УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд | News.MN

УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

Цар тахлын энэ үед дэлхий нийтээр дасан зохицох, халдварын тархалтыг хумих зохицуулалт хийж байгаа.  Монгол Улс халдварын тохиолдол дотоодод батлагдсанаас хойш Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комисс гаргасан шийдвэрээсээ хэд хэдэн эргэж буцсан шийдвэрийг гаргасаар байна.  Энэ бүхэн нь иргэдийн амьдрал, эдийн засагт хүнд цохилж үзүүлж байна.

ААН-ҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Тухайлбал, УОК-оос аж ахуй нэгжүүдийг бүсээ чангалж, олон нийтээр амны хаалтгүй сууж үйлчлүүлдэг газруудыг уртасгасан цагийн хуваариар ажлуулахгүй гэж байв. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар хариуцлагын гэрээ хийсэн ресторан, биллъярд, спорт төв, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг долдугаар сарын 30-наас 07:00-00:00  болгож өөрчилжээ. Өмнө нь эдгээр үйлчилгээний байгууллага 22:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй байсан. Өчигдрөөс эхэлж мөн хуучин цагийн хуваариар ажиллах шийдвэр гаргалаа.

ГАДААДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙН ТУСГААРЛАЛТ

Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан. Үүний  дагуу гадаадаас ирсэн иргэдийг долдугаар сараас хойш тусгаарлах байранд эхний ээлжид байрлуулж байв. Харин аравдугаар сарын 15-наас энэ журамд өөрчлөлт оруулах болсныг УОК мэдэгдлээ. Тодруулбал, нисэх буудалд буусан иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч сөрөг бол гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Харин эерэг бол ажиглалтад авч, тусгаарлах байранд эмчлэх болсон гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэв.

УОК, ЭМЯ-НЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗӨРЧИЛДӨӨН

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж олон нийтийг хамарсан ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Улс, аймгийн баяр наадмыг хийхгүй гэсэн ч долдугаар сараас ам, ажил хоёр нь зөрж эхэлсэн. Аймаг болоод улсын баяр наадам, морины уралдаан, бөхийн барилдаанд хязгаарлалт тогтоосон билээ. Гэсэн ч орон нутаг болон хүй долоон худагт наадам болсон. Мөн өглөөний гудамж бусад задгай талбайд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон хүн цуглуулсан гэх шалтгаанаар тарааж байгааг иргэд дургүйцэж буй. Сүүлд л гэхэд есдүгээр сарын 17-19-ны хооронд “Digital nation” арга хэмжээг зохион байгуулж иргэдийг талцуулсан юм. Нэг хэсэг нь журмаа зөрчиж хийсэн ажлыг нь халдвар тархах эрсдэлийг нэмсэн гэж үзсэн. Харин нөгөө хэсэг нь дэлхий нийтээр халдварын дэглэмээ баримталж үйл ажиллагаагаа хийж байна гэжээ. Аль нь ч бай УОК, ЭМЯ-наас гаргасан шийдвэр энэ асуудал дээр зөрчилдсөн. Эрүүл мэндийн салбарынхан энэ төрлийн үйл ажиллагааг зохиовол хэсэг хугацааны дараа өвчлөлийн батлагдах тохиолдол нэмэгдэнэ гэдгийг сануулсан ч тусыг эс олсон юм.

ХУРИМЫН ОРДНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАСАН Ч ГАДАА ТАЛБАЙН ШОУГ ХИЙХЭЭР БОЛОВ

Яамны мэргэжилтнүүд нь орны нөөц байхгүй, биеийн байдал нь хүнд, маш хүнд хүмүүсийн тоо өдөр ирэх бүрд өсч байна гэдгийг сануулсан ч амжилт эс олсон. Харин өчигдөр /2021.9.27/ Шадар сайд С.Амарсайхан “Digital nation”, “Намрын ногоон өдөр” шиг гадаа талбайд зохион байгуулж буй үйл ажиллагааг цаашид УОК дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Учир нь Covid-19-ийн халдвар цаашид 5-6 жил мутацид орж үргэлжлэх учир дасан зохицож арга хэмжээг зохиохоос өөр аргагүй хэмээн мэдэгдсэн. Үүнээс хоёр сарын өмнө 30-аас дээш хүн оролцуулсан үйл ажиллагааг хориглоно гэх түр журмыг гаргаж байв. Түр журмын дагуу хуримын ордны үйл ажиллагааг хүртэл хязгаарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-09-28 202.179.24.182

Шадар сайн ажилладаг боловч ЭМС урваж хөрвөсөн ЭМЯ, ХӨСҮТ ийг нэг анги ,курс гэж мэрэгжлийн бус нөхөдөөр дүүргэж ,хуйвилдаж байгаа нь УОК -ын ажилд саадаа болдог байх даа.

Avatar

ЗОЧИН 2021-09-28 192.82.83.12

УЛС ОРОН ДАЯАРАА УЛААН БҮС БОЛЧИХСОН ҮЕД БАЙГУУЛЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖ БҮРТ БАЙГАА ТУСГААРЛАХ БАЙР ГЭДЭГ НЭР ТОМЬЕОГОО БОЛЬЧИХООЧ, БАГАХАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙН ИХЭНХИЙГ ЭЗЭЛСЭН АШИГЛАЛТГҮЙ ЗАЙ ТАЛБАЙ НЬ ХҮН ХООРОНД ЗАЙГАА БАРИХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА.

Avatar

иргэн 2021-09-28 49.0.142.59

Засаг эхнээсээ ямар ч төлөвлөгөөгүй ажилласан. Шалтгаан
1. Төрийн албан хаагч нар чадвар, мэдлэг дорой
2. Авлига, ашиг сонирхлын зөрчил маш их
3. Нам доторх фракцын зөрчил
4. PCR шинжилгээнд хэт их ач холбогдол өгсөн.
5. Нийгмийн амьдралын хэмнэлийг ойлгоогүй.
6. Хүний эрхийн мэдрэмжгүй байдал

Avatar

Зочин 2021-09-28 185.220.101.35

!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

С.Болд 2021-09-28 202.179.26.161

Амарсайхан ажил хийж чаддаггүй нь аль дээр хотын дарга байхдаа л мэдэгдсэн хүн шд.

Avatar

Зочин 2021-09-28 192.82.86.46

ene nyambaatar nowshiig zailuulchih shiirtei darga baihgui yu? MEdrem elii balai yumnuud, buten 2 jiliin daraa uchnuun hun nas barj, bugdeeree olon ulsiin zeel tuslamj idej hanasniihaa daraa neg yum ajil hiisen boloh gej munginaj baih shiw.

Avatar

Зочин 2021-09-28 64.119.29.217

ogtsor z**l geed hoogood bhad l gvriigeed bgaad bh yumaa ene oyunerdene, amarsaihan hoyor. yu ch chadahgui baij yaasan erh medeld durtei yum be ? chaddag bol hamaa alga. daan ch uneheer yu ch chadahgui yum bas deer ni jdv-chin, avilgachin. andlaliin hoshoo geed l … bolj butehguim zuiluud ni tsuvrana daa …….

Avatar

Зочин 2021-09-28 66.181.161.13

Өглөа босоод л туршилт хийх явцгүй шийдвэр гаргадагаа дарга гуайнуудаа одоо зогсоо.

Avatar

Зочин 2021-09-28 192.82.73.105

Ер нь дэглэмээ чанга хэвээр нь байлга. Хэт сулруулах хэрэггүй.Ресторан баарнаас эхлүүлээд энэ олон үйлчигээний газруудын ажиллагааг хатуу дэглэм дор оройн 6 цаг хүртэл л ажиллуул..Маск зүүгээгүй,бусад дэглэм зөрчлийн торгуулийг нэм. Сурталчилгаа сайн хий.Дэлхийн улс бүр ковидтай хэрхэн тэмцэж ямар үр дүн гарч байгааг сайн сурталчил .Сургуулиудын танхимын хичээлийг аль болох цөөлж, зайнаас хичээлэх аргад хэвшүүл.Вакцины 3 дэх тунг сайн хий,эмнэлгийн баазаа бэхжүүлэх талаар онцгой анхаар

Avatar

Зочин 2021-09-28 66.181.161.13

Хоолны газрын хажуугаар шүргээд гарахад вирус хариан бөөн бөөнөөрөө гадаа цуглаад тэврэлдээд зогсоход вирус зугтаачихдаг юм байх. Өглөа босоод л туршилт хийх явцгүй шийдвэр гаргадагаа дарга гуайнуудаа одоо зогсоо.

Avatar

Зочин 2021-09-28 43.242.243.101

Харлуулцгаая! Гүжирдэцгээе! Муулцгаая!
Ингэж л хөлсний ажил хийж гэдсээ тэжээцгээ!

Avatar

Зочин 2021-09-28 202.179.27.37

Иймэрхүү МАНин ийн хөлсний гөлөгнүүд их болжээ. МАНин ч мөнгөтэй байна аа

Avatar

Зочин 2021-09-28 49.0.158.86

Дүүрэн хүн цуглуулж шоу хийхэд халдахгүй. хоолны газар 10 цагаас хойш ажиллахаар халдаад байдаг үнэн ухаантай вирус шүү. Наад хоригоо шоу хийж байгаа Оюулзаганадаа хэлдэг байж дээ

Avatar

Зочин 2021-09-28 66.181.179.146

Үнэнхүү хэрэгцээгүй ЕС, Шадар Сайд, Хотын дарга нар байна. Баар рестораныг шүтэж амьдардаг нөхдүүд

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.123

Энэ хэд ч мөн ч их нүгэл толгой дээрээ хурааж байна даа. Эд ажлаа аваад, хамаг юмыг задгайруулснаас болж мөнч олон хүн цаг бусаар үхлээ дээ. Эд хэдэн хүн алж байж ухаарах юм бол. Тэр их нүглээ яаж наминчлах юмбол.

Avatar

Зочин 2021-09-28 202.55.188.99

Talbaid jagsaj MAN-g ogtsruulaya

Avatar

Зочин 2021-09-28 202.55.188.99

Gadaa talbaid jagsaj MANgas-iig ogtsruulaya

Avatar

Зөв шийдвэр 2021-09-28 69.138.231.52

Энэ удаагийн шийдвэр их зөв шийдвэр шүү

Avatar

Ц 2021-09-28 66.181.190.214

Ergyy Zasgin gazar ogtsorvol taarna

Avatar

Зочин 2021-09-28 66.181.181.224

Orond ni bvvr ergvv yumnuud garch irnee, odoo baigaa ni deer !

Avatar

Зочин 2021-09-28 192.82.73.105

бүхнийг огцор гэж эргүүтсэн, үймээн самуунд турхирсан малууд,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж