“Digital nation”, "Намрын ногоон өдрүүд" шиг арга хэмжээг зохионо

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

COVID-19

“Digital nation”, "Намрын ногоон өдрүүд" шиг арга хэмжээг зохионо

Цаг үеийн асуудлаар хуралдсан Улсын онцгой комиссоос сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Хүнд хүмүүсийн биеийн байдлыг зохих шатны эмнэлгийн байгууллагаас дүгнэж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага боломжийн хэрээр л ажиллаж байна. Халдварын тархалттай холбоотой нас баралтыг шууд Covid-19 халдвараас хамааралтай гэж үзэж болохгүй. Тиймээс үүнийг тодорхойлж, дүгнэх мэргэжлийн баг ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн салбарт жил бүр тодорхой шилжих хөдөлгөөн явагддаг. Үүний дагуу хүний нөөц, ажиллах хүчний асуудал үүсдэг. Энэ нь covid-19-ийн ачаалал ихэссэн үед улам нэмэгдэж байгаа. Гэхдээ ганцхан цар тахлаас хамаарч эмч, ажилчид ажлаас гарч байгаа гэж ойлгож болохгүй. Гэрээр нас барсан тохиолдол байхгүй гэж огт мэдээлээгүй. Бидэнд нас баралтыг нуух шаардлага байхгүй. Covid-19-аас шалтгаалсан эсэхийг хяналтын баг тодорхойлж байгаа. Одоогоор 1073 тохиолдол Covid-19-өөс шалтгаалсан. Эмнэлзүйн баг, эрэмблэн ангилах тал дээр яам онцгой анхаарч байгаа.

COVID-19 ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АРИЛАХГҮЙ УЧИР ГАДААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

-Covid-19 халдвар ойрын жилүүдэд арилахгүй гэдгийг ДЭМБ болон судлаачид хэлж байгаа. Тиймээс гадаах орчинд зохион байгуулж байгаа олон нийтийн үйл ажиллагааг цаашид ч зохион байгуулна. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

PCR шинжилгээ авах цэгүүдийн тоог нэмэхгүй байснаар халдварын тоог бууруулж байна гэж зарим хүн шүүмжилж байна. Халдварын тархалтын хүрээ тэлэх тусам тохиолдол нэмэгдэж байгаа учир шинжилгээний цэгийг заавал нэмэх шаардлагагүй гэж үзэж байна.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд Covid-19 халдварын үед маш ачаалалтай ажиллаж байна. Алдаа гаргахгүй байхын тулд зохион байгуулалтыг хийж байгаа. Ажлын алдаа гаргасан бол хууль эрх зүйн хэмжээнд удирдлагуудтай зөвшилцөж, хоёр дүүргийн эрүүл мэндийн төв дээр удирлагыг сольж, шинээр томилсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж