Сурвалжлага: Орон сууцны үнэ улам өсч байна!

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Орон сууцны үнэ улам өсч байна!

Сурвалжлага: Орон сууцны үнэ улам өсч байна!

Байрны зар, үл хөдлөхийн реклам зар сурталчилгаа намрын энэ үед оргилдоо хүрдэг. Хурим найр, хичээл сургуулийн улирал эхэлсэн тул шинэ, хуучин байрны үнэ тэнгэрт хаддаг гэмтэй. Энэ жилийн хувьд урьд урьдынхаасаа улам үнэтэй болжээ. Энэ нь цар тахал, ачаа тээврийн гацалт, шатахууны үнэ гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж байгааг борлуулагчид онцолж байлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард метр квадрат нь 2.4-2.5 сая төгрөг байсан шинэ оролн сууцны үнэ даруй 200 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэтээр иргэдийн эрэлт их байгаагийн хажуугаар Замын-Үүдээр дамжин орж ирэх ёстой барилгын материалын гацаа байрны үнэ хөөрөгдөлтөнд шууд нөлөөлж байна.

Шинэ орон сууцны үнэ ханшийн мэдээлэл:

2021 оны 9-р сар2021 оны 8-р сар2020 оны 9-р сар
Elizabeth хотхон 3-р ээлж – мкв нь 2.7 сая ₮Elizabeth хотхон 3-р ээлж – мкв нь 2.5-2.7 сая ₮Elizabeth хотхон 3-р ээлж – мкв нь 2.450-2.550 сая ₮
National Park Town – мкв нь 3.5-3.8 сая ₮National Park Town – мкв нь 3.5 сая ₮National Park Town – мкв нь 2.750-3.0 сая ₮
Vega city – мкв нь 5.5 саяVega city – мкв нь 4.5-5.9 саяVega city – мкв нь 4.2 сая
Seoul Garden – мкв нь 2.480-3.180 сая ₮Seoul Garden – мкв нь 2.480-3.180 сая ₮Seoul Garden – мкв нь 1.990-2.480 сая ₮
Сутай хотхон – мкв нь 1.650-1.9 сая ₮Сутай хотхон – мкв нь 1.5 – 1.850 сая ₮
Алтай хотхон V ээлж – мкв нь 2.7 сая ₮Алтай хотхон V ээлж – мкв нь 2.7 сая ₮Алтай хотхон(ашиглалтанд орсон) – 2.0-2.2 сая ₮
Үйлчилгээтэй 100 айлын орон сууц – мкв нь 2.4 сая ₮Үйлчилгээтэй 100 айлын орон сууц – мкв нь 2.4 сая ₮Үйлчилгээтэй 100 айлын орон сууц – мкв нь 2.0-2.2 сая ₮

"БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ НЭМЭГДСЭН "

Дээрх хүснэгтээс жишээ авахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд сүндэрлэсэн "National Park Town"-ийн мкв-ын үнэ нэг жилийн дотор нэг сая төгрөгөөр нэмэгджээ. Энэ талаар тус хотхоны борлуулалтын албаны менежер Ц.Жаргалаас тодруулсан юм. Тэрбээр ярихдаа “Манайх ашиглалтанд орсон тул үнэ нэмэгдсэн. Мөн барилгын материалын үнэ нэмэгдсэн шүү дээ. Арматур тэргүүтэй урд хөршөөс орж ирдэг ихэнхи барилгын материалын үнэ нэмэгдсэн. Манай төсөл дуусч байгаа учир цаашдаа үнэ нэмэгдэхгүй. Харин урд талд нь тауэр баригдана. Одоогоор мкв нь 5.5 сая гэж байгаа. Тауэрын үнэ нэмэгдэх байх шүү” гэв.

Түүний хэлснээр үнэхээр л барилгын материалын үнийн өсөлт мкв-ын үнэд нөлөөлжээ.

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл:

2021 оны 9-р сар

2021 оны 8-р сар

2020 оны 9-р сар

Арматур 10мм – 1тн нь 3.1 сая ₮Арматур 10мм – 1тн нь 3.1 сая ₮Арматур 10мм – 1тн нь 1.7 сая ₮
Катанка 8мм боодол – 1 тн нь 3.050 сая ₮Катанка 8мм боодол – 1 тн нь 3.050 сая ₮Катанка 8мм боодол – 1 тн нь 1.680 сая ₮
Цемент 42.5 – савтай нь 204,050 ₮ /НӨАТ-тэй/Цемент 42.5 – савтай нь 204,050 ₮ /НӨАТ-тэй/Портландцемент ОРС 42.5 – үйлдвэрийн үнэ ууттай 189,000-195,600 ₮
Дайрга 5-10мм – м3 нь 22,500 ₮Дайрга 5-10мм – м3 нь 22,500 ₮Дайрга 5-10 – м3 нь 10,000 ₮
Өнгөлгөөний тоосго/орос/ – 1 ширхэг нь 1,200-1,710 ₮Өнгөлгөөний тоосго/орос/ – 1 ширхэг нь 1,200-1,710 ₮Өнгөлгөөний тоосго/орос/ – 1 ширхэг нь 1,120-1,590 ₮
Банз/4см/ м3 /30ш/ 4м – 580,000 ₮Банз/4см/ м3 /30ш/ 4м – 330,000 ₮

"БАЙРНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ"

Энэ удаад хотын төвөөс зайтай нисэхийн төв зам дагуу Чингис хаан онгоцны буудлын замын эсрэг талд байрлах Дулаахан байр хотхоны борлуулалтын албатай холбогдлоо. Твин Хаус Констркашн ХХК-ийн борлуулалтын Ахлах менежер О.Ням-Очир мөн л ширхэг хадаасны үнэ ч нэмэгдсэн гэдгийг онцолж, мкв-ын үнэ барилгад орж буй материалын үнээс шууд хамааралтай гэдгийг хэлэв. Тэрбээр “Цаашдаа байрны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Дараа жил гэхэд илүү өндөр үнэ тогтоож магадгүй. Энэ жилийн харахад одоо тогтоосон үнэ дээрээ л дуусна. Байрны эрэлт хавар болон өдийд эхэлдэг. Цагаан сарын өмнө шинэ байранд орох хүсэлтэй хүмүүс олширдог. Харин өдийд есөөс арванхоёрдугаар сар хүртэл хүйтний улиралд багтаад дулаахан байранд орох гэсэн иргэд их байдаг” гэлээ.

Дулаахан байр хотхон нь дундаж давхаргын иргэд зориулагдсан бөгөөд 100 хувийн төлөлттэй мкв нь 2.5 сая, урьдчилгаа 30 хувиа төлвөл мкв нь 3 сая аж.

“Манайх дундаж зах зээлийн барилга. Нийт хүн амын 60-70 хувь нь энэ зах зээлд багтдаг. Эдгээр хүмүүсийн ихэнхи нь түрээсийн байранд, гэр хороололд эсвэл хадмынхаа амьдардаг найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд байдаг. Нийгмийн даатгал төлөөд цалин авдаг ч 8 хувийн зээлд хамрагдах шаардлагыг хангадаггүй. Уг нь энэ зээлээр байртай болох гол хүмүүс нь шүү дээ . Иргэд яаж зүтгэж, ямар их цаг хугацааг зарцуулж байртай болдгийг нь борлуулалтын албанд ажиллаж байгаа хүмүүс мэднэ дээ” гэж О.Ням-Очир ярив.

"БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ НЭМЭГДВЭЛ МАНАЙ ҮНЭ ДАГААД Л НЭМЭГДЭНЭ"

Нийслэлийн шинэ суурьшлын бүс болж буй Нисэх, Яармагт баригдаж буй орон сууцнуудтай харьцуулахад Гэмтэл, Саппоро, Хорооллын эцсийн шинэ, хуучин орон сууцнууд харьцангуй хямд үнэтэй байна. Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын ард байрлах Шинэ хорооллын борлуулалтын менежер Б.Даваадуламтай холбогдоход дараах зүйлийг ярив.

“Урьдчилсан захиалга нь хувь лизингтэй. Мкв нь урьдчилгаа хэдэн хувь өгөхөөс хамаарна. 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох зургадугаар ээлжийн байрандаа түлхүү захиалга авч байна. Урьдчилгаа 20 хувь төлвөл мкв нь 2,150,000₮, 30 хувь төлвөл 2,050,000₮, 100 хувь төлвөл 1.6 сая гэж байгаа. 26 сарын хувь лизингтэй, орлого нотлох шаардлагагүй. Барилгын материалын үнэ нэмэгдвэл манай үнэ дагаад л нэмэгдэнэ. Тэгэхгүй бол манайх ажлаа үргэлжлүүлэн явуулж чадахгүй байх хэмжээнд хүрнэ. Тийм болохоор өсөхөөс сонголтгүй. Мкв-ын үнэ өмнөх оныхоос 200-300 мянгаар нэмэгдсэн шүү. Хүмүүс ихэвчлэн 100 хувь төлөлт хийж байна" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж