Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна | News.MN

Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Тайландын бурхны шашны лам нар хамгаалах хувцас хэрэглэл өмсөж, гольфийн машин хөлслөн, Бангкокийн захын дүүргүүдээр шинэхэн хүнс тарааж явна.

“Хүнс аваарай, хүнс аваарай!” гэж цагаан хоолойгоор зарлах лам нарын барааг хараад цар тахлаас болж модоо барьсан иргэд яаран цугларч, хэрэгтэй хүнсээ үнэгүй аваад харих аж.

Анх 28 настай лам Порнчай Кабмали “Ват сирифон тамма нимит” хийдэд очих олон иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор буйг харахдаа энэ санааг олжээ. Тэрбээр гольфийн машин, чиргүүл хөлсөлж, дэлгүүрт байдаг, хүнд хэрэгтэй бүх л барааг цуглуулан захын дүүргүүд рүү хөдөлсөн гэдэг.

Түүнээс хойш түүнтэй бусад лам нар ч нэгдэж, долоо хоногийн эцэс болгонд хэд хэдэн захын хороолол руу очиж, хэдэн зуу, цаашлаад хэдэн мянган хүнд хүнс тараадаг болжээ.

Лам нарыг ирэхэд иргэд цугларч, эмх замбараатайгаар ээлжлэн хүн тус бүр улаан лооль, хулуу, цармисаг, чинжүү зэрэг таван төрлийн хүнсний ногоо, саван, будаа, өндөг зэргийг авч харьдаг байна. Тэр байтугай бяцхан хүүхдүүдийг баярлуулах чихэр, амттан, тоглоом ч бий гэнэ.

Тусламжийн хүнсний нийт үнэ долоо хоногт 50 мянган бат буюу 2025 ам.доллар болдог аж. Эхэндээ лам нар энэ мөнгийг дундаасаа цуглуулдаг байсан бол удалгүй олон хүмүүсийн сэтгэлийн хандив ирэх болжээ.

Кабмали “Би бусдын адил цар тахлаас ихэд айж байна. Гэхдээ би бусдад тусалж чадахгүй байхаас бүр илүү айж байна. Бид цаашид энэ ажлыг хэр удаан үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хүмүүсийн нүүрэнд дахин аз жаргал, тайтгарлын мишээл тодорч алхдаг болох хүртэл бид зогсохгүй” гэжээ.

Эх сурвалж: STRAITTIMES SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-27 203.91.118.150

Тэгэхэд манай лам нар яаж байна. Таг шүү. Ямар ч сайн үйлсийн аянд оролцохгүй шүү. Тариф тогтоочихоод мөнгө тоолоод сууж байдаг.

Avatar

Зочин 2021-09-27 202.179.24.57

Манай Гандан гэтэл яг банк шиг "Тэд дугаартай үйлчлүүлэгч та тэр цонхонд очно уу" гэдэг болсон байна лээ. Зааланд нь хэн нэгнээ ковидоор алдсан, тэднийхээ хойтохыг даатгах гэсэн голцуу хүмүүс. Тэгээд хэдхэн ном бичүүлэхэд 100К гараад явчихна. Номыг чинь уншихаараа месеж явуулна гээд таг. Тэр уншдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд! Монголын лам нар эх болсон зургаан зүйл, хамаг амьтны төлөө биш мөнгөний төлөө болсон байна лээ.

Avatar

Зочин 2021-09-27 203.91.119.147

Чухамаа чухам

Avatar

news 2021-09-27 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-27 202.55.188.91

Manai lam nar avahaa l bodhoos hezee ch buyanii ajil hiij baigaagui

Avatar

зочин 2021-09-27 66.181.183.68

манай лам нар хоорондоо олзоо булаалдан хэрүүл хийнэ. олзоо чамлан сүсэгний өргөлийг голно .бусдад энэрэл хайрыг үл үзүүлнэ .энэ юутай гутамшиг вэ.

Avatar

зочин 2021-09-27 192.82.73.128

Манай лам нар бол унших номынхоо тарифыг тавьчаад л сууж байна шүү дээ.
Уг нь хамгийн их буян хийж баймаар юм манай лам нар.
Том толгой лам нь нөгөөдүүлдээ хэлмээр юм

Avatar

zochin 2021-09-27 64.119.27.88

Манай лам нар ийм хүмүүнлэгийн ажил огт хийхгүй юмаа

Avatar

Зочин 2021-09-27 202.21.117.34

манай хэд бол, шар хувалзнууд.ккккк

Avatar

Зочин 2021-09-27 120.142.31.236

manai lam nar esregeeree

Avatar

Зочин 2021-09-27 202.9.47.37

Жинхэнэ буянт үйлс хийжээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж