Халдвар авсан хүмүүс хэт их дасгал хийж болохгүй | News.MN

Халдвар авсан хүмүүс хэт их дасгал хийж болохгүй

Халдвар авсан хүмүүс хэт их дасгал хийж болохгүй

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.

-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа  сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд  коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-28 107.189.6.61

***** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

news 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Гүйгч 2021-09-28 202.55.188.44

Би сүүлийн 2 жил гүйлтээр хичээллэж байгаа 7 хоногийн 5 өдөрт нэг удаадаа 6 км гүйдэг байлаа. сая 5 сард корона тусаад эдгээд 6 сараас 7 хоногийн 2 өдөрт нэг удаадаа 5 км-т гүйж бэлтгэл хийсэн чинь цээжээр хатгуулж өвдөх зовиур илэрсэн. гүйхээ болсны дараа зовиур арилсан. сая 9 сараас 7 хоногтийн 2 өдөрт 3 км-ээр гүйхэд зовиур илрээгүй. Тэгэхээр энэ зөвлөмж үнэн байх шүү. Миний коронагийн зовиур гхр юм байгаагүй
Үнэр л алга болж байгаад 10 хоноод сэргэсэн. Цээжинд хатгаа байгаагүй.

Avatar

Зочин 2021-09-28 112.72.15.78

Битгий худал зөвлөмж өгч байл даа. Хэт их дасгал гэж юуг хэлээд байгаа юм

Avatar

y 2021-09-28 216.200.84.189

azart

Avatar

c?! 2021-09-28 216.200.84.189

xet

Avatar

BOLD 2021-09-28 202.21.117.194

Ямар дасгал сургуульлалт хийр талаар тодорхой асууж хариулт авмаар байна.

Avatar

Зочин 2021-09-28 66.181.160.100

Ямар ч дасгал хийлээ гэсэн ядартлаа, ачаалал өндөртэй хичээллэж болохгүй гэжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж