УОК: Хөл хорихгүй, хэд хэдэн зохицуулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: Хөл хорихгүй, хэд хэдэн зохицуулалт хийнэ

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Monday, September 27, 2021

Covid-19 халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс хуралдлаа.


МОНГОЛ ХАМГИЙН БАГА НАС БАРАЛТТАЙ ОРНУУДААС 9-Д ЖАГСЧ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Улсын хэмжээнд 27 мянга 83 ор байгаа. Өнөөдрийн байдлаар 21 мянга 700 ширхэг орыг дэлгэн Covid-19-ийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор биеийн байдал нь хүнд болон маш хүнд байгаа 10 мянга гаруй хүн улсын хэмжээнд байна. Тэдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэхээр бүх алба хаагчид ажиллаж байна. Цаашид дахин ор нэмж дэлгэх боломжгүй. Хамгийн бага нас баралттай улс орны есдүгээрт жагсч байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдолтой харьцуулагдаж гарсан тоо. Ямартай ч иргэд нэмэт тундаа идэвхтэй хамрагдаж байгаа нь халдварын хүндрэлээс сэргийлж байгаа хэлбэр юм.

АРАВДУГААР САРЫН 15-НААС ГАДААДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ШУУД ГЭРТ НЬ ТУСГААРЛАНА

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Өнөөдрийн хуралдаанаар гаргасан онцлох шийдвэрүүдийг танилцуулъя.

Нэгдүгээрт, халдварын тархалтын өндөр эрсдэлтэй үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг харгалзаж арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл амны хаалт авч үйлчлүүлдэг хоолны үйлчилгээний газар,

Хоёрдугаарт, оюутны дотуур байранд байгаа хүүхдүүд өвдсөн тохиолдолд тусгаарлах,

Гуравдугаарт, Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа барааг тээврийн хэрэгслийн толгой солих зарчмаар явдаг байсныг болиулж, шууд тээвэрлэх зохицуулалтыг хийсэн.

Дөрөвдүгээрт, хилийн чанадаас ирж байгаа иргэдийг долоо хоног зочид буудал болон гэрт нь тусгаарлаж байгаа. Үүнийг аравдугаар сарын 15-наас эхлэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүйгээр нисэх буудал дээр шинжилгээ авч гэрийн тусгаарлалтад шилжүүлэх шийдвэр гаргалаа.

ДЭЛХИЙ НИЙТЭЭР ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦОХ ШИЙДВЭР ГАРГАСАН УЧИР ХӨЛ ХОРИХГҮЙ

Шадар сайд С.Амарсайхан:

-Сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар орж байгаа энэ үед томуугийн халдварын тархалт ихэссэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Цар тахлын нөхцөл вирус мутацид орсноор улам хүндэрч байна. Эрдэмтэн, судлаачид ч хөл хорионоос илүү дасан зохицож амьдрах нь чухал хэмээсэн. Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. Үүнээс гадна хил гаалийн асуудалтай холбоотой Алтанбулаг болон боомтуудаар орж ирэх ачаа барааны асуудалд анхаарах, халдварын нөхцөлд хэрэгжиж байгаа хууль, журмын талаар хэд хэдэн зохицуулалтыг хийсэн. Хөл хорио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж дархлаажуулалтад иргэд идэвхтэй  хамрагдаж, хөл хорио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.


Улсын онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдал, ор дэлгэх нөөц боломжийн талаар танилцуулжээ.

Мөн тус хуралдаанаар гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалт бусад зохицуулалт хэлэлцсэн аж. Аравдугаар сарын 1-нээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах талаар Эрүүл мэндийн яамнаас санал гаргасан. Энэ талаарх эцсийн шийдвэрийг мөн өнөөдөр гаргах юм. Одоогийн байдлаар арваннэгдүгээр сарын 1-н хүртэл олон нийтийн арга хэмжээг цуцалсан гэдэг албан бус мэдээлэл байна.

Хуралдааны дараа 18:00 цагт мэдээлэл хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж