Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Тайландын лам нар иргэддээ хүнсний тусламж үзүүлж байна

Тайландын бурхны шашны лам нар хамгаалах хувцас хэрэглэл өмсөж, гольфийн машин хөлслөн, Бангкокийн захын дүүргүүдээр шинэхэн хүнс тарааж явна.

“Хүнс аваарай, хүнс аваарай!” гэж цагаан хоолойгоор зарлах лам нарын барааг хараад цар тахлаас болж модоо барьсан иргэд яаран цугларч, хэрэгтэй хүнсээ үнэгүй аваад харих аж.

Анх 28 настай лам Порнчай Кабмали “Ват сирифон тамма нимит” хийдэд очих олон иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор буйг харахдаа энэ санааг олжээ. Тэрбээр гольфийн машин, чиргүүл хөлсөлж, дэлгүүрт байдаг, хүнд хэрэгтэй бүх л барааг цуглуулан захын дүүргүүд рүү хөдөлсөн гэдэг.

Түүнээс хойш түүнтэй бусад лам нар ч нэгдэж, долоо хоногийн эцэс болгонд хэд хэдэн захын хороолол руу очиж, хэдэн зуу, цаашлаад хэдэн мянган хүнд хүнс тараадаг болжээ.

Лам нарыг ирэхэд иргэд цугларч, эмх замбараатайгаар ээлжлэн хүн тус бүр улаан лооль, хулуу, цармисаг, чинжүү зэрэг таван төрлийн хүнсний ногоо, саван, будаа, өндөг зэргийг авч харьдаг байна. Тэр байтугай бяцхан хүүхдүүдийг баярлуулах чихэр, амттан, тоглоом ч бий гэнэ.

Тусламжийн хүнсний нийт үнэ долоо хоногт 50 мянган бат буюу 2025 ам.доллар болдог аж. Эхэндээ лам нар энэ мөнгийг дундаасаа цуглуулдаг байсан бол удалгүй олон хүмүүсийн сэтгэлийн хандив ирэх болжээ.

Кабмали “Би бусдын адил цар тахлаас ихэд айж байна. Гэхдээ би бусдад тусалж чадахгүй байхаас бүр илүү айж байна. Бид цаашид энэ ажлыг хэр удаан үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хүмүүсийн нүүрэнд дахин аз жаргал, тайтгарлын мишээл тодорч алхдаг болох хүртэл бид зогсохгүй” гэжээ.

Эх сурвалж: STRAITTIMES SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж