УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд

Цар тахлын энэ үед дэлхий нийтээр дасан зохицох, халдварын тархалтыг хумих зохицуулалт хийж байгаа.  Монгол Улс халдварын тохиолдол дотоодод батлагдсанаас хойш Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комисс гаргасан шийдвэрээсээ хэд хэдэн эргэж буцсан шийдвэрийг гаргасаар байна.  Энэ бүхэн нь иргэдийн амьдрал, эдийн засагт хүнд цохилж үзүүлж байна.

ААН-ҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Тухайлбал, УОК-оос аж ахуй нэгжүүдийг бүсээ чангалж, олон нийтээр амны хаалтгүй сууж үйлчлүүлдэг газруудыг уртасгасан цагийн хуваариар ажлуулахгүй гэж байв. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар хариуцлагын гэрээ хийсэн ресторан, биллъярд, спорт төв, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг долдугаар сарын 30-наас 07:00-00:00  болгож өөрчилжээ. Өмнө нь эдгээр үйлчилгээний байгууллага 22:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй байсан. Өчигдрөөс эхэлж мөн хуучин цагийн хуваариар ажиллах шийдвэр гаргалаа.

ГАДААДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙН ТУСГААРЛАЛТ

Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан. Үүний  дагуу гадаадаас ирсэн иргэдийг долдугаар сараас хойш тусгаарлах байранд эхний ээлжид байрлуулж байв. Харин аравдугаар сарын 15-наас энэ журамд өөрчлөлт оруулах болсныг УОК мэдэгдлээ. Тодруулбал, нисэх буудалд буусан иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч сөрөг бол гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Харин эерэг бол ажиглалтад авч, тусгаарлах байранд эмчлэх болсон гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэв.

УОК, ЭМЯ-НЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗӨРЧИЛДӨӨН

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж олон нийтийг хамарсан ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Улс, аймгийн баяр наадмыг хийхгүй гэсэн ч долдугаар сараас ам, ажил хоёр нь зөрж эхэлсэн. Аймаг болоод улсын баяр наадам, морины уралдаан, бөхийн барилдаанд хязгаарлалт тогтоосон билээ. Гэсэн ч орон нутаг болон хүй долоон худагт наадам болсон. Мөн өглөөний гудамж бусад задгай талбайд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон хүн цуглуулсан гэх шалтгаанаар тарааж байгааг иргэд дургүйцэж буй. Сүүлд л гэхэд есдүгээр сарын 17-19-ны хооронд “Digital nation” арга хэмжээг зохион байгуулж иргэдийг талцуулсан юм. Нэг хэсэг нь журмаа зөрчиж хийсэн ажлыг нь халдвар тархах эрсдэлийг нэмсэн гэж үзсэн. Харин нөгөө хэсэг нь дэлхий нийтээр халдварын дэглэмээ баримталж үйл ажиллагаагаа хийж байна гэжээ. Аль нь ч бай УОК, ЭМЯ-наас гаргасан шийдвэр энэ асуудал дээр зөрчилдсөн. Эрүүл мэндийн салбарынхан энэ төрлийн үйл ажиллагааг зохиовол хэсэг хугацааны дараа өвчлөлийн батлагдах тохиолдол нэмэгдэнэ гэдгийг сануулсан ч тусыг эс олсон юм.

ХУРИМЫН ОРДНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАСАН Ч ГАДАА ТАЛБАЙН ШОУГ ХИЙХЭЭР БОЛОВ

Яамны мэргэжилтнүүд нь орны нөөц байхгүй, биеийн байдал нь хүнд, маш хүнд хүмүүсийн тоо өдөр ирэх бүрд өсч байна гэдгийг сануулсан ч амжилт эс олсон. Харин өчигдөр /2021.9.27/ Шадар сайд С.Амарсайхан “Digital nation”, “Намрын ногоон өдөр” шиг гадаа талбайд зохион байгуулж буй үйл ажиллагааг цаашид УОК дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Учир нь Covid-19-ийн халдвар цаашид 5-6 жил мутацид орж үргэлжлэх учир дасан зохицож арга хэмжээг зохиохоос өөр аргагүй хэмээн мэдэгдсэн. Үүнээс хоёр сарын өмнө 30-аас дээш хүн оролцуулсан үйл ажиллагааг хориглоно гэх түр журмыг гаргаж байв. Түр журмын дагуу хуримын ордны үйл ажиллагааг хүртэл хязгаарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж