Олаф Шольц Меркелийн намыг оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Олаф Шольц Меркелийн намыг оролцуулахгүй

Олаф Шольц Меркелийн намыг оролцуулахгүй

ХБНГУ-ын төрийг 16 жилийн турш удирдсаны эцэст канцлер Ангела Меркел өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж байна. Харин түүний залгамжлагчийг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, эцсийн дүн өчигдөр/2021.9.26/ гарлаа.

Сонгуулийн үр дүнд Социал демократ намын нэр дэвшигч Олаф Шольц онооны маш бага зөрүүтэйгээр ялалт байгуулж, Германы дараагийн канцлер болохоор болжээ.  Тэрбээр шинэ засгийн газар байгуулахдаа Ногоон нам, Чөлөөт ардчилсан намыг Меркелийн Консерватив намаас илүүд үзэхээ илэрхийлсэн байна. Шольц “Сонгогчдын хэлэх гэсэн санааг бид маш сайн ойлгож байна.              Тэд шинэ засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байхыг маш тодорхой зааж өглөө. Ард түмэн Социал демократ, Ногоон, Чөлөөт ардчилсан намуудыг дэмжсэн. Тиймээс энэ гурван нам хамтран дараагийн засгийн газрыг байгуулах учиртай” гэжээ.

Сонгуулийн дүнг харвал Социал демократ намын Олаф Шольц нийт 25.7 хувийн санал цуглуулсан бол, түүний хамгийн том өрсөлдөгч, Ангела Меркелийн санал болгосон нэр дэвшигч Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвсэл түүхэндээ хамгийн бага санал авч Армин Лашет 24.1 хувиар удааллаа.

Ийнхүү эрх баригч намыг ялсан Шольц зул сараас өмнө шинэ засгийн газраа багуулж амжуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, “Ард түмэн Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвсэл засгийн газарт байгаасай гэж хүсэхгүй байгаа нь маш тодорхой харагдаж байна” гэж ярьжээ.

Мөн тэрбээр Ногоон, Чөлөөт ардчилсан намуудтай хамтран “гэрлэн дохио” эвсэл байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн байна. Учир нь дээрх гурван намын бэлгэдэл өнгөнүүд нь нийлээд улаан, ногоон, шар юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж