Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР