"Аялал жуулчлалыг БОАЖЯ-наас салгах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

"Аялал жуулчлалыг БОАЖЯ-наас салгах хэрэгтэй"

"Аялал жуулчлалыг БОАЖЯ-наас салгах хэрэгтэй"

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Аялал жуулчлал-Гарц шийдэл” хэлэлцүүлэг уулзалтыг өнөөдөр /2021.09.27/ “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.


Дэлхийн ихэнх улс орнууд “цар тахлын дараах” гэдэг үгээс татгалзаж, хэрхэн даван туулж, зохицож, амьдрах вэ гэдэгт анхааарах болжээ. Олон улсын судалгаанаас харахад дэлхийн аялал жуулчлалын салбарт 4 их наяд ам.долларын орлогоо цар тахлын улмаас алджээ. Одоогийн байдлаар 100-200 мянган ажлын үгүй болсон байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбум гаруй аялал цуцлагдсан гэх тоо баримтыг салбарынхан танилцуулав.

Мөн тэд өнгөрсөн 2019 онд зохион байгуулж байсан аяллаа энэ хэвээр нь үргэлжлүүлбэл маш хүнд байдалд орно. Тиймээс аяллын хөтөлбөрүүдээ сонирхолтой сонголт өгөх боломжоор хангах чухал гэдгийг онцолсон юм.

"88 МЯНГАН АЖЛЫН БАЙРААС 30-ААД МЯНГА НЬ ӨӨР САЛБАР РУУ ХӨРВӨН АЖИЛЛАЖ БАЙНА"

 “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах:

-Аялал жуулчлалын бааз, зочид буудлууд дотоодын аялагчдаа хүлээн авч, тодорхой хэмжээний орлоготой байлаа. Тур оператур компаниудын хувьд ямар ч жуулчин хүлээж аваагүй. Дотоодын аялагчид тур оператур компаниар үйлчлүүлэх нь ховор байдаг. Тийм учраас аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байраас 30-аад мянга нь өөр салбар руу хөрвөн ажиллаж байна. Жишээлбэл, худалдаа, үйлдвэрлэлийн салбар руу эрсдэл үүрч, ажиллах боллоо.

Ингэснээр бид 20 гаруй жилийн турш бэлдэж, туршлагажсан хүний нөөцөө алдах байдал руу орсон. Тиймээс цар тахлын дараах аялал жуулчлалд хэр зэрэг хүний нөөцийг шинээр бэлтгэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Салбар яамыг байгаль орчин, аялал жуулчлалын яам болгон салгах хэрэгтэй. Ингэж салгаснаар намар, өвлийн аялал жуулчлалыг төрөлжүүлэх шаардлагатай байна. Тэр олон хүнийг ажилтай, орлоготой байлгахын тулд яамнаас бодлого хэрэгжүүлж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлал хавсараад яваад байхаар нэг нь орхигдоод байна. Тиймээс салбарын яам салж, тусдаа бодлого явуулах юм бол илүү үр дүнгээ өгнө гэж бодож байна.

"САЛБАРЫНХАН НЭГ САЯ, 400 САЯ ЖУУЛЧИН ГЭХ МЭТ ТОО ЯРИХГҮЙ"

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:

-Цар тахал гэдэг зүйл аялал жуулчлалын эрэлт, нийлүүлэлтийг зогсоож, аж ахуй нэгжүүдийг ажилгүй болгож байгаа нь үнэн. Гэвч цар тахлаас өмнө энэ салбарт шийдвэрлэх ёстой ужгарсан асуудал юу байсныг дахин нягтлах сэдлийг өгч байна. Тийм болохоор бид цар тахлын дараа гэхээс илүү энэ үед ямар асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, ярилцах нь зүйтэй. Аливаа салбарыг эдийн засгийн хэмжүүрээр дүгнэхэд ямар  нэгэн тоо хэрэгтэй болдог. Тийм учраас төрийн зүгээс нэг сая, 400 сая жуулчин гэх мэт тоог гаргадаг. Манай салбарынхан өөрсдөө энэ тоог ярихаас илүүтэй гадаад руу нисэх агаарын тээврийг нэмэх, үнийн бодлогоо тогтвортой байлгахад илүү анхаарч  байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж