.181.190.94

Хамгийн гол нь хохирлыг барагдуулах. Шүүхийн шийдвэр ийм л байх ёстой. Тэгэхгүй энэ хүмүүсиыг шоронд хийгээд, давхар давхар хохирол, дээр нь улс ч хохирдог байдлаасаа салах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-28 202.9.40.31

Яг тийм. Өнөөдөр эдгээр хүмүүсийг хориод яахавдээ гол нь хохирогч нарын хохирлыг барагдуулах нь хамгийн зөв

Avatar

go 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

ккк 2021-09-28 202.179.26.0

kkk,,, 8,650,000,000 төгрөг 5 хоногт төл. эсвэл 3 жил суу гэхнээ дээ….

Avatar

Зочин 2021-09-28 202.55.188.99

Jaahan unetei ch hamaagui gerchilgee ni garsan bair avsan ni deer yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж