“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна” | News.MN

“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

Автобензиний хомсдолыг өнөөдрөөс арилгаж, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй үйлчилнэ гэдгийг холбогдох хүмүүс мэдээлсэн. Тиймээс бид бодит байдал дээр ямар байгааг сурвалжлахаар шатахуун түгээх 5-6  станц дээр очлоо.

Шатахууны хомсдолыг яаралтай арилгахаар аж ахуй нэгж болон холбогдох байгууллагууд зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Тухайлбал, төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд оруулж ирсэн. Мөн Оросын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэснийг өчигдөр 17:00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан. Ингэснээр иргэд хомсдол арилж, хэсэг хугацааны хангалттай нөөцтэй болно хэмээн ойлгоод буй.

ОРЛОГО ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ШАЛТГААНААР ОЛОНХ КЛОНКУУД БЕНЗИН ӨГӨХГҮЙ БАЙНА

Шатахуун түгээх станцууд өнөөдрийн байдлаар нөөц байхгүй, орлого хүлээж аваагүй учир АИ-92, АИ-95 автобензинийг зарахгүй гэсэн тайлбарыг өгч байна. Тодруулбал, "М-Ойл", "Сод монгол" зэрэг клонкуудад орлого хүлээж аваагүй гэх шалтгаанаар одоогоор АИ-92 олгохгүй байв. Харин "Супер-92", "Петровис", "Шунхлай"-ийн салбаруудад 20-30 мянган төгрөгийн хязгаартай олгож байлаа. Иргэдийн зүгээс өнгөрсөн долоо хоногт үүсч байсан очер дугаар бага байгаа ч АИ-92-ийг асуудалгүй өгч байгаа газар алга. Нэг бол орлого аваагүй. Нөгөө бол хэрэглэгчийн карттай хүнд олгоно. Үгүй бол 20-30 мянган төгрөгт багтааж бензин авах боломжтой гэдэг хязгаар тогтоожээ. Энэ нь жолоочдод хүндрэл учруулж байгаа бөгөөд цаашид хомсдолоос хамаарч автобензиний үнийг нэмж магадгүй гэсэн хардлага төрж буйгаа хэлсэн юм.

БЕНЗИНИЙ ҮНИЙГ ӨСГӨВӨЛ ЗОХИХ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнэ өсөхгүй. "Петровис" компани АИ-92 шатахуунаа 2200 болгож нэмсэн гэх мэдээллийн мөрөөр тус компаниас тодруулахад самбар дээр механик алдаа гарсан байж болзошгүй гэсэн.

Хэрэв бензиний үнээ өсгөвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт АИ-95 автобензин дээр 100 гаруй төгрөг нэмсэн байсныг үндэслэлгүй гэж үзэн, шаардлага тавьсны дүнд АИ-95 буцаж бууралтаа хийгээд хэвийн болсон.

Одоо ч АИ-92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. Нөхцөл байдлыг далимдуулж олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байж магадгүй. Зохиомол хомсдол үүссэн зүйл байхгүй. Татан авалттай холбоотойгоор клонкуудад орлогын түгээлт удаашралтай очиж байгаа байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

go 2021-09-27 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин тэтгэвэр 2021-09-27 66.181.161.64

Дотоод зах зээлд ямарч өрсөлдөөн байхгүй тул шатахууны үнийг чөлөөлөх асуудал байхгүй . Харин тогтвортой байлгах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. Энэ н ь газрын тосны бтээгдэхүүний хуулийн дагуу нөөц бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд оршино. Ер нь аль ч улс оронд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй / дуртай үедээ өөрчлөгддөг / байдаггүй байх аа. Монгол мөрөөдөл юм болов уу . Үнэ чөлөөөлөх гэдэг энэ үг улс төрчдийн нэр төрд л хэрэгтэй болов уу. Эсэргүү. Тэнэг үг.

Avatar

Зочин 2021-09-27 202.55.188.91

Zah zeeliinhee jamaar unee chuluuluud, "Tusgai Zuvshuurul" gej avilgaa bolichih. Tegvel zah zeeliinhee jamaar l yavna

Avatar

Зочин 2021-09-27 192.82.67.176

Үнэ чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Irgen 2021-09-27 203.91.115.50

Tsaashid AI-92; 95-in Uniig cheleelvel taarna

Avatar

зочин 2021-09-27 64.119.16.238

30.000 төг өгч байгаа нь болоод бна.Бид төрөө дэмжих ёстой .Бензиний үнийг чөлөөллөх нь зах зээлийн жам юм.Өргөн хэрэглээ хүнсний үнэ дагаад өсчихдэг нь жирийн ард түмэн худалдан авах чадваргүй болчихдог нь хэцүү.

Avatar

ПАРТИЗАН 2021-09-27 43.242.243.71

КАРТЫН БАРААНД ОЧЕРЛОХ ДУРТАЙ л***р УУ АЙН п**а ЧИНЬ

Avatar

Зочин 2021-09-27 43.242.243.101

Өнөадөр дэлхийн аль ч улс оронд тасалдал хомсдол байгаа ч гэсэн үүгээр шалтаглаж байгаад огцруулчихвол ч АН Тэнгэрийн умдагнаас атгалаа гэсэн үг.
-Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх асуудлыг зогсоосны хахуульд олон зуун сая доллар цохино,
-Хураалгасан үйлдвэр, лицензүүдээ буцааж авах боломж гарна,
-Оффшорчид, Оцгоногчид, Хонгилчдоо авч үлдэнэ, Манайхаан Харлуулцгаая! Гутаацгаая! Гүтгэцгээе!

Avatar

Зочин 2021-09-27 103.212.118.113

95 өгч байгаа газар байна уу.

Avatar

иргэн 2021-09-27 66.181.189.243

Албан тушаал зүүдэлсэн өөрийнхөө тавьсан хэдэн нусаакуудынхаа учрыг олж чадахгүй хүн яаж улс орон удирдахав дээ. Үүнийхээ учрыг олж чадахгүй бол угаас өөрийх нь хувь заяа уруудна. Уул уурхайн дэд сайданцар харвард хамсаатан Батнайрамдал, намзх jci аас дөрөө харшуулсан суганы үс ШӨХТГ-ын түр дарганцар Батэрдэнэ, АМТГ-ын дэд дарга хулхи Эрдэнэбаяр нартаа хариуцлага тооцохгүй бол энэ улсын ерөнхий сайд бус тойрон хүрээлэгсдийнхээ л ерөнхий сайд гэдэг нь баталгаажна шүү дээ.

Avatar

иргэн 2021-09-27 66.181.189.243

Энэ чацга цариалсан бацаанууд бөөр юмны ард гараад сурцан хэдэн шатахууны компаниудаа дийлэхгүй дээ юу ч хийж чадахгүй байгааг харж л байна шүү дээ. Хилийн цаанаас ирж байгаа хэдхээн вагоныг дагаж гүйгээд байгаа хүмүүс яаж энэ хэдэн ШТС-ын учрыг олохов дээ

Avatar

Best 2021-09-27 202.55.188.85

Shunhlai bol zugeer ogch bnlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж