Саид Моллаейг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагналаа

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Токио 2020

Саид Моллаейг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагналаа

Саид Моллаейг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагналаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.9.27) Токио-2020 зуны олимпийн наадамд оролцож, медаль хүртэж, амжилт гаргасан тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардууллаа.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:

  • Паралимпийн хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг,
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг,
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
  • Олимпийн наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
  • Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
  • Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
  • Паралимпийн жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
  • Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
  • Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
  • Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
  • Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
  • Олимпийн наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.

Токиогийн Олимпод амжилт гаргасан тамирчдыг Ерөнхий сайд хүлээн авч, батламж гардууллаа

Токиогийн Олимпод амжилт гаргасан тамирчдыг Ерөнхий сайд хүлээн авч, батламж гардууллаа

Posted by News.mn on Sunday, September 26, 2021

Олимпийн наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвегийн Осло хотноо болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан.  Мөн “Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
33
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж