Төв аймагт хээрийн түймэрт 6 га газар шатжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Төв аймагт хээрийн түймэрт 6 га газар шатжээ

Төв аймагт хээрийн түймэрт 6 га газар шатжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр өчигдөр /2021.9.27/ гарчээ. Ой хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл өчигдөр 14:17 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, цурманд оруулан унтраахаар ажиллажээ. Урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээллээ. Ой хээрийн түймрийг өнөөдөр /2021.9.28/ 08:10 цагт бүрэн унтрааж дууссан байна.

Төв аймгийн Онцгой байдлын газартай холбогдож асуухад одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Хээрийн түймрийг цурманд оруулж бүрэн унтраасан гэлээ.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж