Жоли Вийкндийг Холливудад хөл тавихад тусална

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Жоли Вийкндийг Холливудад хөл тавихад тусална

Жоли Вийкндийг Холливудад хөл тавихад тусална

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, дуучин Вийкнд нар өнгөрсөн амралтын өдрөөр Лос Анжелес хотын итали ресторанд хооллосон нь олны анхаарлыг татсан. Папараццичид хар өнгийн хувцас, хар маскаар ижилссэн тэднийг болздог гэх цуурхлыг хуурай өвсөнд ассан түймэр мэт тарааж орхив. Гэвч өдгөө 46 настай Жоли, 31 настай Вийкнд нар үерхлийн цуурхлын талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байна.

Харин ажиглагчдын үзэж буйгаар тэдний дунд хайр сэтгэлийн гэхээсээ илүү бизнес, нөхөрлөлийн харилцаа бий гэнэ. Тухайлбал, тэд хэд хэдэн удаа уулзаж, хооллосон нь Вийкндийн кино урлагт урвахыг хүссэнтэй холбоотой байх магадлал өндөр аж. Канад гаралтай дуучин Вийкнд нүүр хувиргалт, жүжиглэх зэрэгт сонирхолтой гэдгээ сүүлд хийсэн хэд хэдэн уран бүтээлээрээ илэрхийлсэн. Улмаар Холливудын акулуудын нэг Жолигоос зөвлөгөө авах, хамтарч ажиллах журмаар ийнхүү уулзсан байх магадлалтай. Өмнө нь тэд Этиоп улсад тусламж үзүүлэх АНУ-ын Хүнсний хөтөлбөрийн дагуу холбогдож байв. Жоли Этиопоос өөрийн охин Захараг өргөж авсан учир тус улсад элэгтэй. Харин Вийкнд Жолиг дагаж тус улсад туслах хөтөлбөрт сая ам.доллар хандивласан удаатай.

Жоли 2019 онд жүжигчин Брэд Питтээс салснаас хойш хэн нэгэнтэй нэр холбогдоогүй. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх Марвелийн “Eternals” кинонд дүр бүтээж буй.

Харин Вийкндийн хувьд 2015, 2018 онуудад загвар өмсөгч Белла Хадидтай, 2018 оны аравдугаар сард хэсэг хугацаанд дуучин Селена Гомезтой болзсон.

ЭХ СУРВАЛЖ: ELLE, PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж