Өмнөд Солонгост нохойн мах идэхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост нохойн мах идэхийг хориглоно

Өмнөд Солонгост нохойн мах идэхийг хориглоно

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай мэдэгджээ. Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг уламжлалтай ч сүүлийн үед хүмүүс бараг хэрэглэхээ больсон. Түүнчлэн тус улсын  олонх иргэд амьдралдаа хэзээ ч нохойн мах идэж үзээгүй байх нь элбэг болжээ. Хүмүүнлэгийн нийгэмлэгийн судалгаагаар өнгөрсөн онд Өмнөд Солонгосын иргэдийн 84 хувь нь амьдралдаа хэзээ ч нохойн мах идэж үзээгүй, цаашид ч идэхгүй гэж хариулжээ. Түүнчлэн оролцогчдын 54 хувь нь нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглохыг дэмжжээ.

Гэвч жил бүр нэг сая нохойг хүнсний зориулалтаар нядалдаг гэх судалгаа байна. Тиймээс Мун Жэ Ин нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг бүр мөсөн хориглох шийдвэр гаргахаар журам боловсруулж байгаа аж. Мун Жэ Ин өөрөө нохойнд хайртай нэгэн.

Өмнөд Солонгост нохой, муурыг хэрцгийгээр алахыг хориглосон хууль байдаг ч хүнсэнд хэрэглэхийг хориглоогүй. Тус улсад гэр бүлүүд нохойг үр хүүхэд шигээ үзэн тэжээх нь нэмэгдсэн учир нохойн махаас татгалзах хандлагатай болсон.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж