Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр цахилгаан халаагуур аваарай

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр цахилгаан халаагуур аваарай

Намрын сэрүү унасан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэлээ хангаж амины орон сууц, гэртээ дулаан, тав тухтай  орчин бүрдүүлэхээр зэхэж байна уу?

Агаарын бохирдлын гол шалтгаан болдог нүүрс, түлшний хэрэглээгээ бууруулан, байгаль ээлтэй хэрэглээг сонгож өнтэй өвөлжихийг хүссэн харилцагч та бүхэндээ ХААН Банк хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийг санал болгож байна.

Тодруулбал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс амины сууц, байшинд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хаалаагуур худалдан авч, суурилуулахад нь зориулан жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг аваарай.

Та амины сууц, байшиндаа байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авч, суурилуулах бол 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэй олгоно.

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийг авахын тулд та банкнаас тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Түүнчлэн  цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид мөн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж