“Их-20” Афганистаны асуудлаар маргааш хуралдана | News.MN

“Их-20” Афганистаны асуудлаар маргааш хуралдана

“Их-20” Афганистаны асуудлаар маргааш хуралдана

“Их-20” Афганистаны асуудлаар маргааш хуралдана

"Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 28-нд болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин ТАСС агентлагт мэдээлжээ.

Тэрбээр дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Миний санаж байгаагаар уулзалт есдүгээр сарын 28-нд товлогдсон" гэжээ. Гэвч тэрбээр “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг хэн төлөөлж оролцох талаар ямар нэгэн хариулт өгөөгүй бөгөөд "Тэд урилга илгээх ёстой" гэжээ.

"Их-20"-ийн уулзалтыг даргалж буй Италийн ерөнхий сайд Марио Драги өмнө нь Афганистаны асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний уулзалтаас хойш долоо хоногийн дараа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэж байв.

АНУ зэвсэгт хүчнээ өнгөрсөн хавар Афганистанаас татах шийдвэр гаргасны дараа талибанчууд тус улсад хяналтаа тогтоож эхэлсэн. Радикалууд өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Кабулд чөлөөтэй нэвтэрч, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж