“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

“АИ-92-ийн нөөц байгаа ч хязгаартай өгсөн хэвээр байна”

Автобензиний хомсдолыг өнөөдрөөс арилгаж, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй үйлчилнэ гэдгийг холбогдох хүмүүс мэдээлсэн. Тиймээс бид бодит байдал дээр ямар байгааг сурвалжлахаар шатахуун түгээх 5-6  станц дээр очлоо.

Шатахууны хомсдолыг яаралтай арилгахаар аж ахуй нэгж болон холбогдох байгууллагууд зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Тухайлбал, төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд оруулж ирсэн. Мөн Оросын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэснийг өчигдөр 17:00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан. Ингэснээр иргэд хомсдол арилж, хэсэг хугацааны хангалттай нөөцтэй болно хэмээн ойлгоод буй.

ОРЛОГО ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ШАЛТГААНААР ОЛОНХ КЛОНКУУД БЕНЗИН ӨГӨХГҮЙ БАЙНА

Шатахуун түгээх станцууд өнөөдрийн байдлаар нөөц байхгүй, орлого хүлээж аваагүй учир АИ-92, АИ-95 автобензинийг зарахгүй гэсэн тайлбарыг өгч байна. Тодруулбал, "М-Ойл", "Сод монгол" зэрэг клонкуудад орлого хүлээж аваагүй гэх шалтгаанаар одоогоор АИ-92 олгохгүй байв. Харин "Супер-92", "Петровис", "Шунхлай"-ийн салбаруудад 20-30 мянган төгрөгийн хязгаартай олгож байлаа. Иргэдийн зүгээс өнгөрсөн долоо хоногт үүсч байсан очер дугаар бага байгаа ч АИ-92-ийг асуудалгүй өгч байгаа газар алга. Нэг бол орлого аваагүй. Нөгөө бол хэрэглэгчийн карттай хүнд олгоно. Үгүй бол 20-30 мянган төгрөгт багтааж бензин авах боломжтой гэдэг хязгаар тогтоожээ. Энэ нь жолоочдод хүндрэл учруулж байгаа бөгөөд цаашид хомсдолоос хамаарч автобензиний үнийг нэмж магадгүй гэсэн хардлага төрж буйгаа хэлсэн юм.

БЕНЗИНИЙ ҮНИЙГ ӨСГӨВӨЛ ЗОХИХ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнэ өсөхгүй. "Петровис" компани АИ-92 шатахуунаа 2200 болгож нэмсэн гэх мэдээллийн мөрөөр тус компаниас тодруулахад самбар дээр механик алдаа гарсан байж болзошгүй гэсэн.

Хэрэв бензиний үнээ өсгөвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт АИ-95 автобензин дээр 100 гаруй төгрөг нэмсэн байсныг үндэслэлгүй гэж үзэн, шаардлага тавьсны дүнд АИ-95 буцаж бууралтаа хийгээд хэвийн болсон.

Одоо ч АИ-92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. Нөхцөл байдлыг далимдуулж олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байж магадгүй. Зохиомол хомсдол үүссэн зүйл байхгүй. Татан авалттай холбоотойгоор клонкуудад орлогын түгээлт удаашралтай очиж байгаа байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж