Ангела Меркелийг хэн залгамжлах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийг хэн залгамжлах вэ?

Ангела Меркелийг хэн залгамжлах вэ?

Германы төрийн жолоог 16 жилийн турш атгасан канцлер Ангела Меркель өөрийн саналаар суудлаасаа буухаар шийдсэн билээ. Тэгвэл түүний үлдээж буй асар том орон зайг нөхөж, залгамж халааг нь авах дараагийн канцлерыг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Санал хураалт өнөөдөр/2021.9.27/ 00:00 цагт (Улаанбаатарын цагаар) албан ёсоор хаагдсан юм.

Саналын хуудсыг тоолох үйл явцаас дүгнэвэл, зүүн төвийн Социал демократ (SPD) нам 25.8 хувь буюу, өрсөлдөгчдөөсөө цөөн саналаар илүү тэргүүлж, ялалтад тун ойрхон иржээ. Намын удирдагч Олаф Шольц ялалт хэдийнэ тодорхой болсон гэж зарлаж байгаа ч эцсийн дүн хараахан гараагүй байна.

Хэдийгээр Меркелийн ард түмэндээ санал болгож, сонгохыг уриалсан залгамжлагч Армин Лашет 24.1 хувийн санал цуглуулан удаалж, өөрийн засгийн газрыг байгуулна гэж итгэлтэйгээр амласаар байна. Гэвч түүний Консерватив нам (CDU)-ын хувьд энэ нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт юм.

Ажиглагчдын үзэж байгаачлан сонгуулийн өрсөлдөөн маш ширүүн, урьдчилан тааварлах боломжгүй өрнөж байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ сонгууль яг ч бүх зүйлийг шийдээд дуусчихгүй юм. Тухайлбал, Ангела Меркель эвсэл бүрдтэл хаашаа ч явахгүй бөгөөд шинэ засаг бүрдтэл Зул сараас наашгүй шинжтэй байна.

Шинээр сонгогдох канцлер ирэх дөрвөн жилийн турш Европын хамгийн том эдийн засгийг удирдан чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулан шаргуу ажиллах амаргүй даалгавар биелүүлэх юм.

Эх сурвалж: RT.COM BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж