Minister tower: Европт, Америкт тэргүүлэгч брэндүүд

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Minister tower: Европт, Америкт тэргүүлэгч брэндүүд

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ чанар стандартыг гол зорилгоо болгож Европ, Америкт тэргүүлэгч шилдэг брэндүүдээр бүрэн тоноглогдож байгаа бөгөөд эрхэм танд төсөлд ашиглагдаж буй брэндүүдийг танилцуулж байна.

22 давхар Minister Tower барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй ба төмөр бетон карказ, шилэн фасадтай.

Minister Tower төсөл нь Улаанбаатар менежмент ХХК-ийн нийлүүлдэг ОХУ-д үйлдвэрлэсэн ISO-9001 олон улсын стандартын шаардлага хангасан А500СП маркийн сайн чанарын арматурыг ашиглаж байна.

Түүнчлэн Премиум Бьюлдинг Материал ХХК-ийн олон улсын стандарт, чанарыг шаардлагад нийцсэн М350 маркийн бетон зуурмагийг ашиглаж байна.

55 жилийн түүхт Бельгийн алдарт Reynaers брэндийн бүтээгдэхүүнийг гадна шилэн фасадандаа ашиглаж байгаа ба тус компани нь барилгын салбарт зориулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Хөнгөн цагаан цонх, хаалга, фасадны шилдэг шийдлүүдийг үйлдвэрлэн нийлүүлэлдэг Reynaers брэндийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийд алдартай тауэр барилгууд, худалдааны төв, зочид буудлуудад ашиглагддаг.

Reynaers Aluminium компани нь тав тух, аюулгүй байдал, архитектурын шинэлэг дизайн бүхий бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийн зах зээлд тэргүүлдгийн зэрэгцээ бүтээгдэхүүнүүд нь эрчим хүчний хэмнэлтийг дээд зэргээр хангадгаараа давуу талтай.

Minister Tower төсөлд ашиглагдаж буй бусад шилдэг брэндүүд

Carrier брэндийн хөргөлт агааржуулалтын систем. АНУ-ын №1 Carrier брэнд нь 120 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт хэрэглэгдэж, цаг агаараас үл хамааран тав тухтай орчин нөхцөлийг бий болгодгоороо алдартай юм.

Барилгын мэргэжилтнүүдийн бүхий л хэрэгцээг биелүүлэгч Испанийн алдарт Butech брэндийн шинэ үеийн шинэлэг системтэй керамик фасад. Энэ нь дулаан алдалтыг багасгаад зогсохгүй, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах боломжийг олгодгоороо онцлог юм.

Өндөр чанар, инженерингийн шийдлээр тэргүүлэгч, технологийн хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлогч, бүтээгдэхүүний чанар, дэвшлийг 170 гаруй жилийн турш Европ болон дэлхийд таниулж байгаа Германы №1 Siemens брэндийн цахилгаан тоноглол

Барилгын агааржуулагч, халаалт зэрэг ахуйн болон үйлчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, 1933 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн №1 үйлдвэрлэгч Дани улсын Danfoss брэндийн агааржуулагч, халаалтын систем

Хамгийн гайхалтай сонголтууд, сайн чанарын шал гэсэн тодотгол бүхий, хэрэглэгчийн тав тух, хүсэл сонирхолд нийцсэн Европ стандартын байгалийн цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Германы Ter Hurne брэндийн паркетан шал

Өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий цахилгаан шат, лифт, урсдаг шат үйлдвэрлэлээр алдартай, дэлхийн шилдэг барилгууд, худалдаа үйлчилгээний газар, зочид буудлуудад ашиглагддаг Германы Marohn Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, лифт

Бүтээгдэхүүн бүртээ технологийн дэвшил, чанарыг шингээхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог, дэлхийд алдартай зочид буудал, томоохон барилгуудын нэр хүндийн илэрхийлэл болсон АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

Эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд салбартай, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бололцоогоор бүрэн хангагч Швейцарийн алдарт ABB компанийн цахилгаан автоматжуулалтын систем

Технологийн үе шат бүртээ стандартын өндөр хяналтын дагуу үйлдвэрлэл явуулдаг, орчин үеийн тусгаарлагч материал, хавтан, барилгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Knauf брэндийн дулаан тусгаарлагч хавтан

1960 онд орон зайг хэмнэх зорилгоор босоо байдлаар нээгддэг хаалгыг анх зах зээлд нэвтрүүлсэн, аюулгүй байдал, стандартыг дээд зэргээр бүрдүүлсэн цэвэр ган хаалга, хаалт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 70 жилийн түүхтэй Германы Hormann брэндийн хаалга

ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ТОЛЬДОХ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИС, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ

“Minister Tower” давхар бүрийг камержуулсан, 24 цагийн сервис бүхий өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, орон сууц, пентхаусыг цогцлоосон барилга юм.

Лобби танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай  VIP өрөөнүүдийг санал болгож буйдаа таатай байна.

Тауэрийн 3-4 давхарт тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн брэндүүдийн худалдаа үйлчилгээг цогцлоосон.

5 давхартаа 4,5 метрийн өндөр тааз, 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн рестораныг төлөвлөж байгаа ба 180мкв талбай бүхий задгай террас хэсэг нь их хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжийг бүрдүүлсэнээрээ давуу талтай.

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг 6-9 давхартаа төвлөрүүлсэн ба их хотын зүрхэнд байрлах үнэ цэнэтэй байршил, дээд зэрэглэлийн орчин нь таны бизнесийг амжилттай урагшлуулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Таван одтой буудлын жишгээр баригдах 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө тансаг зэрэглэлийн орон сууцыг 10-21 давхарт төлөвлөсөн ба таны тав тух, амьдралын хэв маягт нийцүүлэн ашигтай талбайг хамгийн зөв зохион байгуулалттайгаар шийдсэнээрээ онцлог.

Тауэрын хамгийн дээд давхарт тансаг зэрэглэлийн 7м өндөр тааз бүхий хоёр давхар төлөвлөлт, террас хэсэгтэй пентхаус орон сууцыг төлөвлөсөн ба их хотын өнгө үзэмжийг 360 градус тольдон харах боломжтой.

Эрхэм таныг Европ, Америкийн шилдэг брэндүүдээр тоноглосон тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower-ын худалдаа үйлчилгээ, оффисын талбай, орон сууцны захиалгад хамрагдахыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж