Х.Баттулгын явсан газар БАЛАГТАЙ!

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын явсан газар БАЛАГТАЙ!

Х.Баттулгын явсан газар БАЛАГТАЙ!

Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй цаг үеийн асуудлаар манай хэвлэлд ярилцлага өгчээ. Сэдэв нь шатахууны нийлүүлэлт, ачаа тээврийн гацаа, Монголын экспорт, импортод учирч буй хүндрэл бэрхшээлийн тухай.

Эдгээрт өгсөн Элчин сайдын хариулт нь “Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүчин чадал дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна. Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна”.

Үндсэндээ, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “биечлэн” анхаарч,  барьж буй төмөр замын төслүүдийн цариг нь Монголын экспорт, импортын гол тээг, том саад болж байгаа нь түүний товч ярилцлагаас тодорхой уншигдав. Бадарчин явсан газар балагтай гэж.

Х.Баттулгын учруулсан хорлол улсын эдийн засагт хэр их хохирол авчрахыг тооцоход хэцүү. Адгийн наад зах нь ачуулсан шатахуун царигийн зөрүүнээс болж цагтаа орж ирж чадахгүй нь байна шүү дээ.

Царигийн тухай хэрүүл аль 11 жилийн өмнөөс эхэлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо УИХ-аас батлуулсан цагаас. Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд амьдардаг Монголын хувьд төмөр зам. Тэр тусмаа нарийн царигтай төмөр замаар урдаас танк биш мөнгө орж ирэх ёстой байлаа. Гэвч, Монголын Засгийн газар 5600 километр төмөр зам барихаа зарласан үеэс Х.Баттулгын баруун солгойгүй нүддэг ганц сэдэв нь төмөр зам болов. Цэрэг танкны тухай кино хүртэл хийлээ. Айлгах төлөвлөгөөнд нь ард түмэн итгэв. Баялгаа хав дараад сайхан амьдарна аа л гэсэн хүмүүс.  Хэдэн малтайгаа байхад сайхан амьдарч чадахгүйгээ саяны шатахууны хомсдлоор мэдэрсэн байлгүй.

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгойн нүүрсний ордоос зургаан чиглэлд төмөр зам барихаар болсон.  Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэх мэт.

Таван жил цариг тойрч талцсаны эцэст арай гэж  урагшаа нарийн хойшоо өргөн царигтай төмөр зам барих тогтоолыг УИХ-аас батлав. Яагаав, чуулганы хуралдааны үеэр гишүүдийн утас руу гаднаас халддаг  орой царигийн асуудал хэлэлцсэн байдаг юм.

Гэвч, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны маргааш төмөр замын бодлогод түүний “ноёрхол” тогтсон. Цариг нь өргөн, санхүүжилт нь улсын нууц.  Зүүнбаянгийн төмөр зам цэвэр Тувагийн нүүрсний зам болно. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад оронгуут экспорт, импортын гацаа арилчихна гэж эндүүрэх хэрэггүй. Нүүрсээ буулгаж, ачих байгууламж бас барих шаардлагатай болсон. Бөөн зардал, бөөн авлигын асуудал үүснэ. Экологи, эдийн засгийн хувьд асар их хохиролтой. Ганц бөхөд шоглуулж байхдаа л таарсан ард түмэн шүү дээ, монголчууд бид. Үхсэн баасных нь Монгол ялах вэ дээ.  Шатахуун ч үгүй, тог ч үгүй, мөнгө ч үгүй сууж байх.

Монголын хөгжлийн ганц гарц нь урагшаа нарийн царигтай төмөр зам тавих. Түүнээс өөр, үүнээс цааш гар үнэндээ бидэнд байхгүй. Хойд хөрш өөрөө эдийн засгийн хоригт орсон. Өөрсдийнхөө баялгийг яаж зарж, мөнгө олно доо гэж байгаа хүмүүс манай нүүрсийг 4000 километр зөөгөөд дэлхийн зах зээлд заруулах уу. Шатахуунаар хүртэл бойкотлож байгааг нь бод доо.  Х.Баттулга төмөр замчин биш. Төслийн стратегич бүр ч биш. Байдаг нэг зураач. Ардчиллын буянаар тэрбумтан, Төрийн тэргүүн болж үзсэн азтай аавын хүү.

Нарийн царигтай төмөр зам тавихгүйгээр өргөн царигтай төмөр замаар Монголыг "бүрхээд" эдийн засгийн үр ашиг гарахгүй.   Тиймээс Женкогийн төмөр замд нууцаар зарцуулсан мөнгийг  “живсэн” хөрөнгө гэж  тооцоод түүний гараас төмөр замын төслөө ав.  Хариуцлага, хохирол нэхэж, тооцож чаддаггүй юм аа гэхэд төмөр замын бодлогоо түүнээс салгаж авах цаг болсон. Үгүй бол зуун жилийн дараа ч үр хүүхэд маань Х.Баттулгын балгийг эдэлсээр байх нь байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж