"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө" | News.MN

"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас өнөөдөр/2021.09.27/ шатахууны нөөцтэй холбоотой мэдээлэл хийлээ.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр:

-Монгол Улс 100 хувь импортоор шатахуунаа авдаг. 95 хувь нь Оросоос, таван хувь Хятадаас орж ирдэг. ОХУ-аас Монголд шатахуун нийлүүлдэг "Роснефть" компани маань үйлдвэртээ их засвар хийсэн. Өмнөх жилүүдээс илүү цаг хугацаа зарцуулсан засвар болжээ. Цар тахалтай холбогдуулан "Роснефть" компани төлөвлөгөөт засваруудаа хийж чадалгүй байсаар энэ онд урт хугацааны засвар хийсэн гэдгээ мэдэгдсэн. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, Хятадад дотоодын төмөр замын тээврийн гацаа түгжрэл үүссэнтэй холбоотойгоор долоо, наймдугаар сард манай аж ахуй нэгжүүдийн захиалсан бүтээгдэхүүн ирэх хугацаа хойшилсон. Ийм нөхцөл байдал болж өнөөдрийн асуудал үүсчээ.

Есдүгээр сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тос газар, аж ахуй нэгжүүдийн хамтарсан ажлын хэсэг "Роснефть"-тэй уулзсан. "Роснефть" компаниас эхний ээлжинд 1500 тн АИ-92 авто бензинийг нийлүүлсэн. Аравдугаар сард багтаагаад дараагийн ээлжний захиалсан 44 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн есдүгээр сард авч чадаагүй байгаа есөн мянга орчим тонн газрын тос бүтээгдэхүүнийг нэмж өгнө гээд 54 орчим мянган тонн ирнэ.

БНХАУ-аас 150 вагон энэ сардаа багтаад Монголд нийлүүлэгдэнэ. Гадаад харилцааны яам, зам тээврийн яам, мэргэжлийн хяналт тэргүүтэй албан байгууллагууд үүн дээр маш их дэмжлэг үзүүлсэн.  Өчигдөр шөнийн байдлаар 50 вагон Замын-Үүд дээр ирсэн. Шилжүүлэн ачих байгууламж маань нийт 32 вагоныг шилжүүлж ачаад байна. Бусад вагонуудыг  шилжүүлэн ачих ажиллагаа одоо явагдаж байна. Дотоодын АИ-92 бензиний хэрэглээ ойролцоо 30 гаруй мянган тонн байгаагаас өдөрт мянга гаруй тонныг Улаанбаатар хотод хэрэглэдэг. Мянга орчим тонн авто бензинийг аж ахуй нэгжүүд болон шатахуун түгээх станцуудад жигд хуваарилахаар ажиллаж байна. Манай аж ахуй нэгжүүд хичээл зүтгэл гаргаж байна. Ард түмэн минь нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандаарай.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Аж ахуй нэгжүүдийн нөөц хангалттай бий юу?

-Аж ахуй нэгжүүдийн үлдэгдэл нөөц дуусч байгаа. Оросоос ирэх 1500 тонны 1200 орчим нь ирчихсэн шатахуун түгээх станцуудад хуваарилагдаж байна. Хятадаас ирсэн 32 вагоны 25 нь Улаанбаатар руу гарсан. Цаг хугацаа алдалгүй татан авалтаа хийнэ.

-Шатахуун хэвийн хэмжээндээ хэзээ очих вэ?

-Холбогдох байгууллагууд маань тооцоо судалгаа хийж байна. Энэ долоо хоногийн сүүлээр, ирэх долоо хоногийн эхээр хэвийн байдалдаа орчих байх гэсэн хүлээлттэй байна.

-Шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Манай яам болон Засгийн газраас зүгээс цар тахлын үед ард иргэдийнхээ амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөн. Тухайн үед ард иргэдийн 60 хувийг вакцинжуулах хүртэл нефтийн бүтээгдэхүүний үнийг барих чиглэлийг аж ахуй нэгжүүдэд өгсөн. Тухайн үед компаниуд алдагдалтай ажилласан. Алдагдлыг бид тооцож байна. Үнийн бодлого дээр аж ахуй нэгжүүдтэйгээ харилцан тохиролцож, АИ 92 бензиний үнийг чөлөөлөх алсын зорилготой. 2018 онд АИ-92, АИ-98, дизель түлш дээр энэ бодлогыг баримталж, үнийг чөлөөтэй зохицуулах ажлуудыг хийсэн. АИ-92 бол ард иргэдийн маань өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Тиймээс дарамтгүй байлгахын тулд чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Урт хугацаандаа аажмаар шилжнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд?

-2017 оноос хойш Энэтхэг улсын Эксим банкны нэг тэрбум 236 сая ам.долларын зээлээр энэ төсөл маань хэрэгжиж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас төсөл хэрэгждэггүй байсан. Одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байна. Цар тахлын нөхцөл байдал биднийг тойроогүй дайрсан. Бидний ажил тодорхой хэмжээнд саатсан, хойшилсон. Энэ хугацааг нөхөхийн тулд бид Энэтхэгийн зөвлөх компанитай хэлэлцсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн багц ажлаас бүрдэнэ. Эхний ажлыг нь эхлүүлсэн. Хоёр болон гурав дахь ажлуудын тендерийг аравдугаар сарын эхээр эцэслэхээр ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тусгай зөвшөөрлийг техник эдийн засгийн үндэслэл долоон аж ахуй нэгжид өгсөн. Тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эхлүүлээгүй, ахиц гаргаагүй  компаниудын зөвшөөрлийг яам сунгаагүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат:

-2010, 2012 онуудад Дорнод, Дорноговь аймгуудын газрын тосны нөөцийг тогтоож, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн.  Ингээд орд ашиглах зөвшөөрлөө баталснаар Монгол Улс газрын тос олборлогч орон гэдгээ баталсан. 2014 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосны нөөцөд тулгуурлан үйлдвэр барих нь зүйтэй гэж зөвлөмж гаргасан. Үүний дагуу үйлдвэрийн маань ажил эхэлсэн. Өмнө нь дотоодын нөөц тодорхойгүй байсан учир үйлдвэрийн ажил эхлээгүй.  2016 онд Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлахдаа нэг тэрбумын зээлийн шугамыг нээсэн. 2017 онд энэ мөнгөөр газрын тосны үйлдвэрийг санхүүжүүлэх болсон.  Ийнхүү нөөцтэй, санхүүжилттэй болсон учир үйлдвэрийн маань ажил эхэлсэн. 2024-2025 онд дотоодын нийт хэрэгцээний 55-60 хувийг хангана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-27 192.82.76.218

benzinii unee nemeechee!!!

Avatar

go 2021-09-27 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Иргэн 2021-09-27 59.153.113.33

зах зээл

Avatar

Иргэн 2021-09-27 59.153.113.33

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдээд бензиний үнэ нэмлээ л гэх юм, тэгвэл нефтийн үнэ буурч л байдаг шүү дээ тэр үед бензин шатахууны үнэ буурдаггүй шүү дээ зах үзэл ярьсан дарганцруудаа

Avatar

zochin 2021-09-27 147.161.192.125

Бүх юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-27 202.55.188.91

"Tusgai Zuvshuurul" geh avilgaa boliod uniig ni chuluutei tavi. Tegvel hen chaddag ni oruulj irj hen chaddag ni avch heregleed zah zeeliinhee jamaar yavdag bolno

Avatar

Зочин 2021-09-27 43.242.243.71

Яаг зөв

Avatar

Зочин 2021-09-27 64.119.29.143

Зевшеерч байна. Гэхдээ хеделмерийн хелсийг зах зээлийн тевшинд ойртуул.

Avatar

Суурь үнийг хяналтгүй тавьж болохгүй, харин хязгаартай хэлбэлзүүлж болно. 2021-09-27 139.5.217.16

Бензин, цахилгаан, талх 3 ын үнийг баян, ядуу ямар ч улс засгийн хатуу хяналтанд байлгадаг хуультай. Хатуу хяналт гэдэг нь үнийг нь яг нэг хэмжээнд түгжээд байна гэсэн үг биш, харин зах зээлийн үнээсээ хамаараад дээш доош хэлбэлзэж болно. Гэхдээ тодорхой хязгаарын дотор хянаж байдаг. Бензиний үнийг чөлөөлнө гэвэл ёстой хэдхэн компани тоглолт хийгээд тухайн улсын эдийн засаг ифляцид дарлуулж эдийн засаг нь сүйрэлд хүрнэ. Яагаад гэвэл дээрх 3 бүтээгдхүүний үнэ нь бүх зүйлийн суурь үнэ учраас…

Avatar

Зочин 2021-09-27 43.242.243.71

БҮХ ХҮНД БЕНЗИН ЗӨӨХ ЭРХ ӨГ ТӨРТЭЙ ТӨРГҮЙ ӨӨРСДӨӨ ОЛООД МАШИН ТЭРЭГЭЭ ХӨДӨЛГӨӨД БАЙНА ЗА МАЛУУДАА

Avatar

ПАРТИЗАН 2021-09-27 43.242.243.71

БЕНЗИН ЦАХИЛГААН ХОЁРОО ЧӨЛӨӨЛ ТЭГВЭЛ ТӨР ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХЭРЭГГҮЙ БОЛНО ЗА МАЛУУДАА

Avatar

Зочин 2021-09-27 103.26.195.63

Мөн импортлох лицензийг ч гэсэн устга. Тэгээд л жинхэнэ зах зээлийн үнэ гарч ирнэ. Дараа нь үр дүнг нь харж байгаад бусдыг нь яахаа шийд. Импортын лицензгүй бол үнэ хамгийг хямд байх нөхцөл бүрдэнэ

Avatar

Зочин 2021-09-27 103.229.121.240

92;95;98 БОЛ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ ТУЛ ШУУД ТАТВАРЫГ НЬ АВААД ЧӨЛӨӨЛ ЗАСАГ ОРОЛЦОХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2021-09-27 103.26.194.206

чам ядуу гуйлангчихнд тансаг хэрэглээ л дээ

Avatar

Зочин 2021-09-27 139.5.217.16

76 хэрэглэдэг орос машинтай бол баян биш, харин 92 хэрэглэдэг хуучин Приус машинтангууд тансаг хэрэглээтэй хүмүүс байх нь ээ.

Avatar

Зочин 2021-09-27 103.229.121.240

ТАТВАРАА ХАНГАЛТТАЙ АВААД ҮНИЙГ НЬ ЧӨЛӨӨЛ БҮР ҮНЭТЭЙ БОЛГО

Avatar

Зочин 2021-09-27 103.212.118.113

Хурдан чөлөөл. 95, 98, дизелийн үнээр алдагдлыг нь нөхсөөр даврааж байна. Машин унах дуртай бол бензинээ авах ёстой. Дизель түлш 92-оос хямд байдаг байсныг санаж байна уу. 92, 95-ын үнийн зөрүү 200 төгрөг хүрдэггүй байсныг санаж байна уу. Оросод яг одоо 95 нь 92-ооcоо 4 рублиэр л үнэтэй байна. 155 төг гэсэн үг.

Avatar

зочин 2021-09-27 202.126.89.124

Бид чинь чөлөөт зах зээлийн нийгэмд байгаа биз дээ ! Чөлөөлөх л хэрэгтэй ! Харин янз бүрийн юм хольдог , литрээс нь хулгайлдаг зэрэг нийлүүлэгчийг зах зээлээс зайлуулах хэрэгтэй !

Avatar

Төрөөс зайл 2021-09-27 103.229.122.252

Юу вэ, энэ Анхаа гээд мангар бацаан одоо хурган дарга уу айн. Улаан тэнэг гар байсан даа

Avatar

Зочин 2021-09-27 146.115.160.133

Бкнзингүй болсонд оросын засвар хятадын төмөр зам буруутайн байналдаа. Монголчууд яаамныхан хургах даргахан нар бол яагаачгүй тээ

Avatar

Зочин 2021-09-27 66.181.161.23

яам маш удаан хариуцлагагүй ажиллаж бгаа.наад захын компаний зохион байгуулалтаас сул ажиллаж бна.ажлын идэвх чадвар сул данхар бүтэцээс ангижрах цаг болсон.

Avatar

Бид Монголчууд 2021-09-27 59.153.84.139

Бензиныхээ үнийг чөлөөлөх юм бол шатахуун импортлох эрхийн тендерийг олон улсад зарлах хэрэгтэй. Түүнээс шатахуун импортлох эрх луйвар, хахиулаар авч Монофоль эрхтэй болсон хэдэн цөөн луйварчдын хэлсэн үнээрээ шатахуун зарж иргэдээ чөлөөтэй шулж луйварддаг болгож болохгүй. Цаашдаа ийм байдлаар удвал ард түмэн чинь босч дарлагчдынхаа толгойг авч шудрага ёс тогтооно шүү. Тэсвэр тэвчээр дуусах өдөр бий шүү. Дандаа хууртаад молигодуулаад байна гэж бодож байвал эндүүрэл шүү. Толгойгоо цусдахаас

Avatar

Зочин 2021-09-27 103.212.118.113

Донгио н**ш вэ. Шударга ёстойгоо чи хамгийн түрүүнд өлсөж үхнэ дээ. Засаг төр чиний амьдралд буруугүй. Ажил хийж амьдраач. Бид мид гэчихжээ.

Avatar

Ус, ЭРЧИМ ХҮЧ 2021-09-27 202.126.88.212

Монголд ЭРЧИМ ХҮЧ , УС, ШАТАХУУН 3-н Үнийг Чөлөөлөх Цаг Болсооон

Avatar

Зочин 2021-09-27 49.0.158.86

Ийм суудал бөглөсөн ажлаа хийдэггүй хулагйчуудыг зайлуулах хэрэгтэй штэ. Ажлаа хий л дээ. Хийхгүй бол зайлаад өг л дөө.

Avatar

Зочин 2021-09-27 119.40.98.177

"Монгол Улс газрын тос олборлогч орон гэдгээ баталсан. 2014 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосны нөөцөд тулгуурлан үйлдвэр барих нь зүйтэй гэж зөвлөмж гаргасан. Үүний дагуу үйлдвэрийн маань ажил эхэлсэн." гэжээ. Муу хэлүүлээд байдаг З.Энхболд, Ц.Элбэгдорж, Д.Алтанхуягын л үед байх даа.

Avatar

Алсдаа биш,даруй чөлөөл! 2021-09-27 66.181.161.32

Хувийн компаниудын борлуулж буй шатахууны үнийг төрөөс хатуу захиргаадлын аргаар барих нь буруу бөгөөд явцгүй ажил!! Хэрэв төр засаг шатахууны үнийг заавал нэг түвшинд барих гээд байгаа бол төрийн өмчийн компани байгуулаад өөрөө импортолж борлуулдаг болох хэрэгтэй! Тэгээд хувийн компаниудтай үнээр өрсөлдөхгүй юу?!! Хувийн компанийн үнийг төр хүчээр барих гээд байхаар чинь харин ч үнэ хөөргөдөөд хомсдол үүсгээд байгаа юм шдээ!! Аливаа юмыг хүчээр барихаар эсрэг тэмүүлдэг жамтай!!

Avatar

Зочин 2021-09-27 66.181.182.72

Ee chavaas gej 2012 onii nuuts geed yariad suuj baidag. Odoo 2022 on bolj baina. Ter nuuts in odoo baigaa yu?

Avatar

Зочин 2021-09-27 66.181.165.189

Ямар ч удаан юм бэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж