Афганистанд сахал хусах, хөгжим тоглуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Афганистанд сахал хусах, хөгжим тоглуулахыг хориглов

Афганистанд сахал хусах, хөгжим тоглуулахыг хориглов

Афганистаны Гельманд мужид үйл ажиллагаа явуулдаг эрэгтэй үсчний газруудад талибууд шинэ дүрэм баталжээ. Улмаар үсчний газрууд эрэгтэйчүүдийн сахлыг хусах, танхимдаа хөгжим тоглуулах хориотой болсон байна.

Эл шинэ дүрэм талибуудын харгис Шариатын хуулийн бурангуй талыг дахин батлан харуулж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, мужийн захиргаа өчигдөр/2021.9.26/ “Одооноос эхлээд үсчний газрууд болон нийтийн халуун усны газруудад хөгжим тоглуулах, сахал хусахыг хатуу хориглож байна. Хэрвээ аль нэг үсчний газар, халуун усны газар хэн нэгний сахлыг хуссан, ямар нэг хөгжим тоглуулсан нь илчлэгдвэл Шариатын хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Эсэргүүцэх эрх хэнд ч байхгүй” гэж зарлажээ.

Талибууд хэдийгээр өнгөрсөн сард Кабул хотыг эзлэн төрийн эрхэнд гарахдаа өмнөхөөсөө арай зөөлөн аргаар удирдана гэдгээ амлаж байсан ч сүүлийн үед тэдний шийдвэр, үйлдэл улам харгис, хатуу, чанга болсоор байгаа нь ажиглагчдын санааг зовоож байна.

Эх сурвалж: CNN BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж