"Путин Сибирийг ихэд хайрладаг"

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

"Путин Сибирийг ихэд хайрладаг"

"Путин Сибирийг ихэд хайрладаг"

Приморье, Амур мужуудад хийсэн ажлын айлчлалынхаа дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  Сибирьт хэд хоног амарчээ. Оросын удирдагч ууланд алхаж, загасчилж, завиар аялсан байна.

Путин амралтаа ихэвчлэн тайгад өнгөрүүлдэг бөгөөд түүнийг голдуу ОХУ-ын батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу дагаж явдаг. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тэмдэглэснээр, Оросын удирдагч Сибирьт үнэхээр “дассан" бөгөөд энэ бүс нутгийг ихэд хайрладаг ажээ.

Саяно-Шушенскийн байгалийн шим мандлын нөөцийн газрын дарга Геннадий Киселев ерөнхийлөгч Путинд баавгайн ичээ үзүүлсэн байна. Дархан цаазат эл газарт нийт 600 орчим баавгай амьдардаг аж.

Оросын төрийн тэргүүн энэ удаа майханд хоногложээ. Тэрбээр халиун бугууд харсан сэтгэгдлээсээ хуваалцаж, "Би тиймийг харж байгаагүй. Биднийг золтой л унагачихаагүй. Асар хурдтай юм билээ" гэж хэлсэн байна. Путины хэлснээр, хэрэв эдгээр амьтад олимпийн наадамд өрсөлдвөл тэдэнтэй эн зэрэгцэх нь үгүй аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж