“Аварга дүү минь, чи үнэхээр дэлхийн бахархал болж чадсан”

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

“Аварга дүү минь, чи үнэхээр дэлхийн бахархал болж чадсан”

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж.

Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн.

Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байв.

Хакүхо 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн Монголын их аваргын үргэлжлэл.

“АВАРГА ДҮҮ МИНЬ, ЧИ ҮНЭХЭЭР ДЭЛХИЙН БАХАРХАЛ БОЛЖ ЧАДСАН ШҮҮ”

Дээд макүүчи зиндаанд барилдсан анхны Монгол бөх Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр/2021.09.27/ өөрийн цахим хуудаснаа “Аварга дүү минь зодгоо тайллаа. Саяхан юм даа бид хоёр шагнал аваад зогсож байхад дүү минь “Ах аа дүү нь Токиогийн олимп хүртэл барилдаад зодгоо тайлна” гэсэн амлалтдаа хүрсэн дүүдээ баяр хүргэе. Аварга дүү минь, чи үнэхээр дэлхийн бахархал болж чадсан шүү. Миний дүү дэвжээнээсээ буусан хоёр дахь амьдралдаа Монгол болон Япон улсад хувь нэмэрээ оруулж, их үйлсийг бүтээж, амьдралын их аварга болохыг хүсэн ерөөе” гэжээ.

Тэртээ 2000 онд 15 настай М.Даваажаргал Японд ирээд дэвжээнд сонгогдож чадахгүй буцах гэж байхад нь Кёкүшюзан Д.Батбаяр Мияагино оякатад Монголын их аваргын хүүг дэвжээндээ аваач хэмээн санал тавьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж