Гуравдугаар тун үр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Гуравдугаар тун үр дүнтэй байна

Гуравдугаар тун үр дүнтэй байна

Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй байгаа аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Нийслэлийн нийт хүн амын  74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг  эхлээд 20 хонож байгаа ч  иргэд эхний  хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна" гэлээ.

Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйль, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа аж. Гурав дахь тун нь өмнө хийсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж