Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой | News.MN

Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой

Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ талаар Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр 25 жил судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тухай үг хэлсэн. Өнөөдөр Монгол Улсад ойжуулалт хийх хэрэгцээ, шаардлага, ойн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол Улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд мод тарихад байгалийн бүс, бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан тодорхой дүрэм журам болон норм, нормативын дагуу хэрэгжүүлдэг. Тодруулбал, говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр, хангайн бүсэд 1,800-2,000 ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж, Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг.

Энэхүү нормативыг шинэчлэлгүй 10-аад жил болж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд 2020 онд шинэчлэн баталж, 1 га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Энэ өөрчлөлтийн гол концепц нь тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцсонд байгаа юм. Өөрөөр хэлбэл та мод тариад ургуулсан бол тухайн таримал ойг мөнгөн дүнгээр үнэлэн улсын ойн санд худалдаж авах дүрэм үйлчилж байна гэсэн үг.

Ингэснээр мод тарьж ургуулах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх дэмжлэг болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний мод тарих өдрийг жилд хоёр удаа ёслон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд мод тарих ажлын ач холбогдлын талаарх хандлага эерэгээр эргэсэн. Мод тарих нь бидний амьдралын орчин, амьжиргаа, аюулгүй байдалд чухал гэдгийг ухамсарлах болсон. Энэхүү эерэг өөрчлөлт үүсэхэд гадаад, дотоодын санхүүжилтээр ойн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн нөлөө, үүрэг чухал байр суурь эзэлдэг гэдгийг дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын мониторинг судалгаанаас үзэхэд Монгол оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувийн амьдралттай байгаа тооцоолол байдаг. Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан. Харин Ойн тухай хуульд жилдээ 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан байдаг. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр аваад үзэхэд жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтол нь нийгмийн тулгамдсан асуудлын хэмжээнд тавигдаж байна. Судалгаа, шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид амьдрах орчноо хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нийгмийн оршин тогтнохтой холбоотой асуудал гэж ойлгож үзэх хэрэгтэй. Тэгэхээр цөлжилттэй зайлшгүй тэмцэх, цөлжилтийг сааруулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ёстой болоод байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ санаачилга ч цөлжилттэй тэмцэх, байгаль экологийн доройтлыг бууруулах чиглэлд хийж буй тодорхой алхам гэж харагдаж байна. Ер нь Монгол оронд 1 тэрбум модыг тарьж ургуулах боломжтой юу?

-Тэрбум мод тарина гэдэг зорилт бол бүтэхгүй зүйл биш гэж харж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс байна.

Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн бүс нутгаас түүж бэлтгэсэн үр, үржлийн эрхтэний материалаар тухайн бүс нутагт нь тарьж суулгахыг хэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хэнтийд ургуулж бойжуулсан мод, сөөгийг Баян-Өлгийд тарьж болохгүй.

Нөгөө талдаа ургамлыг тарьж ургуулах тарьц, суулгацыг бэлтгэх бааз суурь болох мод үржүүлгийн газруудын техник, технологийн хоцрогдлыг арилгах хэрэгцээ үүссэн. Үүнээс ургуулсан үүдэн тарьц, суулгацын чанарын асуудал яригдана. Чанартай тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байж 50 биш, 100 хувь ургуулах боломжтой. Тарьц, суулгацын чанарыг сайжруулахын тулд судалгаа, шинжилгээг хийхээс гадна мод үржүүлгийн газруудын техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай.

Модыг тарих амархан. Харин түүнийг 20-25 жилийн турш арчилж, тордох, хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал юм. Мод тарихад усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал. Ялангуяа ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээг авахгүй бол хэчнээн ч мод тариад нэмэргүй гэж хувьдаа боддог. Мал аж ахуй нь эдийн засгийн чухал салбар хэдий ч ойжуулалт, нөхөн сэргээлтийн явцад газар ашиглалтын болон хамгааллын явцад зарим зөрчил үүсдэг. Тиймээс аливаа газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхийн өмнө орон нутгийн иргэд, малчидтай ойлголцож, харилцан тохиролцох шаардлага үүсдэг.

1 тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж, бодитой тооцоолол хийж, үе шаттай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

Ер нь мод тарих ажил зөвхөн монголчуудын асуудал биш. Хөрш зэргэлдээ орнууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас дэлхий нийтийн асуудал. Бид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ёстой. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид өөрсдөө ч мэдэхгүйгээр ой модноос олон төрлийн экосистемийн үйлчилгээг байнга хүлээж авдаг. Эрдэмтдийн судалгаанаас харахад таримал ой, мод нь өсөлтийн эхний 20 жилдээ  4.5-40 гаруй тонн нүүрс хүчлийн хийг шингээдэг гэсэн тооцоо бий. Иймээс ой модоо хамгаалж, ойг хомсдол, доройтолд хүргэж буй хүчин зүйлүүдтэй тэмцэх замаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийх зайлшгүй шаардлага бий.

-Та сая ой байгаагүй газарт ой тарьж ургуулах тухай дурдлаа. Шар шороон шуургатай тэмцэх хамгийн оновчтой арга нь Монголын говийг ойжуулах гэж ойлгож болно биз дээ?

-Би Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл эхлэлийн шатнаас эхлээд өнөөг хүртэл оролцож, судалгаа шинжилгээний ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Бид судалгаагаа 2007-2008 оноос эхлүүлж, говь болон хуурай хээрийн бүсэд мод тарих, өөрөөр хэлбэл ойгүй байсан газрыг ойжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Монгол хэлэнд ойжуулалт гэдэг нэр томьёо бий. Гэхдээ хоёр төрлийн ойжуулалт байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг нь ойн талбай хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болсон газрыг нөхөн сэргээх, нөгөө нь сүүлийн 10 жил,  түүнээс урт хугацаанд ой байгаагүй газрыг ойжуулах, мод тарьж ургуулахыг хэлдэг.

Манай төслийн хувьд хөрс, ус, ургамал, модлог ургамлынхаа биологи, экологи, физиологи, генетикийн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж гарсан зөвлөмжид үндэслэн ажлаа явуулсан. Төслийн хүрээнд тавьсан зорилт буюу Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын нутагт 3,000 орчим га газарт ой модыг тарьж ургуулах зорилтоо биелүүлсэн. Бидний тарьсан мод 90-ээс дээш хувь нь амжилттай ургасан. Энэ ойг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар хүлээн авч байгаа. Мөн төслийн хоёрдугаар шатанд Улаанбаатар хотын Дамбадаржаад Найрамалын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулж байна. Удахгүй Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгнө.

“Ногоон хэрэм” төсөл Монгол Улсын хуурай болон говь, цөлийн бүсэд ойг тарьж болдог юм байна, ойг тарьж ургуулахад мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүрэг чухал байдаг гэдгийг харуулж чадсанаараа онцлогтой.

Төслийнхөө хүрээнд ярихад саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгч нар цахим уулзалт хийх үеэр энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгаа гэдэгт хоёр талаас харилцан ярилцсан тухай мэдээлэл авсан. Энэ төсөлд оролцож байгаа хүний хувьд, цаашлаад судлаач хүнийхээ хувьд энэ төслийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж харж, дэмжиж байна. Монгол Улсад амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлж, одоо яригдаж байгаа тэрбум модыг тарьж ургуулах санал санаачилгад тусгаж явах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд мод тарьсны дараах хамгаалалт, арчилгааны асуудал хамгийн чухал. Болно, бүтээнэ гэсэн эрмэлзэл байхад үе шаттай төлөвлөгөөний дагуу энэ санаачилга хэрэгжих бүрэн боломжтой.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-27 202.179.24.57

ДОЛООГЧ ИЛЭРЛЭЭ!!! Тэрбум мод тарьчихвал би Хүрэлсүхийн дүрийг хүрлээр цутгаад хөл дор нь хүж лаа асаагаад шүтье!

Avatar

Зочин 2021-09-27 66.181.187.221

Энд ямарч доктор энтр хэрэг алга!! Зvгээр л хийгээд эхэлбэл аяндаа бvтчихнэ! Гараараа Юу ч хийгээгvй байж нэг их шинжилгээ судалгаа ярьж гуцалдах хэрэггvй!! Муу хvн шинждэг , мухар vхэр сэждэг гэж vг байдаг!! Цаана чинь тэрбум мод торьчихсан хитад эмээ евее нар хэдэн мянгаараа бн!! Африкийн нэг настай авгай 5 тэрбумыг тарьчихсан бн лээ!!

Avatar

Зочин 2021-09-27 193.9.114.170

МЭДРЭЛ НЬ ЗҮГЭЭР ҮҮ? б**с ДОЛООГЧОО

Avatar

Зочин 2021-09-27 64.119.16.228

Тэр мод тарьсан хүмүүс шинжлэх ухаангүй тарьсныг чи яаж мэдэж байгаа юм. Тархиа ажиллуулахаас үнэхээр их айх юм даа. Бодвол толгой нь өвддөг байхдаа. Тэгээд юу ч бодохгүй хүрз аваад л газар ухаад л, нэг суулгац суулгаад л гүйцээ шүү гэж хийдэг нөхдүүдийн үгээр явбал бүтэхгүй. Социализмын үед субботник хийж, хичнээн ч сая мод тарив Юу ч бодохгүй хийсэн учир юу ч үлдсэнгүй.

Avatar

Зочин 2021-09-27 193.9.114.170

МОД ТАРИХААС ИЛҮҮ ЧУХАЛ АЖИЛ МОНГОЛД БАЙХГҮЙ ЮУ? СОНГУУЛИЙНХАА АМЛАЛТЫГ ЯДАЖ ЭХЛЭЭД ХЭРЭГЖҮҮЛЧИХ, КОВИДООСОО ОЛОН АМЬ АЛДАЛГҮЙ САЛЧИХ, АВИЛГАЛЧИДАА ААВЫНД НЬ АВААЧААД ХИЙЧИХ. ҮНДСЭН АЖЛАА ХИЙ МАЛСҮГЭЭ…

Avatar

Зочин 2021-09-27 185.236.202.74

долоогчид идэвхжив….

Avatar

zochin 2021-09-27 46.114.34.35

Darhan hot baiguulahad orosuud zolbin byh nohoig buudaad uhsan nyhendee door ni hiigeed modoo suulgasan, barag 95% ni urgasan daa hoorhii

Avatar

Зочин 2021-09-27 193.9.114.170

ТЭРБҮМ НОХОЙ БУУДАХ УУ? ЭСВЭЛ УРДААС ТЭРБҮМ ХҮҮР АВАХ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

одоо наад тэрбум мод гэсэн элийрлээ боль п**а, эргүү хулгайчынхаа худал яриаг үнэн болгох гээд чичрээд байх юм өмхий МАНингууд 2021-09-27 66.181.177.181

пакистан улс тэрбум мод төсөл хэрэгжүүлж байгаа гэхдээ 150 жилийн хугацаанд бүс нутгийнхаа улс орнуудын хамтаар. эргүү сүйрэлсүгийн элийрэл шиг 8 жилд 3 сая хүнтэй улс тэрбум мод тарьна гэж хуцаагүй. худлаа шаахаа хэсэгтээ байчих, хүрэлсүг эргүү псдаа минь

Avatar

Зочин 2021-09-27 202.21.109.54

BEEETSSHH HUREL SUKHEE SOCIAL MAL GAIHANGUUT HUNEER TALBAR TAVIULAASH ENE MAL HEZEE AVCH HAYNAA BANK NI HUGLAICH

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

Шууд субботник хийгээд сэтгэл хөдлөлөөр мод тарьж буй нь энэ гээд оронцоглоод хаячихаж болохгүйд хамаг учир байгаа юм. Ингэвэл мод тарих гэснээсээ долоон дор хохирлыг байгальд учруулна. Дахин хэлье социализмын үеийн субботникоор мод тарьж хэрхэвч болохгүй. Хэрэв субботник хийлээ гэхэд бид үнэхээр хууц толгойтын хэлсэн 1 тэрбум модыг ядах юмгүй тарьж чадна. Харин мод нь ургахгүй. Тарих ургуулах хоёр өөр. Мод тарих чин сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Ганц байсан ч ганцдахгүй. Тийм хүмүүсийг мэдээлэл

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

сургалтаар хангаад төсөл хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Тэдгээр хүмүүст зохих талбайг оноон өгөөд тодорхой хугацаанд үр дүнг нь харах байдлаар цааш санхүүжүүлэн энэ төслийг удаан хугацаанд үргэлжлүүлж болно. Тэр хүн талбайгаа орхиж явахгүй тарьсан модоо байнга маллаж арчилж байх ёстой. Ер нь нутагшсан тарьц эхний 3 жилд үр дүнгээ өгнө. Харин энэ хугацаанд талбайг заавал хашаалах хэрэгтэй. Суулгацын өндөр 50-60 см болоод ирвэл өөрөө цаашаа ургах чадвартай болно. 3-7 м өндөр болвол залуу ой үүссэн г

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

эж үзэж болно. Харин ийм болоход дор хаяж 20-иод жил болно. Нэг га талбайд социализмын үеийнх шиг хэт шавааралдуулан тарих үр дүн багатай. 650-850 суулгац нормал байна. 1 га талбайд ой үржүүлэг хийх зардал 3 жилээр бодоход 3.5-5 сая төгрөг болно. Гэхдээ хамгийн гол нь судалгаа байх ёстой. Тухайн талбайн чийгшил, хөрсний чанар, ялзмаг гээд олон зүйлээс хамаарах учир судалгаа туршилтанд цаг хугацаа зардал орно. Ийм жишгээр 1 тэрбум мод тарихад дунджаар 5 трилион төгрөг зарцуулах ба хугацааны хувьд

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

яг таг хэлэх боломжгүй. Улс үндэстнээрээ хөдлөхөд дунджаар 60 жил болж ч магад. Эсвэл 100 жил болсон ч талыг нь ч тарьж чадаагүй байж мэднэ. Энэ бол сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш бөгөөд цаг хугацаа, зардал, тууштай хөдөлмөр зайлшгүй хэрэгтэй юм. Ялангуяа энэ нь улс төрчдийн хулгайгаа нуух бамбайнд ашиглахад дэндүү увайгүйдээ орох тийм эмзэг сэдэв юм.

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

Тэрбум мод тарина гэж манай нөгөө х** толгойт айлдсан. Тэрбум мод тарьж чадах уу чадахгүй юу гэдэгт асуудал байгаа юм биш ээ. Энэ төрд гарсан хулгайчуудын арга улам нарийсаад байна. Өөрсдийнх нь хулгай илрэх гэхэд шал өөр зүг рүү заах эсвэл огт гэмгүй нэгэн рүү хамаг бульхайгаа чихдэг тэнгэрлэг монгол зан байдаг. Тийм л асуудал босоод байна. Төрд гарсан хулгайчуудыг газрын наймаа төрийн албаны авилгаас эхлүүлээд шалгах цаг нь болчихоод байхад хулгайчуудын сүүлийн хувилбарууд нь тэрбум мод ярьсан

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

шигээ хээв нэг зогсож иргэдийг ангайлган паникт оруулж байна. Энэ хууц толгойт гэхэд л өөрөө шоронгийн норм хангасан хулгайч шүү дээ. Дансандаа байгаа 2 тэрбум төгрөгөө тайлагнаж чаддаггүй тийм л хулгайч. Тэгээд тэрбум мод гэсхийгээд жишим ч үгүй зогсож байна. Тэр тэрбум мод ургах эсэх нь чухал биш, бидний мунхаг иргэд тарьж чадна чадахгүй гэж маргангаа түүний хулгайг мартагнах учиртай юм. Ердөө л энэ. Модны тухайд ярихад тэрбум мод тарих биш ердөө мод тарих тухай бид арай нэг эрүүл сэтгэлгээгээ

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

р эрэгцүүлэх учиртай. За мод тарих, ерөөсөө ойн талбай ямар ач холбогдолтой юм бэ? Дэлхийн агаар мандалд ялгарч буй Со2-н тал хувь нь ногоон ургамлын ялзрал, амьд массын я*****с, сэг зэм, намаг гэх мэтээс үүсдэг бол 30 орчим хувь нь хүний үйл ажиллагаанаас үүсэж байна. Тэгвэл энэ нийт Со2-н тал хувийг далай тэнгэс, гол, нуур, уст талбай шингээж цэвэршүүлж байдаг. Харин 25-35 хувийг ойн сан бүхий газар, ногоон ургамал өөртөө шингээн цэвэршүүлдэг. Нөгөө төлөөс гадаргын усны эргэлтийн гол эх үүсвэр

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

болсон газрын цэвдэг буюу пермафрост гэж бүтэц бий. Пермафрост хадгалагдаж байгаа газар гол мөрөн булаг шанд байна. Энэ пермафрост нь тогтвортой оршихын тулд 0-с доош буюу сэрүүн орчингоор бүрхэгдэх учиртай. Энэ орчинг мод болон ногоон ургамал хангаж өгдөг. Мод, ногоон ургамал үндсэндээ асар их чийгийг барьдаг, хуримтлуулдаг учир энэ нь пермафрост хайлахгүй байх нөхцлийг бүрдүүлж буй юм. Ийм л учраас бид ойн санг эрхэмлэх шаардлагатай болж байгаа юм. За тэгвэл ойн талбайн тухай ярья. Манай орны

Avatar

Зочин 2021-09-27 202.126.88.49

сан хангалттай их биш. 8 орчим хувь билүү дээ. Дээрээс нь ойн голлох сан маш их сүйдсэн. Үүнд хүний оролцоо дийлэнхийг эзэлнэ. Жишээ нь Тосонцэнгэл, Түнхэл, Бугатын мод боловсруулах үйлдвэрүүд тухайн бүс нутаг буюу монгол орны ойн голлох санг маш ихээр сүйдлэсэн. Яваад үзэж болно. Бид шинээр ой үүсгэхээс илүү эдгээр сүйдсэн талбайнуудад модыг нөхөн тарьж ойг сэргээх тухай ярих нь нэн тэргүүний бодит шаардлага юм. Тэгвэл яаж тарих вэ? Шууд л субботник хийх үү? Социализмын үе шиг. Ингэж болохгүйд

1 0
Avatar

Зочин 2021-09-27 146.115.160.133

Presudent.mn гэсэн юм өмнө нь байсымуу эсвэл энэ алцгар өөртөө хийлгэсэх юм уу?! Нарнаас дэлхий хүртэл 150хан сая км. Туяа нь дэлхийд 8 минутын дараа ирэх. Хүний амьдралын туршид цохилох зүрхний цохилтын тоо нь 1миллиардад хүрэхгүй. Дөнгөж эхээсээ унаж байгаа хүүхдүүдээ оруулаад жиллээ 3 сая мод тарилаа гэхэд бидэнд 3000 гаран жил хэрэг болох нь. Тэрбум арай л их үү гүй юуу ай. Сайхан шaaдaг гар юм аа хаха

Avatar

Зочин 2021-09-27 202.21.108.52

Butehgui ajiliig hudalaa demjij yariad baihaa boli , 1 ter bum mod tarij urhuilah ajil hund getsuu tiim ch amar ajil bish bhaa gj bidoj bnzochin

Avatar

Зочин 2021-09-27 119.40.98.177

Мэргэжилтэн "1 тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж, бодитой тооцоолол хийж, үе шаттай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл." гэжээ.

Avatar

Зочин 2021-09-27 119.40.98.177

Манай хүн ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр үлээчихсэн юм биш үү.

Avatar

Зочин 2021-09-27 150.129.143.22

Ёслож байгаад уу …

Avatar

Хотын уугуул иргэн 2021-09-27 66.181.178.113

Нэг хүн ойрын 10 жилд сэтгэл гаргаад жил бүр ядаж 3 мод, нийтдээ 30 орчим мод тарихад энэ зорилт биелэгдэх боломжтой. Хоосон шүүмжилж цэцэрхээд яахав. Бидний цөөхөн Монголчууд дэлхий нийтэд үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Юмыг өөдрөгөөр төсөөлж бай.

Avatar

Зочин 2021-09-27 119.40.98.177

Хэрэв та байранд амьдардаг бол хаана тарьж, ургуулна гэж бодож байна вэ. Ногоон хэрэм гэж 2005 оноос ярьж эхэлсэн, жил бүр тарьсан модны тоог гаргавал их л тоо гарна, харин ургасан нь хэд бол. Зүгээр хоосон сайхан уриалга, мөрөөдөл ярих хэрэггүй л дээ.

Avatar

зочин 2021-09-27 202.179.27.117

Сэтгэл байвал хаана ч очоод тарьж болно, Байранд амьдардаг гэж яасан өвчүүхэн сэтгэнэ вэ

Avatar

хамба 2021-09-27 150.129.143.198

Гэр хорооллын иргэдийн 99 хувь нь хашааныхаа зэрлэгийг зулгаагаад жорлон руугаа хийчихээс залхуурдаг народ л даа. Хэн тарих вэ?

Avatar

Хүн 2021-09-27 150.129.143.22

Нэг хүн 30 мод тарья гэвэл 90 сая л гаруй л мод болно доо хөө. Өлгийтэй хүүхдээ бас оруулна шүү

Avatar

Зочин 2021-09-27 202.21.124.132

Тэрбум мод 2030 онд гэхээр жилд 125 сая, сард 10 сая, өдөрт 375 мянга, цагт 15 мянга, минутанд 250 мод тарих ёстойм байна. Дэлхийн 2 дахь Амазон болоход 8 жил л үлдлээдээ.

Avatar

Зочин 2021-09-27 192.82.64.220

МАН-ын аугаа их удирдагч, гэрэлт наран улсын эцэг нь тэгж хэлсэн юм чинь үг дуугүй биелүүл, үгүй бол буудаж а**х ял онооно. Одоо их хурал дахь МАН-ын гишүүд нь шүүгчдийг томилох, огцруулах, яллах эрхтэй болж, бусад улсад байхгүй эрх мэдлийг авч, шүүхийг устгасан учир эсрэг үг дуугарах юм бол улсын, төрийн дайсан урвагч болно. Одоо энэ аугаа их удирдагч юу гэж хэлнэ, тэр даруйд дарга, цэргүүд нь толгой дохиж, өмнөөс нь гүйлдэж, эрдэмтэд, судлаачид 200% зөв, манай аугаа их удирдагчийн зөв гэнэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж