Халдвар авсан хүмүүс үсний будагнаас харшилтай болж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Халдвар авсан хүмүүс үсний будагнаас харшилтай болж байна

Халдвар авсан хүмүүс үсний будагнаас харшилтай болж байна

Сүүлийн үед дэлхийн олон оронд үсчин, гоо сайхны газрууд үйлчлүүлэгч нар нь үсний будагнаас харшлах нь нэмэгдсэн талаар мэдэгдэх болсон байна. Тэдний ажигласнаар үсний будагнаас хамгийн их харшилж байгаа үйлчлүүлэгч нар цар тахлын халдвар авч байснаараа нийтлэг байгаа гэнэ.

Лондонгийн коллежид цар тахал хүний дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалж буй профессор Дэнни Алтманн “Цар тахлын халдварын дараа олон хачирхалтай үр дагаврууд тохиолдох болжээ. Вирус хүний биед орж өвчлүүлэхдээ дархлааны тогтолцоог будилуулж, зарим эсэргүүцлийг чангаруулж, заримыг нь сулладаг бололтой” гэж ярьжээ.

Түүнээс гадна Нэгдсэн Вант улсын үндэсний үс, гоо сайхны холбооны хэвлэлийн төлөөлөгч цар тахлын халдварын дараа олон янзын харшлын шинж тэмдгүүд ажиглагдаж байгааг сануулаад “Өмнө нь жил бүр хэдэн сая хүн ямар ч асуудалгүй үсээ будуулдаг байлаа. Ердөө цөөн хэдхэн хүн ховор тохиолдолд будагны орц найрлагаас хамааран харшилдаг байсан. Гэвч одоо бол халдвар аваад адгэрсэн хүмүүс бараг бүгд үсний будагнаас харшилж байна. Тиймээс үсчний газрууд үйлчлүүлэгчдийнхээ үсийг будахаас эмээж байна” гэсэн байна.

Эх сурвалж: SKY NEWS BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж