"Нас баралт нэмэгдвэл хөл хорио тогтоохоос өөр аргагүй" | News.MN

"Нас баралт нэмэгдвэл хөл хорио тогтоохоос өөр аргагүй"

COVID-19

"Нас баралт нэмэгдвэл хөл хорио тогтоохоос өөр аргагүй"

"Нас баралт нэмэгдвэл хөл хорио тогтоохоос өөр аргагүй"

Цаг үеийн асуудлаар “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Цар тахлын дельта хувилбарын давалгаа эхэлж, нас баралт нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоохгүй гэж албаныхан мэдээлж буй. Энэ цаг үед ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?

-Эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийн хувьд хамгийн гол баримжаа авах юм нас баралт байдаг. Нас баралт огцом нэмэгдээд эхэлбэл дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл иргэд цар тахлын эсрэг нэг, хоёр, гурван тун вакцин хийлгэсэн ч халдвар авч байна. Нэг халдвар авсан хүмүүс ч дахин өвчилж байна. Тиймээс энэ өвчин ийм үед халдварлахгүй юм байна гэсэн ямар ч чиг баримжаа алга байна шүү дээ. Иймд дахин тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай.

-Ойрын өдрүүдэд өдөртөө нас баралт 17, 18 хүрч байгаа. Таныхаар энэ тоо хэд хүрч байж хөл хорио тогтоох ёстой гэж?

-Цаашид нас баралт улам нэмэгдэнэ. Учир нь халдварын тоог бууруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй, гадуур олон нийтийн арга хэмжээ болж, орон нутагт хурим найр хийж, улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Одоо нөхөн сонгууль гээд л хүмүүс бужигнаад эхэлнэ. Ийм нөхцөлд байдалд нас баралт нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Жишээлбэл, иргэдээ вакцины хоёр тунд хамруулсан АНУ, Израйль зэрэг улсад хөл хориогоо цуцлахаар халдвар буцаад нэмэгдэж байна.

Гэтэл Монголд өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж, халдварын тоо буурсан гэж бодоод байх шиг байна. Нас баралтаар нь баримжаалаад үзэхэд өдөрт 6000 гаруй тохиолдол батлагдаж буй.

Яагаад гэвэл хөнгөн туссан иргэд эмнэлгээр бус гэрээрээ түргэвчилсэн тестээр шинжилж, өөрсдийгөө эмчилж байгаа. Заавал улсын “Гэрэгэ” системд бүртгүүлэхгүй байгаа шүү дээ. Өмнө нь дандаа эмнэлгээр дамжиж байсан учраас Эрүүл мэндийн яамны тоон мэдээлэл баримжаатай байсан. Одоо тэр баримжаа байхгүй болсон. Зарим иргэд өрхийн эмнэлгээсээ эмийн багцаа авахгүй гэрээрээрээ эмчилж байгаа.

Сүүлд бүртгэгдсэн 18 нас баралт өдөрт батлагдаж буй тохиолдол 6000 гарсныг хэлж байгаа юм. Өмнөх бүртгэлээрээ явж байхад өдөрт 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 5-6 хүн нас барж байсан. Одоо 18 буюу гурав дахин их нас баралт бүртгэгдэж байгаа нь 2000 гурав дахин нэмэгдэж, 6000-7000 тохиолдол батлагдаж байна гэж ойлгоход буруудахгүй.

-Монгол Улс иргэдээ нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Вакцины үр дүн хэр байна вэ?

-Дэлхийн улс орны судалгаа болон бидний хийсэн судалгаагаар иргэдэд цар тахлын эсрэг вакцины нэг, хоёр, гурав дахь тунг хийсний дараа нэг юм уу хоёр л сар өндөр дархлаа үүсгэж буй. Тэгээд л дархлаа огцом унаж байна. Өөрөөр хэлбэл, вакцинаар дархлааг удаан тогтоож чадахгүй байна.

Угаасаа дэлхийн шинжлэх ухааны дээд хязгаар нь л тэр. Бид ямар ч вакцин тариуллаа гээд үр дүн нь нэг юм уу, хоёр сарын дараа уначихаад байгаа. Хүний дархлааг урт хугацаагаар тогтоох ямар ч чадамж, технологи нь байхгүй.

-Аль ч үйлдвэрийн вакциныг хэлж байна уу?

-Тийм ээ. Бүгд яг л тийм байна. Нэг халдвар авсан хүн дахин халдвар авч байна. Гурав дахь тунгаа хийлгэсэн хүн ч халдвар авч байна. Огт вакцин хийлгээгүй хүмүүс маш хүндээр өвчилж байна. Ийм нөхцөл байдалтай байхад тодорхой хэмжээний хөл хорио тогтоох шаардлагатай. Хэн ч хөл хорионд дуртай биш. Гэхдээ нөхцөл байдал яваандаа улам дордоно. Хэрвээ тодорхой хэмжээний хөл хорио тогтоож  халдварыг хязгаарлахгүй бол өмнө нь эмч нарынхаа  ачаар нас баралтаа барьж, дийлж байсан.

Одоо эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдэж, өмнө нь аварч байсан хэмжээний хүнээ аварч чадахгүйд хүрэх аюултай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын даац хэтэрч, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барах аюул нүүрлэнэ.

-Энэ удаа эрүүл мэндийн салбарт амьсгаа авах боломж өгөхийн тулд хөл хорио тогтоох шаардлагатай гэж үү?

-Эрүүл мэндийн салбарын даацыг л тодорхой хэмжээнд барихын тулд хөл хорио тогтооно. Өвчтөнүүдийн ихэнх нь хөнгөн тусч байгаа шүү дээ. Гэтэл хүнд, маш хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт л эмчлэхгүй бол гэрээр эмчлэх ямар ч боломжгүй.

Вирусийн тархах чадвар нэмэгдэхэд хоруу чанар нь буурдаг зүй тогтолтой. Цар тахлын тархах чадвар нэмэгдлээ гээд заавал хүндэрдэг гэсэн үг биш. Нас барж буй хүмүүс цар тахлын дельта хувилбартай хамаагүй юм. Нийт тархалтын хэмжээ нь их байгаа учраас л нас баралт өндөр байгаа юм. Тэрнээс биш дельта хувилбараас болж нас баралт нэмэгдээгүй гэдгийг хэлье.

-Зарим судлаачид оношлуурт эргэлзэж байгаагаа хэлж байна. Таны хувьд оношлуурт итгэж байна уу?

-Би бол оношлуурт огтхон ч эргэлзэхгүй байна. Нэг удаагийн түргэвчилсэн тест, PCR шинжилгээ нь ч зөв зааж байгаа. Надад хандаж буй хүмүүс дотор түргэвчилсэн оношлуураар халдвартай гэж илэрсэн мөртлөө PCR шинжилгээгээр сөрөг гарсан гэх хүмүүс байхгүй. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хүмүүс батлагдаж, шинж тэмдэг илэрч байна. Мэдээж хэрэг ганц хоёр функцын алдаа PCR болон түргэвчилсэн шинжилгээнд ч гардаг. Сүүлийн үеийн мэдээллийг харахад хэтэрхий их PCR шинжилгээг шүтэж, бусад нь буруу ч юм шиг мэдээлж байна. Тэр бол худлаа мэдээлэл.

Тэгж ярих юм бол PCR тийм төгс шинжилгээ ч биш. Энэ шинжилгээгээр цар тахлыг оношлоход 5-30 хувийн хариу нь хуурамч сөрөг гардаг. Энэ тоог харахад цар тахлаар өвдсөн хүнийг эрүүл гэж гаргах магадлалтай. Төгс шинжилгээ гэж дэлхий дээр байхгүй. Тэр болгон дээр өвчнөө тайвшруулаад, оношлуураа буруутгаад байж болохгүй.

-Зарим хүмүүс ханиадыг Covid-19 халдвартай андуураад байгаа юм биш үү гэх юм. Тэгж оношлох боломжтой юу?

-Ер нь томуу туссан хүнээс Covid-19-ийн шинжилгээ авахад эерэг гарна гэж байхгүй. Яагаад гэвэл оношлуураар маш өвөрмөц вирусийн генийг үздэг учраас хоёр ген холилдсон оношлуур гэж байдаггүй. Анх оношлуурыг бүтээхдээ л өвөрмөц вируст тохирсон эсэхийг сонгож авдаг болохоос биш томуу дээр ч эерэг, Covid-19 дээр ч эерэг гардаг оношлуур гэж байхгүй. Хэрвээ та түргэвчилсэн тест болон PCR шинжилгээгээр эерэг гарч байвал Covid-19-ийн халдвартай л гэж бодоорой. Мэдээж, хэрэг чанарын шаардлага хангахгүй оношлуур мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгд тийм биш.

Ард иргэдэд эрдэмтэн судлаач хүний зөвлөгөө маш чухал. Та иргэдэд ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Цар тахлаас хамгаалах хамгийн шилдэг арга бол вакцин, амны хаалт. Саяхан АНУ-ын дунд сургуулиудад судалгаа хийхэд амны хаалтаа зүүж хичээллэсэн хүүхдүүд халдвар авах нь эрс бага байсан бол маскгүй хичээллэсэн сургуулиудад цар тахлын тархалт өндөр байх жишээтэй. Ийм ялгаа байгаа учраас амны хаалт болон хувийн ариун цэвэрч байдал ямар ч вакцинаас дутахгүй үр дүнтэй гэдгийг хэлье. Мөн хаана ч явсан хүн хоорондын зайгаа бариач ээ. Монголчууд хайхрамжгүй, замбараагүй байдлаасаа болж амь насаа алдахад хүрч байна.

Дельта хувилбарыг зөрж өнгөрөх төдий л халдварладаг гэж мэргэжилтнүүд хэлж буй. Хэчнээн зөрж өнгөрсөн ч гэсэн амны хаалттай зөрөх, амны хаалтгүй зөрөх газар тэнгэр шиг ялгаа бий. Би л гэхэд өдөрт 20-30 хүний биеийг үзэхдээ амны  хаалтаа тогтмол зүүгээд байхад халдвар огт аваагүй л байна. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-28 209.141.56.96

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochjn 2021-09-28 66.181.179.189

Manaihan eruus zai barihgui uheh gej bgaa yum shilg chiheldeed l hund tevcheer huleets mash ih heregtei bna shuu dee

Avatar

Зочин 2021-09-28 192.82.80.92

Бид цөөхүүлээ халдвар хамгааллын дэглэм барих ойлголт тун бүрхэг байна.Манлайлагчид өөрсдөө буруу дууриалал үзүүлнэ.ХӨЛ ХОРИХ л хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-28 103.26.193.162

Үнэн шүү. Дэмжиж байна.

Avatar

Иргэн 2021-09-28 66.181.186.86

Энэ гэж Психопат, их мэдэх зргэлж солиорох юм. Эсгий хийх газар нохой хэрэггүй. Чи дут.
Ард түмний амьдрал ямар байгаа билээ. . Дахиад хөл хоривол хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүмүүс хэцүүднэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-28 202.9.46.150

Мэддэг хүнээ үзэн ядах , мэдэмхийрэгчийг дагаж салбаганах " М-вирус" Монголд маань их тархаж байна даа. Тэнгэрийн муу арилдаг хүнтий муу арилдаггүй гэдэг шиг өвчний вирусийг даваад гарна, харин М- вирус дарагдахгүй аюул нь улам ихсэхнээ. Энд ярьсантай санал нэг нэг байна. Нас баралт Маш хүнд хүний тоотой, энэ тоо нь Эмнэлэгээс гадуур өвчлөлтэй байгаа хүний тоотой, энэ нь нийт халдварын тоотой шууд хамааралтай .

Avatar

Хотын уугуул иргэн 2021-09-28 66.181.178.113

Энэ нэг "их мэдэгч" бас газрын хаанаас гараад ирэв. Эхлээд "Хаппи веритас” эмнэлгийнхээ лабораторын шинжилгээг олон улсын түвшинд хүргээд гуцаж бай.

Avatar

Зочин 2021-09-28 202.21.119.138

БИНЗИНГҮЙ ИЙМ ҮЕД ТЭГЭЭД АВТОБУСАНД ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИХУУ ТЭГЭЭД БОДИТОЙ ЮМ ЯРИЛ ДАА

Avatar

Иргэн 2021-09-28 202.126.90.123

МАНгарууд зориуд ийм байдалруу оруулчихлаа. Хүн ард одоо зовидын вируст орчинд живж байна. Энэ Ерөнхмй сайд халдвар хамгааллын дэглэмийг зориуд устгачихлаа. Өөрсдөө амь амьаа боп гэлээ. Халдварыг хумья гэвэл хөл хорионоос өөр арга байхгүй. Вакцин бол хүний биед орж ирсэн коронавирусыг эсэргүүцдэг болохоос хүнд халдахаас сэргийлдэг эд биш.

Avatar

хөл хорих хэрэгтэй 2021-09-28 43.250.126.130

өдөрт 10 аас дээш хүн үхэж байна, хэрвээ ямар нэгэн байдлаар терорист халдлага болоод уг 10 хүн үхсэн бол үндэсний гашуудал болно шүү дээ. Дахиад 10 10 аар нь эрдэнэт хүнээ алдмааргүй байна. Хөл хорилоо гээд зарим нэг хүмүүсийн орлого л буурна, юу юугүй өлсөөд үхчихгүй л байх, харин хүмүүс өвдөөд үхээд байна, хамгийн хэцүү энэ үеийг хамтдаа зөв замаар л туулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-28 103.242.47.42

Гуцаа хориулахаар л нэг боллоо, жирийн иргэдийг цагдаа нар нь хорьчихно бүдүүн феодалууд нь овоо тахиж шоу зохион байгуулж болно. ямар утга байгаа юм

Avatar

Зочин 2021-09-28 103.57.94.178

хэн нь ч тэр өөдтэй ганц үг унагахгүй юмаа. Дандаа болохгүй бүтэхгүй

Avatar

Зочин 2021-09-28 66.181.161.8

Дэлгүүрийн кассанд дугаарлаад зогсож байхад яг ард тулж ирчихээд шилэн хүзүү рүү амьсгалаад зогсоод байх юм?!! "Жаахан зайтай зогсооч" гэхээр огт ойлгохгүй янзтай, уурлах шинжтэй маанаг царайлаад байх юм!!!

Avatar

Amar 2021-09-28 192.82.80.92

Үг хэл мэддэггүй оркууд зөндөө.

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.57

Covid ehelsnees hoish zondoo l hol horiloo, garsan ur dun ni haa baina? Yumnii une osood bdg, irged ajilgui orlogogui bolood bdg yah yum be?

Avatar

Зочин 2021-09-28 192.82.78.5

Амныхаа хаалтаа зөв зүүж сур. Ихэнх хүмүүс хамраа гаргачихаад амаа таглаад явах юм. Ийм байхад яаж халдвар авахгүй байх юм.

Avatar

go 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-28 192.82.69.88

АМАРСАНАА МАШ САЙН. ИЙМ МЭРГЭЖЛИЙН, БАС СЭТГЭЛТЭЙ, ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАДАГ ХҮНЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХИЙЛГЭМЭЭР БАЙНА. АМАРСАНААГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД БАЙХДАА ЭЛЭГНИЙ С ВИРУС УСТГАДАГ ЭМИЙГ НЭН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖ, ТҮҮНИЙ БУЯНД 100 САЯ ТӨГРӨГИЙН ЭМИЙГ 2 САЯ ТӨГРӨГӨӨР АВЧ ЭДГЭРЧ БАЙСАН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ БИ ЮМ. КОВИД ХЯНАЛТААС ГАРЧ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД СҮЙДЭЖ БАЙГАА ҮЕД ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ.

Avatar

Зочин 2021-09-28 139.5.218.223

Erkh bairigchid olon hun tsugluulj uvchin taraachaad, daraa ni khul hario hiine

Avatar

Зочин 2021-09-28 202.126.88.199

Лам хуцаад эхэллээ

Avatar

Зочин 2021-09-28 49.0.171.112

Атаархаад үхлээ кккккк

Avatar

wwwe 2021-09-28 202.126.89.195

хятад явж голомтонд ажиллах гээд байсан гөхөр мөг зз

Avatar

Зочин 2021-09-28 202.131.227.82

Хөл хорио тогтоох шаардалагтай байна.

Avatar

Зочин 2021-09-28 192.82.88.234

ТӨР ЗАСАГ МИНЬ ШИЙДВЭРТЭЙ УХААЛАГ БАЙЖ АРД ТҮМЭНЭЭ УЛС ОРНОО АЮУЛ ГАМШГААС ХАМГААЛАА Ч ДЭЭ !!! ЭРХ БИШ МЭРЭГЖЛИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙХЭН ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ЮМЫГ ЭСЭРГЭЭР НЬ СЭТГЭЖ ХИЙРХЭН ЦУУРЧ СУУДАГ МУЛГУУ АМЬТАДААС ДЭЭР НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ТЭДНИЙХЭЭ САНАЛЫГ БОДОЛЦОЖ ХӨЛ ХОРИО ХЯЗГААРЛАЛТАА ТАВИАЧ ЭЭ! ҮХЧИХВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР ХЭРЭГ БОЛОХОВ ДЭН

Avatar

Зочин 2021-09-28 192.82.72.247

ХӨЛ ХОРИО ТОГТООГООД ЯМАР Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ ГЭДГИЙГ ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ МАЛ УЖ

Avatar

Зочин 2021-09-28 59.153.115.249

Хуцоо чи

Avatar

Уншигч 2021-09-28 43.242.243.190

Маш зөв үнэн ярьжээ

Avatar

Иргэн 2021-09-28 70.36.61.184

Санал нийлж байна. Шийдвэртэй арга хэмжээ авч, хөл хорио тогтоож, тархалтыг намжаах нь зүйтэй.

Avatar

zochin 2021-09-28 49.0.171.112

yag minii bodoj baisniig helchihej!!! bushuu hul horiosoi!!!

Avatar

Солиор 2021-09-28 150.129.141.14

Амарсанаа гэгчид, хөл хорино гэнэ үү, битгий солиор

Avatar

зочин 2021-09-28 67.180.129.0

Тиймээ. Түргэвчилснээр оношлогдоод эмчилгээ хийлгэж байгаа, өрх нь ачааллаа дийлэхгүй байгаа нь толорхой байхад pcr аар өвчтөнийхөө тоог мэдээлээд байгаа нь үнэндээ арга ядмаг арга ш дээ. 2 мянга гаран хүн өвчлөөд байхад нас баралт 15 аас дээш байна гэж байхгүй ш дээ.

Avatar

Зочин 2021-09-28 124.158.105.2

энэ нөхөр өөрөө худлаа хуцагч шүүдээ

Avatar

irgen 2021-09-28 202.126.88.133

Ih oilgomjtoi helsen baina. olon ergelzeeg tailsand bayarlalaa.

Avatar

Бодитой ярьжээ 2021-09-28 103.212.117.91

Нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Шаардлагатай арга хэмжээг авах нь зөв болов уу

Avatar

Зочин 2021-09-28 119.40.98.153

иймэрхүү юмыг бодитой хэлчихдэг бас мэдлэгтэй зоригтой шийдэмгий эмч нар хэрэгтэй байхын энэ үед.

Avatar

Зочин 2021-09-28 202.21.108.14

ЭМ ийн салбараас энэ хүн шиг нөхцөл байдлыг зөв дүгнэх эмч мэргэжилтнүүд даанч ховор юм даа. Юу гэд хэлчихвэл даргад таалагдахгүй бол гсн зулгуйдлага ноёрхсон ЭМ ийн салбартай. Сайд нь а******н.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж