Хужиртай аяга угаагч "Онцлох шинэ бүтээгдэхүүн"-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Хужиртай аяга угаагч "Онцлох шинэ бүтээгдэхүүн"-ээр шалгарлаа

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэн худалдаа долоо хоногийн турш үргэлжилж, газар тариалан эрхчлэгчдэд болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ эрхлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд танилцуулах; хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүнээ үйлдвэрийн анхны үнээр нь санал болгож чадсанаараа онцлогтой боллоо.

Уг үзэсгэлэнгийн үеэр 410 гаруй иргэн, аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ шууд хүргэсэн юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгарууллаа. “Онцлох шинэ бүтээгдэхүүн” шагналыг иргэдийн дунд Норов-7, Мана-4 зэрэг Монголын уламжлалт танг цай хэлбэрээр худалдаанд гаргаснаараа ихээхэн танил болсон Одь Тан ХХК – Dr.Baatar брэнд Хужиртай аяга угаагч шингэн гэх шинэ бүтээгдэхүүнээрээ хүртлээ.

Одь Тан ХХК-ийн хамт олон Монголчууд бидний олон зууны туршид хэрэглэж ирсэн уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан хэрэглэгчдийн гарт Хужиртай аяга угаагч шингэн болгон хүргэснээрээ онцлог юм. Уг бүтээгдэхүүн нь гарснаасаа хойш 1 жилийн хугацаанд  бүх сүлжээ дэлгүүрүүдээр хэрэглэгчдийн гарт хүргэгдэж байгаа ба таашаалд маш их нийцэж талархлыг хүлээж байгаа юм.

Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэн гаргаж байгаа энэхүү хужиртай аяга угаагч шингэний гол найрлага болох хужир нь аяга халбагаар дамждаг хеликобактерийн халдварыг бууруулах, ходоодны сөргөө өвчтэй хүмүүс хэрэглэхэд тустай юм. Мөн зах зээл дээр түгээмэл байдаг зарим импортын аяга таваг угаагч шиг хорт хавдар үүсгэгч химийн бодисууд болох сульфат, парабен, фосфат агуулаагүй; нэмэлт өнгө, үнэр оруулагчгүй. Иймд Хужиртай аяга угаагч шингэнээр хэрэглэгч та хүүхдийн угж, хүнсний ногоогоо ч угааж болох юм байна.

Монголчууд хужрын шимт чанар сайтай, дотор эрхтэн цэвэрлэж, хоолны шингэц сайжруулдаг, цөс хөөж хордлого, ядаргаа тайлдаг, хавдраас урьдчилан сэргийлдэг ач холбогдлыг мэддэг учраас мянга мянган жил хүнсэндээ хэрэглэж иржээ. Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номонд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг ариутгах үйлдэлтэй гэж үздэг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж