Э.Бат-Үүл: АН бол Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: АН бол Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам

Ардчилсан намаас  өнөөдөр /2021.09.27/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Арваннэгдүгээр сарын 5-нд  Эв нэгдлийн их хурлыг хуралдуулахаар тогтсон талаар мэдээлэв. 


🔴 ШУУД Ардчилсан намаас мэдээлэл хийж байна

🔴 ШУУД Ардчилсан намаас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, September 26, 2021

Энэ үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ АН-ын туганд зүүж өглөө. Тэрбээр АН-ыг нэгтгэх, нэг даргатай болгох, эвлэлдэн нэгдэх үйл хэрэгт гар бие оролцож байгаа хоёр даргадаа талархал илэрхийлэв. Мөн 2024 онд АН-ыг ялалтад хүргээрэй гээд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарт хандан намдаа ирэхийг уриаллаа. Намаа бүрэн бүтэн болгохын тулд намдаа эргэн ирэхийг ийнхүү  уриалсан юм. 

АН-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-АН-ын уналт, ялагдалд цэг тавихаар намын үе, үеийн төлөөлөл ийнхүү цуглалаа. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулж  байна. Зуун, зуунаар тоологдох харь улсын  эрхшээлд байсан, 70 жилээр тоологдох коммунизмын колоничлолд байсан Монголд АН хэн нэгэн хүний байгуулсан бус монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоос төрсөн нам юм. Тиймээс АН заавал эргэн сэргэх ёстой. Эрх баригч МАН-ынхан бусдыг тоглоомын жижиг нам байлгах бодлого барьж байна. Монгол Улсын тусгаар тогтнол нь парламентын засаглалтай салшгүй холбоотой.

Парламентын засаглал нь олон намын тогтолцоотой холбоотой. Үүний үндэс нь олон улсын жишгээр хоёр том нам дээр тулгуурладаг.  Монгол гэрээр зүйрлэвэл гэрийн нэг багана нурж унавал нөгөө баганыг алтаар барьсан ч тэр гэр өчүүхэн салхинд нуран унана. АН-ын дотоод асуудал нь монгол төрийн, Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тиймээс бид  2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн 1-нд Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр АН-ын эв нэгдлийн эвлэрэлийн их хурлыг зарлан хуралдуулахаар тогтлоо. Намын дүрмийн хүрээнд АН-ын хоёр даргын асуудлыг шийдвэрлэхийн тулд санал хураалт явуулна. Ялсан болоод ялагдсан нэгэн нь нөгөө хүндээ хүндэтгэлтэй хандана.

АН-ын дарга М.ТУЛГАТ:

-Эрх баригчдын алдаатай бодлого, эргэж буцсан шийдвэрүүд, эргээд хариуцлага хүлээдэггүй  ялзарсан нөхцөл байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэхээр улс төрөөр бизнес хийдэг, халаасандаа намын тамга хийчихсэн талбай дээр ирээд Live хийдэг гудамжны улс төрийг хэлдэггүй. Тиймээс гудамжны улс төрийг сөрөг хүчин гэж андуурах хэрэггүй. Парламентад суудал, бүлэгтэй АН улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх цаг нэгэнт болжээ. Бид зорьсон үйл хэрэгтээ нэгэн сэтгэлээр хандах ёстой. АН-ын өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш. Сүүлийн 20-иод жил явж ирсэн АН-ын дүрмийн шинж чанартай асуудал байлаа. Энэ удаагийн Эвлэрлийн их хурал түүхэн хариуцлагатай их хурал байх ёстой. Цаашдаа АН ямар дүрэм, журмаар явах, бодлогын шийдвэрээ яаж явуулахыг харилцан тохиролцох ёстой. 

АН-ын гишүүн  Э.БАТ-ҮҮЛ: АН Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, АН-ын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэх зорилгоор баатрын цолыг надад өгсөн. Ерөнхийлөгч "Энэ бол чамд өгч байгаа юм биш. АН-ын гавьяаг үнэлж өгч байгаа" гэж хэлсэн. Би энэ тэмдгээ АН-ынхаа туганд зүүж өгье. Эзэнд нь өгье гэж шийдсэн. Ингээд эзэнд нь зүүж өгье. Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан нарыгаа АН-даа эргэж ирээч гэж хүсч байна гэлээ. 

Ингээд АН-ын анхны дарга Э.Бат-Үүл Улсын баатрын тэмдгээ АН-ын туганд зүүж, үнэмлэхийг нь хүлээлгэж өглөө. Дараагаар нь АН-ын Эв нэгдлийн их хурлыг дэмжиж байгаагаа илэрхийлж АН-ын ҮБХ-ны гишүүд албан бичигт гарын үсэг зурлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж