"Унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгоно" | News.MN

"Унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгоно"

"Унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгоно"

"Унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгоно"

Монголын үндэсний бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч зарлиг гаргаж, допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураан тэдэнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох шийдвэр гаргалаа.  Бөхчүүдийн энэ зарлигийн хэр хүлээж авсан бэ?

-Шийдвэр нь гарсан ч цолных нь үнэмлэх, зарлигийг гардуулаагүй байна. Гардуулсан цагаасаа хойш л шинэ цолоороо дуудуулна. 2019, 2020 оны баяр наадмаар допингт холбогдсон бөхчүүдийн уг наадмуудаас хүртсэн цол чимгийг хурааж, тэдэнд унасан бөхчүүдэд зохих цол, чимгийг нь олгоно гэсэн үг.

Бөхтэй хамааралтай, сонирхдог хүмүүсийн хамгийн их анхаарлыг нь татсан асуудал бол допинг. Хэдхэн бөхийн тухай асуудал мэт боловч цаагуураа үндэсний бөх шударга сайхан, үнэн болж буйн эхлэл юм болов уу даа.

-Өнгөрсөн зуны МҮБХ-ноос зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд цол чимэг олгох эсэх талаар маргаан өрнөөд байна. Цол чимэг олгох уу?

-Цахим орчин болон зарим хүмүүсийн яриаг ажихад “Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын их баяр наадам гэх нэрэн дор зохиогоогүй учир цол өгөх нь буруу” гэж байна. Найман сарын дундуур болсон барилдаан шүү дээ. Барилдаан болохоос сар орчмын өмнө хэсэг залуучууд талбай дээр “No Naadam” гэж жагсаад төр засаг наадам хийхгүй гэсэн шийдвэр гаргасан. Нийгмийн тодорхой хэсгийн уур амьсгал эсрэг чигт байхад бид улсын баяр наадам хийх боломжгүй байсан. Тиймээс Азийн анхны залуучуудын байгууллага, Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойн хүрээнд уламжлалт баяр наадмын бөхийн барилдаанаа тасалдуулахгүй юм сан гэх ард түмнийхээ хүсэлтийн дагуу хийсэн. Барилдааны чансааны хувьд өмнөх жилүүдийн улсын баяр наадмын улсын цолтой бөхчүүдийн оролцооноос дутахгүй, ихэнхи жилүүдийнхээс нь хол илүү чансаатай барилдаан болсон. Бүр бүх цагийн үеийн түүхэнд байгаагүй цолтны бүрэлдэхүүнтэй барилдаан. Улсын баяр наадамд 512, 1024 бөх барилдсан ч аманд цэргийн алба хаагчид, сумын цолтнууд гардаг байсан. Харин энэ жил сумын цолтой 90 орчим бөх, аймгийн начин цолтой 80 гаруй бөх эрэмбийн дагуу хасагдаж, аварга арслангуудын аманд 2017 болон түүнээс өмнөх онд аймгийн начин цол хүртсэн бөхчүүд гарсан. Тийм л чансаатай барилдаан болсон доо.

-Гэхдээ барилдааны дараа бас  л допингийн шуугиан дэгдсэн, цахим орчинд гурван бөхөөс допинг илэрлээ гэх мэдээлэл цацагдсан шүү дээ.Барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу гарсан юм уу?

-Үндэсний бөхийн холбооны санаачилгаар 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөх, мөн гурвын даваанд хүч үзсэн Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан нар өөрсдийн хүсэлтээр допингийн шинжилгээнд хамрагдсан. Нийт 18 бөх шинжилгээ өгсөн гэсэн үг. Хэдэн өдрийн өмнө цахим орчинд санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй мэдээлэл цацсан. Гурван бөх гэсэн ч харагдсан, бүр нэр бүхий хоёр бөх гээд нэртэй нь зарлачихсан нь ч байсан. Хамгийн гол нь барилдаан зохион байгуулсан бөхийн холбоо допингийн шинжилгээний талаар мэдээлэл, баримт хүлээн аваагүй байхад яагаад, ямар зорилготой ийм мэдээлэл цацсаныг ойлгохгүй байна. Допингийн эсрэг үндэсний байгууллагаас МҮБХ-нд одоогоор 18 бөхийн хариуг нь илгээгээгүй байна. Бид ойр ойрхон холбогдож байгаа. Сүүлд лавлахад “Солонгосын лабораторитай холбогдсон. Удахгүй ирнэ” гэсэн. Хариу нь ирмэгц манай холбоо олон нийтэд нээлттэй, ил тод зарлана.

-Бөхийн холбоо хүсвэл хэнээс ч допинг илрүүлж, хэний ч допингийн хариуг нууж чадна гэсэн “хар” байна. Ийм байх боломжтой юм уу?

-Допингийн шинжилгээ өгсөн бөхчүүд ч солих боломжгүй гэдгийг батлан ярьдаг шүү дээ. Шинжилгээний сорьцыг нь хоёр хувааж, битүүмжилж нэгийг нь Солонгосын лаборатори руу илгээж, нэг нь энд үлддэг. Хоёр сорьц нь хоёулаа адилхан кодтой. Эргээд хариу нь ирэхдээ кодоороо л ирдэг. Солонгосын лаборатори шинжилгээний хариуг бөхийн холбоо руу бус Монголын допингийн эсрэг байгууллага руу илгээдэг. Шинжилгээний хариу нь шууд манай холбоон дээр ирдэг гэдэг худлаа. Улсын баяр наадмын допингийн хариу ч бөхийн холбоонд эхэлж ирдэггүй. Допингийн эсрэг байгууллагад ирсэн хариуг баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар комисс зарладаг.

Допингийн хариуг солих, өөрчлөх боломж байхгүй. Тав даваагүй хүнд начин цол, долоо даваагүй хүнд заан цол өглөө гэж их ярьдаг. Энэ бүхэнд манай холбоог буруутгадаг. Гэвч үнэндээ холбоо хамааралгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар цол хурааж, цол олгодог гэдгийг зарим бөх сонирхогчид ойлгох хэрэгтэй. Допингийн хариу, цолны асуудалтай бөхийн холбоо огт холбоогүй.

-Тав даваагүй хүнд начин цол олгох зөв үү? Энэ асуудал дээр олон нийт хоёр өөр байр суурьтай байна. Бөх судлаач хүнийхээ хувьд та тайлбар өгөөч.

-Ямар ч асуудалд хоёр хүний санал зөрж болно. Нэг зүйлийн талаар яг ижилхэн бодно гэж байхгүй. Нэг тоог хоёр талаас нь харчихаад зургаа, есийн тоо гэж өөр өөрсдийн өнцгөөс л зөв гэж итгэдэг шиг. Үүнтэй адил хоёр зуун хүн ч, хорин мянган хүн ч, хоёр сая хүн ч санал зөрөлдөнө. Миний бодлоор нэгэнт тухайн бөх өөрийн шударга хөдөлмөрөө шударга бус зүйлийн золиос болгосон учир цолоо нөхөж авах нь зайлшгүй, зүй ёсны хэрэг.

-Өнгөрсөн зун аймгууд цол чимэг олгох, эрэмбэ тогтоох бөхийн барилдаанаа хийсэн. Гэтэл зарим аймгуудын барилдааныг бөхийн холбоо хүчингүй болгочихлоо?

-Бөхийн холбооноос аймгийн цол чимэг олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэй, үзэгчгүй, шинэ дүрмийн дагуу, манай холбоогоор оноолтоо хийлгээд, ямар ч хэл амгүй, яв цав зохион байгуулаарай гэсэн зөвлөмжийг өгсөн. Гэтэл эдгээр шаардлагуудыг биелүүлээгүй хэд хэдэн аймаг гарч ирсэн. Оноолт, бүртгэл нь зөрчилтэй, зөрүүтэй асуудал гарсан. Зарим нь хууль ёс, барилдааны дүрэм журам зөрчсөн. Зөрчил гаргасан аймгуудын олгосон цолыг амжилтын эрэмбэнд тооцохгүй гэсэн холбооны тэргүүлэгч гишүүдийн хурлын шийдвэр гарсан. Энэ шийдвэр эцэслэн гарсан учир асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

-Цол хурааж, нөхөн олгохоор эрэмбэний асуудал үүсэх нь лавтай. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

– Б.Эрдэнэхүү начны жишээ бий. 2018 онд Б.Эрдэнэхүү начин Н.Ганбаатар гарьдад өвдөг шороодож байсан. Хожим нь гарьдаас допинг илэрч, 2019 онд наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Эрдэнэхүү начин одоогийн цолоо нөхөн авч байв. Тэгэхээр цол нөхөн олгох зарлиг гарсан огноогоороо эрэмбэлэгдэнэ. Зарим хүмүүс 2018 онд цол авсан бөхчүүдтэйгээ адилхан эрэмбэлэгдэх ёстой гэдэг. Гэвч зарлиг гарсан огноогоороо явах ёстой. Мөн эсрэг нэг ойлголт бий. Б.Суманчулуун, Н.Адъяабат начин нарын жишээ бий. Өнгөц бодоход 2021 онд Х.Баттулга ерөнхийлөгчийн зарлигаар хураасан цолыг нь нөхөн олгосон шиг байдаг. Цолыг нь хураах шийдвэрийг цуцалвал өмнөх зарлиг нь хүчинтэй хэвээр үлддэг. Тэгэхээр хоёр начин 2014 оны зарлигаараа эрэмбэлэгдэнэ. Одоо шинээр цол, чимэг нэмэх бөхчүүд дүрэм журмынхаа дагуу л эрэмбэлэгдэх учир элдэв асуудал үүсэхгүй.

-Э.Оюунболд аварга цолоо хураалгаад эргэж арслан цолтой, арслангийн эрэмбэтэй болж байна гэсэн үг үү?

-Нэгэнт зарлиг гарсан учир 2015 онд улсын баяр наадамд түрүүлсэн амжилтаараа улсын арслан гэж цоллуулна.

-МҮБХ-ноос энэ жил зохион байгуулсан ээлжит бус Их Эе хурал ихээхэн хэл ам дагуулсан. Дараагийн ээлжит хурал хэзээ вэ?

-Ээлжит Их Эе хурал 2022 онд болох хуваарьтай. Он гараад, хавраас болох байх. Алдаа оноогоо хэлэлцэж, дараагийн дөрвөн жил үндэсний бөхөө хэрхэн хөгжүүлэх вэ? гэдгээ хэлэлцэнэ.

-Бөхийн өргөөний тохижилт үйлчилгээ, өнгө үзэмжид санаа зовж буй хүн олон бий. Засвар шинэчлэл хийх төлөвлөгөө бий юу?

-Бөхийн өргөө рүү тойроод ордог зам бий. Энэ замыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дэмжлэгээр зассан. Тоглолт, барилдаан үзэхээр бөхийн өргөөг зорьж буй хүмүүс маань болгоомжлох зүйлгүй амар болсон. Удахгүй гадна, дотор талын өнгө үзэмжийг засаж, сайжруулах ажлуудаа эхлүүлнэ.

-Бөх сонирхогчдын хүсэн хүлээж буй намрын нээлтийн барилдаан хэзээ болох вэ? Барилдаануудын хуваарь гарсан уу?

-Нийслэлийн онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдэл хийн, спортын уралдаан тэмцээнийг хариуцлагын гэрээ байгуулан 50 хувийн дүүргэлттэй явуулах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр манай холбоонд ямар байдлаар үйлчлэх вэ? гэдэг чухал. Түүнийх нь хүрээнд манайх үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байгаа. Энэ намрын хамгийн эхний барилдаан аравдугаар сарын 3-нд 14.00 цагаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон сайн шавь төрүүлсэн Г.Элбэг харцагын эмчилгээнд хандив өргөх 128 бөхийн барилдаанаар эхэлнэ. Харцага маань ирэх сард Солонгос улс руу элэг солиулах эмчилгээнд явах болсон.

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг харзнаж, бөхийн өргөөндөө эсвэл задгай талбайд барилдаануудаа зохион байгуулна даа. Бид барилдаанаа бөхчүүдийнхээ оролцоо, эрх ашигт нийцүүлэн, үзэгчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэн зохион байгуулахад бэлэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бөх 2021-09-28 66.181.161.89

Цол нөхөж олгоно гэдэг өрөөсгөл ойлголт юм аа. Ж нь: Обод 5 дээр унасөн бөх тухөйн наадамд 5 давж шөвгөрөөгүй тул допингийн шинжилгээ өгөөгүй байсан байж таарна. Обогоос допинг илэрч цолыг нь хурааж унасан бөхчүүдэд цолыг нь олгож байна. 5 дээр унасан бөх допинг хэрэглэсэн байсан байж болно. Хэн ч ямар ч санаа зорилготойгоор эм бэлдмэл уудаг.

Avatar

dr 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-28 43.228.131.113

Допинг хэргэлсэн бөхчүүдэд цолыг нь өгөөчээ. 2002 онд А.Сүхбатад унасан бөхчүүдэд. 2006 онд Г.Эрхэмбаяхт унасан Ш.Жаргалсайханд шөвгийг нь өг

Avatar

Зочин 2021-09-28 107.189.6.61

== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-28 103.229.120.103

Уг нь гайгуй аятайхан залуу шиг л харагдах юм, ийм залуус бехийн холбоо энэ тэр гэж явах биш нийгэмд хэрэгтэй ажил хийвэл еерт нь ч ереелд ч зугээр баймаар юм, бехтэй их холбогдвол орчноо дагаад байдаг л нэг нийгмийн шаар л болж дуусна даа

Avatar

Зочин 2021-09-28 192.82.70.40

Ерөнхийлөгчийн зарлиг гарчаад байхад танай холбоо яагаад алгуурлаад байгаа юм бэ. Байгууллагын ойн барилдаан зохион байгуулчаад улсын цол өгвөл захын компани 512 бөхийн барилдаан хийнэ л дээ. Ер нь будлиан булхай бүхэн бөхчүүдээс биш та нараас л гардаг шүү.

Avatar

Эксперт 2021-09-28 202.126.89.145

Унасан бөхөд сул даваа өгч, цол, чимэг өгөх нь шударга бус. Унах давах магадлал 50:50.

Avatar

зочин 2021-09-28 203.91.115.252

Бөх гэдэг дажгүй концерт юмаа, унасан ч гавьяатай суусан ч мөнгөтэй

Avatar

go 2021-09-28 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.137

Бүрэнтөгс ямар марзан фигурлэг юм бээ.

Avatar

Дарм 2021-09-28 180.149.93.98

Бөхийн өргөөг нүүлгэе

Avatar

Зочин 2021-09-28 64.119.26.134

чөрийчөөд бөхийн холбооны бичиг цаас зөөж явдаг бх да энэ.

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.137

нарийн бичиг чинь ажил шүү дураакааа

Avatar

Зочин 2021-09-28 202.126.89.111

Оюунболдынх 1 сарын дотор шийдэх асуудал байсан.Бөхчүүд биш бөхийн зүтгэлтнүүд,холбоо нь хүчтэй байж шийдвэр гаргах хэрэгтэй байна.Японд 1.д бөхийн холбоо,2.д дэвжээ, 3.д бөх.Санжаа дуракыг хардаа.Чичрээд дайраад юу ч ойлгохгүй.22 настай бацаан оюунболдын аврага болж шидийг олох яарсан хүсэл нь бөхөө шившиг болгов.

Avatar

Зочин 2021-09-28 66.181.181.224

Tymendembereliin CV-g sonirhmoor bna.

Avatar

иргэн 2021-09-28 64.119.22.85

УНААД ЦОЛ АВЧ БАЙГАА БӨХ ДОПИНГДООД 4 ДАВСАН БАЙВАЛ ЯАХ ВЭ ТАМИНЬ ЭЭ

Avatar

Сонирхогч 2021-09-28 66.181.190.200

"унасан бөх давна, цол авна" – монгол хэлэнд ч, бусад хэлэнд ч, ёс зүйд ч нэг л нийцэж өгөхгүй байна. Унасан бөх нь "даваагаа авъя, цолоо нэмүүлье" гээд байгаа юм уу, эсвэл нутаг, нугынхан нь, засаг төр нь "нэмүүлье" гээд байна уу? Эсвэл ерөнхийлөгч нь "өгнө, өгнө" гэсээр өгчихөв үү? Допинг хэрэглэсэн хүний амжилтыг хураах нь гарцаагүй ээ, зөв өө. "Уначихаад цол нэмүүлсэн" гэж хэлүүлэн ноцолдож байснаас ирээдүйтэй залуус "унаад нэмүүлсэн цол" – оосоо татгалзчихвал яасан юм бэ?

Avatar

ЗОЧИН 2021-09-28 192.82.92.201

соёлыг аятайхан аваад яаж ухамсарлаж үзээрэй ,бөхчүүд дээ ,ямар ч хэрүүл ч юм бэ

Avatar

Ганаа 2021-09-28 139.5.216.116

Хэнд хэрэгтэй юм бэ,энэ цувданууд

Avatar

Badarch taxar 2021-09-28 64.119.24.232

Допингийн асуудал дээрээс цол авсан бөхчүүд баярлаад байх нь муухай явдал жинхэнэ бөх хүн ийм юуман дээр баярладггүй юум

Avatar

Зочин 2021-09-28 66.181.187.221

Энэ нэг балай юмнууд цолтой бн уу? чимэгтэй бн уу? хэнд хэрэгтэй юмб.

Avatar

Зочин 2021-09-28 59.153.113.77

болио шившиг

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-28 202.9.47.9

бөхөө аварьяа гэвэл ойрын 10 жилдээ цол олгохыг болчихмоор байна цолноос болж л муухай юм их хийгээд байна мөн ам авдагийг болиулах шаарлагатай тэгж байж шудараг спорт болно мөн бөхийн холббг татан буулгах хэрэргтэй бөхчүүд клуб спорт хороондоо харяалагдаад бөхийн барилдаануудыг улс аймаг сумын хотын спорт хороод нь зоихон байгуулдаг байх ёстой

Avatar

Зочин 2021-09-28 66.181.185.234

олон улсын жишигээр бол хамгийн өндөр байрны төлөө барилдаад унасан ганц бөхөд л давааг нь өглөг биздээ, 5 бөхийн даваа цолыг сэргээнэ гэж байхгүй шүүдээ.

Avatar

Зочин 2021-09-28 202.179.24.137

уналаа цол авлаа гоё. би бас унаад хаданд гарнааа

Avatar

Ganbaatar 2021-09-28 202.126.89.137

unsan buhud tsol ugun gej yu baihav de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж